Dalailama / Жүдмад дацанд “найман их хөтөлбөр” ном айлдлаа

Жүдмад дацанд “найман их хөтөлбөр” ном айлдлаа

2015 оны 12 дугаар сарын 12.

Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.12 - Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэнтийдээ заларсны дараа лам нарт “найман их хөтөлбөр”-ийн ном тараасан эсэхийг ажиглав. Цөөн лам нарт уг номыг тараасан бөгөөд тэдгээрийг уламжлалт модон бараар хэвлэж, шар даавуун баринтагаар ороосон байлаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Жүдмадын найман их хөтөлбөр” ном нь хүн бүрт зориулагдсан зүйл биш гэдгийг онцолсон юм.

Жүдмад дацанд “найман их хөтөлбөр” ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жудмад дацанд ном айлдаж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.12.
Зургийн Тэнзэн Чойжир /ДЛО/
“Энэ нь Сандуйн номыг хэрэгжүүлдэг лам нар л үзэж болох нууц тайлбарын ном юм. Зөвхөн түүнийг хатуу баримтлан сүсэглэдэг хүн номын хуулбарыг авч болно. Хэрэв та нар цаашдаа үүнийг үнэхээр чанга даган мөрдөж, сурах зорилгоор авч байгаа болох юм. Ном зөвхөн хэдхэн зуун хувь л хэвлэгдсэн байгаа. Маш нууцад хамрагдах Базарбайравагийн долоон бүлгийг би Жүдод дацанд номлосон бөгөөд энэ удаагийн ном маань ч мөн нууцад хамрагдах хязгаартай учраас үнэхээр нууц тарнийн номыг дагаж мөрдөх гэж байгаа эсэхээ сайн нягтлах хэрэгтэй. Сажа ринбочэ өнөөдөр энд бидэнтэй хамт энэ номыг сонсохоор сууж байгаа бөгөөд ингэснээрээ тэрээр зөвхөн сажын “мөр ба үр”-ийн уламжлалыг барих төдийгүй “срайжүд”-ийн дамжлагыг ч баригч нэгэн болж байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн тайлбарлахдаа, “найман их хөтөлбөр” нь ихэвчилэн төгсгөлийн зэргэмжтэй холбогддог бөгөөд Жүдмад дацангийн баримталж ирсэн Сандуйн уламжлал дээр суурилсан байдаг гэлээ.

“Төвөдөд Жүдмад дацангийн гучин хоёр лам Чүмиглүнгийн аглагт хөл хорио тогтоон сууж Сандуйн бясалгалыг хийдэг уламжлалтай. Тэд үнэхээр Сандуйн бясалгалыг голлодог байсан эсэхийг би мэдэхгүй, гэхдээ хамба лам нар нь Сандуйн бясалгалыг тэдэнд голлон заадаг байсан. Хэн нэг нь агуй дотроо нас барсан тохиолдолд ч түүнийг онгойлгох боломжгүй, хаалгыг бүр лацадсан байдаг байсан. Гүнчин Жамяьан Шадүв Агваанзондуй лам Чүмиглүнгийн аглагт сууж байхдаа онолын өндөр эрдмийг олсон гэдэг.”

Жүдмад дацанд “найман их хөтөлбөр” ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд ном айлдаж байх
үеэр лам нар номыг даган уншиж байгаа нь. Энэтхэг, Карнатака,
Хүнсүр. 2015.12.12. Зургийн Тэнзэн Чойжир /ДЛО/
“Би Сэра,Брайбун болон Гандан хийдүүд бясалгалын тусгай байртай болох хэрэгтэй гэдгийг санал болгосон. Архат Сагара, “Бясалгалаар дамжиж л амьдралын мөн чанар илэрнэ. Ламын нөмрөг өмссөн төдийд хангалттай биш ээ. Дээдийн номыг анхааран бясалга. Суралцаж, төвлөрч бас дадуулах замаар мөн чанарыг мэдэрнэ” гэж айлдсан билээ.”

“Богд Зонхов “ертөнцийн найман гэм”-д авталгүй өөрийн амьдралаа утга учиртай болгосон. Тэрээр бусад хүмүүс бол баяр хөөртэйгээр хүлээн авах байсан Хятадын эзэн хааны урилгаас ч татгалзаж байсан юм.”

“Хэрэв бид тав тухтай бясалгалын төвүүдийг байгуулах боломж олдвол үүнийг хийх ёстой. Гүнчин Жамьяан Шадүв гэгээн бясалгалын өндөр түвшинд хүрсэн шиг бид ч гэсэн түүнтэй адил оролдож үзэх хэрэгтэй. Жүдмад дацанд өмнөх Далай Лам нарын номлол/сургааль дээр үндэслэсэн сургалтын хөтөлбөр танилцуулах төлөвлөгөөтэй байгаа. Дэяан дацангийн лам нар надад нэгэн ном үзүүлэхэд уг ном нь V Далай Ламын” Илт Онохуйн чимэг”-т хийсэн тайлбар байсан. Өмнөх Далай Ламуудын хийсэн ажлыг судалж, хадгалах нь Дэяан дацанд хадгалж ирсэн уламжлал юм.”

Тайлбаруудыг уншиж эхлэхээсээ өмнө Дээрхийн Гэгээнтэн Лин Ринбүүчигээс энэ “найман их хөтөлбөр”-ийн эшлэлийг хүртсэнээ айлдлаа. Дээрхийн Гэгээнтэн яаралгүйгээр үдийн хоол хүртэл уншаад дараа нь цөмөөрөө цугларахад дахин үргэлжлүүлж уншив. Нар шингэх үед Дүйнхорын төгсгөлийн хэсгийг уншиж дууссан юм. Хайдүв гэгээний олон боть эмхэтгэлд Дүйнхорын бясалгалыг дэлгэрэнгүй тайлбарласан байдгийг айлдав.

Жүдмад дацанд “найман их хөтөлбөр” ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жүдмад дацанд ном айлдаж
байгаа нь. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.12.
Зургийн Тэнзэн Чойжир /ДЛО/
“Саяхан би Цо Бадма нуурын дэргэдэх ловон Бадамсамбава багшийн аварга том дүрийг аравнайлахаар уригдсан юм. Ловон Бадамсамбава багш бурханы шашныг Төвөдөд дэлгэрүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид мэднэ. Тэрээр Төвөдийн хүмүүст зориулсан олон залбиралыг зохиосон байдаг. Би түүний энэхүү сайхан үйлийг үнэлж байгаа боловч түүний аврага том дүр ирээдүйд өнө удаан орших хэдий ч үг хэлж чадахгүй гэдэг нь тодорхой билээ. Түүнтэй адил Бодьгаяад байгаа Бурхан Багшийн хөшөөнд бид ихэд хүндэтгэлтэй ханддаг боловч тэр бас үүрд мөнх дуугаа хураасаар л байх болно.”

“Хэрэв Богд Зонхов асуулт асуувал тэрээр “Хариулт нь аль хэдийнээ миний арван найман боть номонд бий” гэж хэлэх байсан байх. Түүнийг хичээл зүтгэл гаргаж судал. Бид 21-р зууны Бурханы шашинтан байх ёстой, бид үгийг давтан хэлэх чадвартай шигээ утгыг нь сайн ойлгодог байх ёстой. Түүнээс гадна Богд Зонховын сургаалийг судлахдаа түүнийг шүүмжлэгчдийг бас судлах хэрэгтэй. Дагцан лозова, Шагжа Чогдан, Горамба, Рондон Шэжа Гүнриг нар юу гэж дүгнэж байсныг олж үзэх хэрэгтэй. Өнөө цагт олон лам нар зөвхөн өөрсдийн тогтсон хүрээнд ном судалгаа хийж байна. Өргөн хүрээнд ном судар үзэж судлах хэрэгтэй.”

Жүдмад дацанд “найман их хөтөлбөр” ном айлдлаа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Жүдмад дацанд айлдах
Сандуйн авшигт зориулан бүтээсэн элсэн хот мандал. Энэтхэг,
Карнатака, Хүнсүр. 2015.12.12. Зургийн Тэнзэн Чойжир /ДЛО/
Эцэст нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Элсэн хот мандалд чин сүсэг бишрэлээр мөргөж чадах аваас олон төрөлдөө хураасан хилэнц түйтгэрийг арилгаж чадна. Тиймээс үүнд бодь сэтгэлийг үүсгэж, хоосон чанарыг ойлгохыг хичээж, сүсэг бишрэлээр хандах хэрэгтэй. Бидний олонхи нь Даш Лхүмбо хийдэд дахин уулзана гэж бодож байна. Сэра хийдэд болох “ Оюун ухаан ба Амьдрал” эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй байх болно” хэмээн айлдсан юм.
4-02-2016, 16:10
Вернуться назад