Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.21 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа үргэлжлүүлэн айлдлаа. Тэрээр:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын үеэр. Энэтхэг,
ЖК, Ладак, Лех. 2016.08.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр сүсэгтэн хүнд сайхан сэтгэлийн үүднээс урт удаан амьдрах, бурханы сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх, улмаар гэгээрэлд хүрэх бүрэн боломж байдгийг дурьдсан юм. Мөн:
“Бид бага наснаас эхлэн сөрөг сэтгэлийн нөлөөнд автсан байдаг. Урьд үйлдсэн муу үйл, сөрөг сэтгэлийн эрхээр бид муу үйл хийдэг бөгөөд энэ нь зарим тохиолдолд бараг зан төлөв болтлоо дадах явдал бий.”
“Эхнээсээ л бид бодит байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, зөвхөн өөрийгөө бодох буруу дадал бидэнд байсан. Харин бурханы сургаалд суралцаж буй энэ цаг үеэс эхлэн бид мунхагийн нойрноос сэрэх хэрэгтэй. Бид өөрсдийн гэгээн чанарыг сэргээх хэрэгтэй. Үүний тулд нэн тэргүүнд сэтгэлийн амар амгаланг олох явдал хамгаас чухал билээ. Амгалан тайван сэтгэл бидний эрүүл мэндэд ч тустай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд даншүг өргөх ёслолын үеэр.
Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2016.08.20.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Энэхүү даншүг өргөх ёслол нь надад эрүүл энх, урт удаан нас авчраад зогсохгүй хамаг амьтдын төлөө ажиллах ихээхэн боломжийг олгож байна.” гэсэн юм.
Дөрвөн өдөр үргэлжилсэн номын айлдварын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жанрайсиг бурханы авшиг хайрлав. Авшиг хайрлах үеэр тэрээр бурханы шашинт хүмүүс архи, махны хэрэглээний талаар зөвөлгөө өгсөн юм. Төгсгөлд нь тэрээр хүн бүхэн энэрэнгүй сайхан сэтгэлтэй байж хүн бүхнийг нэгэн гэр бүлийн гишүүд гэж үзэх хэрэгтэйг онцлон айлдсан билээ.