Франц, Парис. 2016.09.12 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брюссель дэхь сүүлийн өдрийн өглөө дэлхий дахины гүйцэтгэх засаглалын залуу удирдагчидаас бүрдсэн Залуу ерөнхийлөгчдийн Байгууллагын гишүүдтэй уулзлаа. Тэд шинжлэх ухаанаар батлагдсан хүний төрөлхи чанар энэрэнгүй нинжин сэтгэл гэж батлагдсаныг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ үүнийг ажил хэрэгтээ хэрхэн холбох талаар асуув. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу удирдагчдын холбооны
гишүүдтэй уулзаж байгаа нь. Бельги, Брюссель.
2016.09.12. Зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн залуу сонсогчиддоо хандаж Төвөдөд байхдаа танидаг байсан нэгэн Төвөд ламын тухай ярив. Тэр лам 1959 онд эх орондоо байхдаа баривчлагдан 18 жилийн турш шоронгийн хүнд хэцүү нөхцөлд байжээ. Тэрээр 80-аад оны үед суллагдаад Энэтхэгт ирэхдээ Дээрхийн Гэгээнтэнтэй дахин уулзсан байна. Түүнээс ямар байсан талаар асуухад тэр байнгын аюул заналхийлэл дор байсан гэв. Энэ нь юу гэсэн үг болохыг асуухад тэр хятад шоронгийн хуягуудад хандах энэрэнгүй нинжин сэтгэлээ алдчих вий хэмээн айж байсан гэжээ. Дээрхийн Гэгээнтэн энэрэнгүй сэтгэлээ алдахыг тэр лам аюул хэмээн үзэж байсныг сонсоод түүний сэтгэл хөдөлсөн талаар дурсан ярилаа.
“Энэ бол жинхэнэ оюун санааны туршлагын баталгаа юм. Ийм энэрэл хайрын сэтгэл дотоод хүчний эх суурь болдог. Энэ нь өөртөө итгэлтэй байдал болон нээлттэй илэн далангүй чин сэтгэлийг авчирна. Хэрэв та өөрсдийн ажилчид болон харилцагчиддаа иймэрхүү байдлаар энэрэнгүй хандах юм бол амжилтанд хүрнэ.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь үргэлжлүүлэн, нөхцөл байдлаас шалтгаалж энэрэнгүй сэтгэлээр хандаж байгаа боловч ширүүн үг хэлэх болон хатуу арга хэмжээ авах явдал гарч болох юм. Энэ нь цэвэр ариун сэдэлтэй байгаад сайн сайхны төлөө тэмүүлсэн байх аваас хоорондоо нийцдэг гэдгийг цохон хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Залуу Удирдагчдын Холбооны
гишүүн асуулт асууж байгаа нь. Бельги. Брюссель.
2016.09.12. Зургийг Оливер Адам
Хүнд хэцүү байдалтай тулгарахдаа хэрхэн шийдлийг олох талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн амьдрал бол хэцүү бөгөөд бид ямар нэг бэрхшээлтэй асуудалтай тулгарахгүй байна гэдэг бол боломжгүй гэсэн юм. Тэрээр хэлэхдээ:
“Би хүүхэд байхдаа сурах сонирхолгүй байлаа. Дараа нь өсвөр нас маань эхлэнгүүт үнэн сэтгэлээсээ суралцах сонирхолтой болж ирсэн. Дараа нь 16 насандаа Хятадын түрэмгийллийн үр дүнд би эрх чөлөөгүй болсон. 24 насандаа би эх орноо алдсан юм. Сүүлийн 57 жил цагаачлан амьдарч байхад олон янзын бэрхшээлтэй тулгарч байсан. Хятад нөхдийн маань тооцоолсноор 1956-1962 онуудад 300,000 гаруй Төвөд хүмүүс амь үрэгджээ. Ийм харамсал гунигтай үйл явдалд тохиолдож байхад 8-р зуунд амьдарч байсан Энэтхэгийн их мастер Шантидевагийн зөвлөгөө их хэрэг болдог юм даа. Тэрээр бэрхшээлтэй асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.Үүнийг шийдэж болох бол сэтгэл зовинох хэрэггүй зүгээр л хийх ёстой зүйлээ хий. Харин шийдэж боломгүй асуудал байвал сэтгэл санаа зовох нь тус дэм болохгүй гэж айлдсан юм” хэмээв.
Брюсселийн зүүн хойно байдаг Лувены их сургууль дээр Дээрхийн Гэгээнтэн очиж Мечелен-Брюсселийн хамба лам Ариун Жозеф Де Кесель, Бельгийн еврейн шашны тэргүүн гол раввин Алберт Гиги, Бельгийн лалын удирдагчдын ерөнхийлөгч Салах Эшаллауи, Бельгийн нэгдсэн протестант сүмийн ерөнхийлөгч Стивен Фит нар оролцсон хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж 1000 гаруй оюутан цугларсан ярилцлагад оролцов. Ярилцлага франц хэл дээр явагдсан ба Матью Рикард Дээрхийн Гэгээнтэнд орчуулга хийлээ.

Дээрхийн Гэгээнтнийг Лувены их сургууль дээр болсон шашин
хоорондын хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхэд цугларсан олон
түүнтэй мэндчилж байгаа нь. Бельги. Брюссель.
2016.09.12. Зургийг Оливер Адам
Тэрээр энэ 21-р зуунд бидэд илүү ухаалаг хүмүүн байх зайлшгүй шаардлага тулгарч байна гэдгийг онцлов. Хэдийгээр эрдэмтэд хүний төрөлхийн чанар энэрэнгүй нинжин сэтгэл гэдгийг нээж олсон боловч одоо байгаа материаллаг зүйлд чиглэсэн боловсролын систем үүнийг хөгжүүлж чадахгүй байна. Нэг талаасаа томоохон шашны уламжлалууд энэрэл хайрыг зааж сургадаг. Хүмүүс лалын шашны талаар санаа зовинодог хэдий ч бусдын сайн сайхны төлөө энэрэнгүй сэтгэлээр ханддаг олон лалын шашинт найзуудтай гэдгээ Дээрхийн Гэгээнтэн цохон хэллээ. Тэрээр цус урсгаж байгаа хэн ч байлаа гэсэн жинхэнэ лалын шашинтан байхаа больж байгаа гэдгийг тэд надад хэлдэг юм хэмээн дэлгэрэнгүй ярив. Түүнчлэн бид “Лалын алан хядагчид” эсвэл “Буддын алан хядагчид” хэмээн ярих ёсгүй, учир нь террорист хүчирхийлэлд оролцсон хэн ч бай шашнаар хориглосон итгэл үнэмшлээ зөрчиж байгаа хэрэг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лувианы их сургууль дээр болсон
шашин хоорондын хэлэлцүүлгийн үеэр үг хэлж байгаа нь.
Бельги. Брюссель. 2016.09.12. Зургийг Оливер Адам
Эмэгтэйчүүдийн шашинд гүйцэтгэх үүргийн талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн бие махбодийн хувьд ялгаатай боловч эрэгтэй эмэгтэй бүгд л адил тэгш хүмүүн билээ. Эрдэмтэд, эмэгтэйчүүд бусаддаа санаа тавих тал дээр илүү мэдрэмжтэй байдгийг олж тогтоожээ. Тэгвэл одоо байгаа 200 гаруй үндэстэн илүү олон эмэгтэй удирдагчид байх юм бол дэлхий дээр дайн дажин бага гарах байх гэж боддогоо хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Францад хүрэлцэн ирэхэд
Парис хотын 2-р тойргийн дарга Жак Буто угтан авч байгаа нь.
Франц. Парис. 2016.09.12. Зургийг Жереми Расселл /ДЛО/
Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс болон Их сургуулийн төлөөлөгчидтэй үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Брюсселээс Парисын зүг нисэв. Түүнийг Парист хүрэлцэн ирэхэд Төвөдүүд зочид буудлын гадаа түүнийг угтахаар цугларсан байсан бөгөөд Францын “Европ экологи ногоон” намын гишүүн Жак Буто болон Парис хотын 2-р тойргийн дарга, түүний хуучин анд цаазаар авах ялын эсрэг тэмцэгч Роберт Бадинтер нар Дээрхийн Гэгээнтнийг угтан авлаа.