Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лалын шашны ахлах сургууль, Ладакийн гэлэнмаа нарын холбоо болон Имам Баргах лалын сүмд зочиллоо

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лалын шашны ахлах сургууль, Ладакийн гэлэнмаа нарын холбоо болон Имам Баргах лалын сүмд зочиллоо

2016 оны 8 дугаар сарын 18

Энэтхэг, Жамму Кашмер муж, Ладак, Лех, 2016.08.17- Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өглөөний албан ёсны арга хэмжээ Лех дахь лалын ахлах сургуульд зочилсноор эхэлсэн бөгөөд түүнийг сургуулийн тэргүүн ноён Абдул Кайум болон захирал, хатагтай Рену Капур нар тосон угтлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лалын шашны ахлах сургууль, Ладакийн гэлэнмаа нарын холбоо болон Имам Баргах лалын сүмд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лалын ахлах сургуульд зочилж, үг
хэлж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак, Лех,
2016.8.17. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Танхимд хуран цугласан олон суудлаа эзэлсний дараа нэг эрэгтэй сурагч Коран судраас уншлага уншсаныг өөр нэг эмэгтэй сурагч англи хэлнээ хөрвүүлэв. Ноён Абдул Кайум Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд талархал илэрхийллээ. Тус сургуульд сургалтыг олон хэл дээр явуулж, нийгмийн үнэт зүйлсийн талаар оюутнууддаа мэдлэг өгөхөд анхаарал тавьдагаа тэрээр тайлбарлан ярьсан юм. Далай Лам сангаар дамжуулан Иорданд дээд боловсрол эзэмших гэж буй гурван оюутанд тэтгэлэг олгосонд тэр Дээрхийн Гэгээнтэнд талархаад, цаашид илүү олон сурагч илгээнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Дараа нь тэрээр Дээрхийн Гэгээнтэнд дижитал хэлбэрт оруулсан коран судрыг бэлэглэсэн бөгөөд түүнийг араб болон англи хэлээр сонсох боломжтой ажээ.

"Хүндэт ахан дүүс нараа " хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлээд, "Хэрвээ бид бие биенээ чин сэтгэлээсээ ‘ахан дүүс' хэмээн үзвэл бид бие биентэйгээ дотно болох бөгөөд хэт албархах тусам бидний хооронд зай үүснэ" хэмээн тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн ахлах сургуулиас хөдлөөд, Галсанлин дэх Ладакийн Гэлэнмаа нарын хийдэд зочилсон байна. Чучот Ёкма орчимд зам дагуух хүрдний дэргэд цугласан хүмүүст хандан боловсролын ач холбогдлын талаар товч тайлбарлалаа. Дараа нь Имам Баргах лалын сүмд түүнийг хүрэлцэн ирэхэд шийт болон суннитын лам нар угтан авснаас гадна хэдэн мянган хүн цугласан байв..

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лалын шашны ахлах сургууль, Ладакийн гэлэнмаа нарын холбоо болон Имам Баргах лалын сүмд зочиллоо
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Имам Баргах сүмд. Энэтхэг,
Жамму Кашмир муж, Ладак, Лех, 2016.8.17.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Сүм 500 гаруй жилийн түүхтэй, Ладак дахь буддистууд болон лалын шашинтнууд өнө эртнээс энх тайвнаар зэрэгцэн оршин суудаг тухай түүнд тайлбарлан ярив. Мохаммед Али лалын шашин бол энх тайван хэмээн тунхагласан ч, өнөөгийн дэлхий дахинд энэ шашны талаар ташаа төсөөлөл түгэн тархаж байгааг шийтийн нэгэн лам өгүүлэв. Лех дэх Лалын Зохицлын Хорооны суннит гишүүн, шейх Саюиддин, "Дээрхийн Гэгээнтэн Ладак дахь лалын шашинтан хийгээд буудистуудын эв зохицлыг бэхжүүлж байна" хэмээн тэмдэглэн хэллээ.

Нэгэн зууны өмнө засгийн газрууд дайн зарлахад ард иргэд ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрч дайнд оролцдог байсан талаар Дээрхийн Гэгээнтэн ярив. Вьетнамын дайнаас хойш, Мохаммед Али Америкийн армид алба хаахаас татгалзсан тэр үеэс, Иракийн асуудлыг цэргийн хүчээр шийдэхийг зарлах үед дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс мянга мянгаараа эсэргүүцлийн жагсаал хийсэн үеэс дээрх хандлага өөрчлөгдөж ирсэн. Үзэл бодлын энэ нааштай өөрчлөлт, хүчирхийллийг бус, энх тайвныг хүсэх хүмүүсийн хүсэл эрмэлзэл итгэл найдварын очийг бадрааж байна.

Түүнээс гадна хүний үндсэн мөн чанар бол энэрэнгүй чанар гэдгийг сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт баталж байгаа нь өөр нэгэн нааштай шинж тэмдэг хэмээн тэрээр хэллээ.

Тиймээс,

“Дээрх зарчим дээр суурилан амар амгалан, эв зохицол бүхий нийгмийг цогцлоох үүднээс бид хүмүүсийг гэгээрүүлж, энэрэнгүй үзэл, хайр энэрлийг төлөвшүүлэх ёстой" хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам лалын шашны ахлах сургууль, Ладакийн гэлэнмаа нарын холбоо болон Имам Баргах лалын сүмд зочиллоо
Уулзалтын үеэр лалын сүсэгтэн Дээрхийн Гэгээнтэн Далөай Ламаас
асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир муж, Ладак,
Лех, 2016.8.17. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Асуулт хариултын цаг болоход, хүмүүсийн зан чанар дахь сайн хийгээд муу хүчин зүйлсийн талаар түүнээс асуулаа. Сайхан сэтгэл бол сайн байхын хүчин зүйл бол амин хувиа хичээх, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодох нь хүний үндсэн мөн чанарт харшилна хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулсан байна.

Ладакт билгийн тооллын сар бүрийн 8 ба 15-ны өдрүүдэд мах бэлтгэх, худалдахыг хориглосон байдаг тухай өөр нэгэн хүн гомдоллоо. Энэ нь буддистуудын ёс заншил учраас лалын анд нөхдийн эрх ашгийг хөндөх ёсгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Гэхдээ лалын сүсэгтнүүд шашны баярынхаа үеэр шөнө дөл мөргөлөө чанга яригчаар цацдагийг буддистууд хүндэлдэг шиг дээрх хоригийг буддын соёлын нэг хэсэг хэмээн хүндэлэхийг тэрээр санал болгосон байна. Иймэрхүү үл ойлголцлыг хоёр талын уулзалт хэлэлцүүлэг дээр гаргаж ирэн шийдэж байхыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөсөн юм.

Мах идэх тухайд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, винайн ёс буюу хувраг хүний сахих сахилын ёсонд Бурхан Багш лам нарт мах идэхийг хориглоогүй гэдгийг тэрээр тайлбарлав. Энэ талаар Шри Ланкийн лам нартай ярилцаж байхад, лам хүн бусдын өгсөн хишгийг хүртэх ёстой учраас цагаан хоолтон, эсвэл биш гэж хэлэх эрхгүй хэмээн тэд хэлж байжээ.

Эцэст нь, Дээрхийн Гэгээнтэн арга хэмжээг зохион байгуулагчдад болон өдрийн хоолоор дайлсан гишүүдэд талархаад, уулзалтын халуун дулаан уур амьсгалд талархлаа илэрхийллээ.

26-08-2016, 08:49
Вернуться назад