Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдийг ахин хүлээн авч уулзав. Тэрээр юуны түрүүнд сүсэгтнүүд Бурхан Багшийн зүрхэн тарнийг унших зуур Цагаан Манзушри бурханы даган соёрхол өгөх бэлтгэл зан үйл хийлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдэд Цагаан Манзушри бурханы даган соёрхол хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Жейн болон самхягийн зарим нэг урсгал, мөн бурханы шашинд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч бурханы шашнаас бусад шашинд бие даасан, өнө мөнхийн “би” гэгчийг хүлээн зөвшөөрдөг. Буддын шүтэн барилдахуйн онолын үүднээс өнө мөнхийн “би” гэдгийг нотлох огт боломжгүй билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдэд Цагаан Манзушри бурханы даган соёрхол хүртээх бэлтгэл зан үйл явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа сөрөг сэтгэл хөдлөл нь юмс үзэгдлийн туйлын чанарыг үнэн зөвөөр таниагүйн улмаас бий болдог ба хоосон чанарын онолыг ойлгосноор үүнийг үндсээр нь арилгах боломжтой болдог талаар тайлбарлав.
"Хоосон чанарыг ухаарсан билиг оюун нь сөрөг сэтгэл хөдлөлийг дарах гол хүчин зүйл болдог тул үүнийг эртний Энэтхэгийн ном сургаалд машид дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдэд Цагаан Манзушри бурханы даган соёрхол хүртээж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Мөн тэрээр хоосон чанарыг ухаарах нь гэгээрэл нирваанд хүрэхүйн үндэс болдог талаар тэмдэглэн хэллээ. Мөн зовлонгийн эх үндэс нь “би” хэмээх хандлага бөгөөд үүний мөн чанарыг таниагүй цагт “би” хэмээхийг баримталсаар байх болно гэв. Жишээлбэл “би”-г илүүд үзэлгүй, бусдын төлөө гэх сэтгэл нь уур хилэнг дардаг ерөндөг болно гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын төсгөлд Вьетнамын сүсэгтнүүдтэй зургаа татууллаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор