Бельги, Брюссел, 2016 оны 9 дүгээр сарын 9 - Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг өглөө эртлэн дүрслэх урлагийн Бозар төв рүү хөдлөхөд гудамжинд нам гүм байлаа. Түүний зам зуурт Засгийн газрын сүрлэг барилгууд, төрөл бүрийн гоёмсог сүм хийд, Хааны талбайд сүндэрлэх загалмайтны аяны Буйоны Годфридийн морьтой хөшөө жирэлзэн өнгөрч байв. Дээрхийн Гэгээнтнийг машинаасаа буун Хенри Ле Буф танхим руу чиглэн Бозар төвийн дундуур алхах үед түүний эртний андууд, олон нийтийн төлөөлөл түүнтэй мэндлэх, эсвэл гар барихаар тэмүүлцгээж байлаа.

Бозар төвийн Хенри Ле Буф манхим. Бельги, Брюссел,
2016.09.09. Гэрэл зургийг Оливер Адам
Өглөөний хуралдааныг даргалагч, ламтан Матью Рикар хэлэхдээ, эрх мэдэл ба халамж гэсэн хоёр үгний уялдаа холбоог судлах 3 өдөр байгаа тул энэхүү хоёр ойлголтын эрүүл холбоог олж тогтооно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Тэрээр Ёс зүйн судлал сэдэвт эхний хэлэлцүүлгийг нээлгэхээр проф. Франз де Ваалийг индэрт урив. Шимпанзе болон бонобо сармагчныг ойроос судалж, тэдний харилцаа болон ноёрхлын талаар олж мэдсэн зүйлийнхээ талаар де Вааль ярилаа. Тэрээр ноёрхлоо тогтоосон нэгний дээрэнгүй төрх болон хүлцэнгүй цөөнхийн дуулгавартай төрхийг олж тогтоон, түүнийгээ олны танил улс төрчдийн зурагтай хөгжилтэй байдлаар харьцуулан харуулсан байна. Сүрэгтээ ноёрхож байгаа хүчирхэг эр шампанзе, эсвэл бонобогийн манлайлал нь эрх мэдэл хийгээд халамжийн нэгдлийг илэрхийлэх бөгөөд үүгээрээ тэд сүрэг доторх тулааныг зогсоодог гэдгийг де Вааль тэмдэглэн хэлэв. Бусдыг тайвшруулах үйлдлийг эм амьтад сайн хийдэг гэсэн ойлголт байдаг ч, хүчирхэг эр санмагчингууд энэ ажлыг бас сайн хийдэг нь харагдсан.
Энэ талаар Дээрхийн Гэгээнтнээс тайлбар хүсэхэд,

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын орчуулагч др. Түвдэн Жинба.
"Оюун ухаан ба Амьдрал" уулзалтын үеэр. Бельги, Брюссел,
2016.09.09. Гэрэл зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн өнгөрсөн зуунд Европыг хагалан бутаргасан сөргөлдөөн хийгээд Дэлхийн хоёр их дайны хор уршгийн талаар ярилаа. Энэ бүхний дараа Европын Холбоо байгуулагдсан нь туйлын зөв үзэл санаа байсны дээр энэ нь ухаарал төлөвшлийн шинж тэмдэг билээ. Түүний физикийн багш байсан Карл Фредрих Фрайхер фон Вайцзеккер нэгэнтээ, түүнийг бага байхад франц хүн герман хүнийг дайснаа гэж харж, герман нь ч франц хүнийг тийнхүү үздэг байсан хэмээн хэлж байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. Гэтэл одоо энэ бүхэн өөрчлөгджээ.
Оюун ухаан ба Амьпрал хүрээлэн материаллаг хөгжилд анхаарал хандуулаад зогсохгүй дотоод үнэт зүйлсийг судалж байгааг нь үнэлж буйгаа тэрээр илэрхийллээ. Хүмүүсийн сайн сайхан амьдрал, дотоод амар амгалан цогцолсон үр дүнг хүлээж буйгаа Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Зөвхөн шашинд итгэдэг хүмүүст бус, харин бүх хүн төрөлхтөнд хайр энэрэл хэрэгтэй гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэсэн юм. Шампанзе сармагчны судалгаа бидэнд хүний зарим үйлдлийг сануулж болох ч, хүний оюун ухааныг харуулж чадна гэдэгт эргэлзэж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлээд, үүнийг буруугаар ашиглавал ноцтой асуудал үүсч болохыг анхааруулсан байна.

Проф. Сара Блаффер Хрдэй илтгэл тавьж байгаа нь. Бельги,
Брюссел, 2016.09.09. Гэрэл зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтний сонирхлыг татдаг нэгэн зүйлийн талаар тэрээр хуваалцахыг хүслээ. Эх хүн үр хүүхдээ хайрлаж, өсгөдөг бол яст мэлхийнүүд өндгөө элсэнд булаад, тэр чигт нь орхидог ажээ. Шинээр төрсөн яст мэлхий хийгээд тэдний эцэг эхийн хооронд ямар ч хайр энэрлийн холбоо байдаггүй байна.
Энэрэнгүй үзэл нь хүний төрөлх мөн чанар гэдгийг шинжлэх ухаан баталсан нь найдвар төрүүлж байна хэмээн тухай тэр давтан хэлэв. Хэрвээ бид хүчин зүтгэл гаргавал эерэг өөрчлөлтийг хийж чадна гэсэн үг. Хамт тоглож байгаа хүүхдийнхээ ямар нэг өвөрмөц өөр байдлыг үл анзааран нээлттэй тоглодог хүүхэд хүний дотоод үнэт зүйлд маш бага цаг гаргадаг боловсролын тогтолцооноос болоод дээрх зан чанараа алдан өсч том болдог хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Проф. Иохан Рокстромыг илтгэл тавьсны дараа Дээрхийн Гэгээнтэн
талархаж байгаа нь. Бельги, Брюссел, 2016.09.09.
Гэрэл зургийг Оливер Адам
Түүний илтгэлийг Дээрхийн Гэгээнтэн туйлын анхаарч сонссон бөгөөд төгсгөлд нь “Гайхалтай, баярлалаа,” хэмээн дуу алдсан байна. Илтгэлийн дараа хуралдаан түр завсарлав.
Роши Роан Халифаксын удирдсан үдээс хойших хуралдаан сэтгэл зүй, эндокринолог болон нейрологийн шинжлэх ухааны ололт дээр анхаарлаа хандуулсан байна. Проф. Др. Александра Фройнд хүчирхэг хүмүүсийн харьцуулалтаар яриагаа эхлэв. Үнэхээр хүчирхэг хүнийг нэрлэ гэвэл хүмүүс Гитлер эсвэл Мао-г хэлэх байх хэмээн тэр хэллээ. Гэвч тэрээр Махатма Ганди энх тайван замаар Их Британий засаглалыг халж, Энэтхэгт эрх мэдлийг шилжүүлснээрээ маш хүчирхэг хүн гэдгээ харуулсан гэж тэмдэглэн хэлэв. Тэрээр хүч чадлаа үзүүлэх сэдлийн чухлыг, түүнд чиглэсэн хүчин чармайлт болон зорилготой нь уялдуулан тайлбарлав. Эрх мэдэл, хүч чадал гэдэг нь хүмүүс болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бөгөөд түүнд сайн ба муу тал байдаг хэмээв.

Оюун ухаан ба Амьдрал хэлэлцүүлгийг 1900 гаруй хүн сонслоо.
Бельги, Брюссел, 2016.09.09. Гэрэл зургийг Оливер Адам
Нейрологч эрдэмтэн Таня Сингер, нигүүлсэхүйг бясалгадаг энгийн хүмүүс дээр судалгаа хийхдээ эрх мэдэл хийгээд халамжийн талаар олж илрүүлсэн ололтоосоо танилцуулсан юм. Хүмүүс зөвхөн нас ахиснаар энэрэнгүй болдоггүйг тэрээр ажигласан гэлээ. Нигүүлсэхүйг бясалгаж, хэвшүүлэх талаар хүчин чармайлт гаргах шаардлагатай. Түүнээс гадна бясалгал бүгд хамгийг анагаагч эм биш бөгөөд ямар бясалгал хийхээс хамаарч өөр өөр үр дүн гарна. Энэрэнгүй хийгээд нигүүлсэхүйг дадлаар хэвшүүлж болно гэдгийг, ийнхүү хэвшүүлснээр тархины уян хатан чанар сэргэж, нийгмийн төлөө сэтгэл хөгждөгийг сүүлийн үеийн нейрологийн судалгаа харуулсан ажээ.

Проф.др.Ричард Шварц илтгэл тавьж байгаа нь. Бельги, Брюссел,
2016.09.09. Гэрэл зургийг Оливер Адам
“Миний хэлэх гээд байгаа зүйл бол гадаад дайсандаа хэрхэн энэрэнгүй хандах тухай Дээрхийн Гэгээнтний айлддаг лугаа дотоод дайсантайгаа бид мөн тийм замаар тулж ажиллах ёстой” хэмээх үгээр др. Шварц яриаагаа дуусгалаа.
Хуралдааныг дүгнэж Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Хүмүүс сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн асуудалд анхаарал тавьж эхэлж байгааг би үнэлж байна. Энэ бол сайхан эхлэл. Хүндрэлийг бий болгох үндэс нь бидний оюун ухаан, сэтгэлд оршдог гэдгийг өнөө өглөө би яриандаа дурдсан. Хэрвээ та дотроо амар амгалан бол гадаад асуудал таны сэтгэлийг хөндөж чадахгүй. Тэр битгий хэл та өвчин зовиураа ч хөнгөвчилж чадна. Бясалгалын тухайд гэвэл дүн шинжилгээ хийх бясалгал нь төвлөрөх бясалгалаас илүүтэйгээр бидний оюун ухааныг хөгжүүлж чадна” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хуралдааныг хааж үг хэлж байна.
Бельги, Брюссел, 2016.09.09. Гэрэл зургийг Оливер Адам
“Бидний хэн ч асуудалтай тулгарахыг хүсдэггүй хэрнээ үй олон асуудлын үндсийг тарьж явдаг. Хэрвээ үүнийг өөрчлөхийг хүсч байгаа бол хаанаас эхлэх ёстой вэ. Засгийн газар, эсвэл томоохон байгууллагаас бус, харин өөрсдөөсөө эхлэх ёстой. Сэтгэл оюунаа өөрчлөх замаар дотоод үнэт зүйлсээ хөгжүүлж чадсанаар бид өөрсдийгөө өөрчилнө, гэр бүл болон орчин тойрондоо нөлөөлнө, хүн төрөлхтөнд өөрчлөлтийг авчирна. Нигүүлсэхүйг өдөр тутмын амьдралынхаа салшгүй хэсэг болгох ажлыг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.”
Бага хурал маргааш мөн үргэлжилж, нийгэм, эдийн засаг, шашны үзэл бодлын өмнөөс эрх мэдэл, халамжийн асуудлыг хөндөнө.