Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.03 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө 7 цагт номын айлдварын талбайд морилон ирлээ. Бэлтгэл зан үйл эхлэхийн өмнө тэрээр Дүйнхорын бясалгал үйлдсэн юм. Өчигдөр шавь нарыг дагуулах авшиг хайрласан тул өнөөдөр газрын зан үйл үйлдсэн ба мөн элсэн хот мандал бүтээх ажил эхлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын авшигийн өмнөх
бэлтгэлийн цам бүжиж буйг сонирхон байгаа нь. Энэтхэг,
Бихар, Бодьгаяа. 2017.01.03. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Үдээс хойш элсэн хот мандлын эхний шугмыг татав. Энэ зан үйлийг Намжал дацангийн хамба лам Дамдок ринбочэ удирдан явуулсан бөгөөд дараа нь бусад лам хуврагууд үргэлжлүүлэн элсэн хот мандлыг бүтээж эхэлсэн юм. Ингээд шохойгоор бүрэн гүйцэд хот мандлыг зургийг зурж дууссаны дараа элсээр бүтээж эхлэнэ.