Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначел Прадеш мужийн шинэ даргад баяр хүргэв

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначел Прадеш мужийн шинэ даргад баяр хүргэв

2016 оны 7 дугаар сар 19

Энэтхэг, Дарамсала. 2016.07.19 - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шинээр сонгогдсон Аруначел мужийн дарга Пема Кандүд баяр хүргэж захидал илгээлээ.

Тэрээр захидалдаа:

“Таны удирдлага дор Арнучел Прадеш муж улам бүр хөгжиж, ялангуяа ядуу ард иргэдийн амьдрал сайжрана гэдэгт итгэлтэй байна. Та өөрийн эцгийн үйл хэргийг үргэлжлүүлэх боломж гарч байгаад таатай байна” гэжээ.

Тэрээр мужийн шинэ даргад амжилт хүсээд Аруначел мужийн ард иргэдэд сайн сайхныг хүсчээ.
24-07-2016, 05:19
Вернуться назад