Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 09 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Намжал дацангаас номын айлдварын талбайд морилон ирэхэд сүүлийн өдрүүдэд цэлмэг сайхан байсан тэнгэр өнөө өглөө бүрхэг, манантай байлаа. Өнөөдрийн бэлтгэл зан үйл илүү удаан үргэлжилсэн ба лам нараас бүрдсэн тусгай баг ажиллаж байгаа билээ.
Номын айлдварын талбайн нэг хэсэгт лам нар өчигдрөөс эхлэн Дээрхийн Гэгээнтэнд зориулан Дарь эхийн тарни урин тоолж, урт удаан наслах ерөөл тавьж эхэлсэн. Энэ нь 1-р сарын 14-нд болох Дээрхийн Гэгээнтэнд даншүг өргөх ёслол хүртэл өдөр бүр үргэлжлэх юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам монголын сүмийн нээлтэнд оролцов.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.09. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Хамба лам Дээрхийн Гэгээнтэнд цаг зав гаргаж, шинэ хийдийн нээлтэнд оролцож буйд нийт лам хувраг болон сүсэгтэн олны өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэв. Монголд Бурханы шашин 20-р зууны эхэн үе хүртэл түгэн дэлгэрч, түүний дараа уналтанд орж, ардчилалын шинэ үетэй шашин эргэн сэргэсэн гэв. Батцагаан хийд нь шашны сэргэлтэнд их хувь нэмрээ оруулж, Монголын мөргөлчин олонд Бодьгаяа дахь гэр орон нь, эргэл мөргөлийн орон зай нь байх болтугай гэж ерөөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мандлын уншлагыг монгол аяаар уншихыг лам хуврагуудаас хүслээ. Монгол хуврагууд дуган дүүрэн аялгуулан уншив. Дараа нь Гандандлхавжа номыг уншсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Төвөд, Монголын ард түмэн хоорондоо эрт дээр үеэс нандин харилцаа холбоотой билээ гэв.
“Номын ахан дүүс ээ, та бүгд энд сайхан сүм барьж, нээлтэнд хүрэлцэн ирэхийг хүссэн билээ. Би энд ирсэндээ маш их баяртай байна. Би Монгол оронд хэд хэдэн удаа очиж байсан. Манай хоёр оронд бурханы шашин дэлгэрэхээс өмнө бид хоорондоо дотно сайхан харилцаатай байжээ хэмээн би дүгнэдэг. Хамба ламын хэлсэнчлэн бурханы ном сургаал хойд зүгээс хойд зүгт түгэн дэлгэрэх болно гэж Бурхан багш номлосон билээ. Үүнийг эхлээд Төвөдөд, тэндээс Монголд бурханы ном номлол түгэн дэлгэрнэ гэж ойлгож болно.”

Дээрхийн Гэгээнтэн монгол сүмийн нээлтэнд үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.09. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Өмнө нь Монголын олон лам хуврагууд Төвөдөд суралцаж, тэдний зарим нь үнэхээр нэр хүндтэй, суут гүн ухаантан, эрдэмтэд болж байсан. Ардчилал хөгжснөөр та бүгд гүн гүнзгий итгэл сүсэг дээр тулгуурлан бурханы ном сургаалыг сэргээх бололцоотой болсон юм.”
“Дорждан гэх энэ газар нь Бурхан Багшийн гэгээрэлд хүрсэн ариун газар юм. Мөн энд Энэтхэгийн их багш Нагаржуна хутагт болон түүний шавь нар бясалгал хийдэг байсан. Энд тайландын, бирмийн, японы сүм хийдүүд бий. Үүн дээр монголын хийд нэмэгдэнэ гэдэг маш сайхан, зүй ёсны хэрэг юм.”
“Та бүгд бурханы ном сургаалыг сэргээж хадгалахыг эрмэлзэж байна. Үүний тулд судлах, суралцах, дадуулах зүйлийг аль чадлаараа хийх нь чухал юм шүү.”
“Бурханы ном сургаалыг хадгалан авч үлдэхийн тулд гурван сав аймгийн номыг үзэж судлах, судалсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй.”
“Энэ бүгдийг бүрдүүлж байж бид 21-р зууны буддистууд болох юм. Хамба лам болон бусад хийдийн удирдлагууд үүнийг хэрэгжүүлэх үүднээс таатай орчин бүрдсэн эсэхийг хариуцан анхааралдаа авах ёстой.”

Лам хуврагууд цам бүжих ёслол үйлдэж байх үед төвөд иргэд
үндэсний бүжгээ бүжиж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа.
2017.01.09. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Лам нар сүр жавхлант бүжиг бүжиглэж байх зуур тайзны өнцөгт энгийн хүмүүс өрсдийн дуу, бүжиг, урлагийн үзлэгээ үзүүлэн сонирхуулж байлаа. Төвөдийн соёл урлагийн хүрээлэнгээс Төвөдийн өөр өөр газар нутгийн онцлог, уламжлалыг харуулсан мэргэжлийн гурван үзүүлбэр тавилаа. Дараа нь Гималайн бүс нутгийн Шар-кумбу, Бутан, Монгол, Мон, Спити, Киннаур, Солонгос, Халимаг зэрэг улс үндэстний үзүүлбэрүүд явагдсан юм.
Бүжиг дуссаны дараа Дээрхийн Гэгээнтэн дотогш орон бэлтгэл зан үйлээ гүйцэтгэж дуусгаад амрахаар явав. Маргааш Дүйнхорын их авшиг хүртээх ёслол эхэлнэ.