Итали Улс, Милан хот. 2016.10.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Прагийн зочид буудлын шатаар доош буун ирэхэд өдөр дөнгөж эхэлж байлаа. Айлчлалыг зохион байгуулагчид, найз нөхөд нь аян замдаа сайн явахыг ерөөн нисэх онгоцны буудал руу гаргаж өгөв.
Милан хотод ирэхэд түүнийг хотын дарга Жузеппе Сала болон Томдо ринбочэ нар угтан авав.

Кардинал Анжела Скола Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тосон
угтаж байгаа нь. Итали, Милан. 2016.10.20.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн хариуд нь: “Эрхэм хүндэт оюун санааны удирдагчид, миний оюун санааны ахан дүүс ээ, би та нартай энд хамт байгаадаа хязгааргүй их баяртай байна. 1973 онд Европт анхны айлчлалынхаа үеэр Ромын Пап Павел VI католик шашны тэргүүн байх үед миний ирсэн анхны улс Итали байсан юм. Италийн энэ удаагийн айлчлалын анхны ирсэн газар энд та нартаа хийх уулзалт байлаа.”
“Бид бүгдийн шашны уламжлалууд бидэнд хайр энэрэл, нигүүслийн сургаалийг түгээж байдаг. 2000 гаруй жилийн турш эдгээр нь хүн төрөлхтөнд үйлчилж ирсэн бөгөөд өнөөдөр бид энэ тал дээр урьд өмнөхөөс илүү ихээр анхаарах хэрэгтэй байна. Харамсалтай нь, бид шашин дээр тулгуурласан зөрчлүүдийг харсаар байна. Тиймээс бид шашны эв нэгдлийн төлөө зориулж буй байнгын хүчин чармайлтаа хэвээр хадгалах, хэдий зарим гүн ухааны үзэл баримтлалын ялгаатай талууд байгаа ч бид бүхэн нэгэн зорилгод төвлөрсөнийг өөрсдөдөө ахин дахин сануулж байх хэрэгтэй. Хайр энэрэл, нигүүслийн чухал ач холбогдлыг хүн төрөлхтөн ахан дүүсдээ түгээх нь чухал байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам кардиналын өргөөнд саатав.
Итали, Милан. 2016.10.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн өрөөнд цугласан лам нарын хэд хэдэн асуултад хариулахдаа тэрээр үргэлж бүх хүн төрөлхтний эв нэгдлийн санааг дэмжихийг эрэлхийлдэг гэлээ.
“Бид нар бүгдээрээ эхээс төрсөн, эхийн хайранд өлгийдүүлж өссөн, тиймээс бидэнд энэрэн нигүүлсэхүйн үр суусан байгаа.”
Их хамба өрөө рүү сэтгүүлчдийг урисны дараа тэд Дээрхийн Гэгээнтний Пап лам Франсистай уулзах цаашдын байдлын талаар, мөн 15–р Далай Лам төрөх эсэхийг ярилцав. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ватиканы Хятад Христэд итгэгчдийн талаар санаа зовж байгааг ойлгож байна, өөрийн оролцоогоор ямарч хүндрэл учруулахийг хүсэхгүй байна гэж тайлбарлав.
Мөн эдүгээ дэлхийн бүх бурханы шашинтай улс орнуудаас зөвхөн Япон улс руу чөлөөтэй зорчих эрхтэй гэлээ. 15 –р Далай Ламын талаар Дээрхийн Гэгээнтэн цаг нь ирэхээр энэ асуудлыг төвөдийн ард түмэн шийдэх болно гэж дахин хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Гэпэлин хүрээлэнгийн гишүүдтэй
уулзаж байгаа нь. Итали, Милан. 2016.10.20.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэнд лагшин, зарлиг, таалалын шүтээн бүхий мандал өргөсний дараа “Гэпэлин” хүрээлэнгийн ерөнхийлөгч богино илтгэл тавив. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд мэндчилгээ дэвшүүлээд Бурхан Багшийн сургаалыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн Наландагийн мэдлэг, уламжлалыг баримтлагч их багш нарын хөрөг шүтээнд мөргөн хүндэтгэл үзүүлэв. Наланда уламжлалын өвөрмөц онцлог нь хүний оюун ухааныг бүрэн ашиглан учир шалтгаан, логик, сургалт судалгаа явуулах зэрэг дээр онцлон анхаардагт оршиж буй гэлээ. Энэтхэгт буй сүм хийдүүдийг илүү их сургалтын газар болгох хэрэгтэй гэж хэлдэгээ дурдаад “Гэпэлин” хүрээлэнг аль хэдийн уг зөвөлгөөг даган биелүүлж байгаад талархлаа илэрхийлэв. Үүний дараа Дээрхийн Гэгээнтэнг хүрээлэнд үдийн зоогонд урив.

Миланы зөвлөлийн газрын дарга Ламберто Бертоле Дээрхийн
Гэгээнтэнд өргөмжлөл гардуулж байгаа нь. Итали, Милан.
2016.10.20. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Олон нийтийн яриагаа эхлэхдээ:
“Би залуучуудтай уулзаж байгаадаа маш их баяртай байна. Миний үе болох 20-р зуун өнгөрсөн. Харин та бүгд 21-р зууны хүмүүс, та нарт илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгох боломж, үүрэг хариуцлага аль аль нь байна.”
Тэрээр өөрийн гурван үүрэг амлалтаа товчхон дурдан, өөрийгөө дэлхий дээрх 7 тэрбум хүний ерийн нэг хүн гэж үздэг гэлээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өсөлт уналт гэсэн дэлхийн хэмжээний асуудлууд тулгархад “бид” болон “тэд” гэсэн ялгавар үзлээ даван туулж бүх хүн төрөлхтний эв нэгдлийн төлөө анхаарлаа хандуулах хэрэгтэй гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 2400 гаруй оюутнуудад үг хэлж
байгаа нь. Итали, Милан. 2016.10.20. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Мөн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачидтай 30 гаруй жилийн турш харилцан ашигтай хэлэлцүүлэг хийж ирснээ дурдав.
Сайхан сэтгэлийг хөгжүүлснээр бид илүү аз жаргалтай байж, аз жаргалтай гэр бүлд, аз жаргалтай нийгэмд амьдрана гээд Дээрхийн Гэгээнтэн яриагаа дуусган асуултанд хариулья гэлээ. Тэрээр урьдчилан бичиж бэлтгэсэн хэд хэдэн асуулт болон үзэгчдийн асуултад хариу өгсөн юм.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” болон “Шүтэн барилдахуйн магтаал” зэрэг номын тайлбар “Ро Фиера Милано” (Rho Fiera Milano) Миланы үзэсгэлэнгийн төв хурлын танхимд тайлбарлан айлдана.