Dalailama / Дарамсала хотын хөтөч

Дарамсала хотын хөтөч

Газрын өндөр
Далайн түвшинөөс 1250 аас 1982 метрийн өндөрт байрлана.

Температур
Зургаадугаар сард хамгийн өндөр халуун 38 цельс, Нэгдүгээр сард хамгийн сэрүүн нь 0 цельс байна.

Хур тундасын олон жилийн дундаж
290 ээс 380 см. Долдугаар сараас есдүгээр сар хүртэл борооны улриал үргэлжилнэ.

Хувцаслалт
Өвөл ноосон, зун даавуун хувцас тохиромжтой. Борооны улиралд шүхэр хэрэгтэй.

Тээврийн хэрэгсэл
Дарамсала хотоос 18 км-н зайд Дэли, Патанкот, Куллу, Шимла зэрэг хотод хүрэх нисэх онгоцны буудал байдаг. Мөн Дэлигээс Дарамсала хотод хүрэх шөнөөр болон өдрөөр 12-14 цагийн турш явах автобусаар үйлчлүүлж болно.
Илүү тухлаг сонголт нь Патанкот хотруу 12 цагын турш галт тэргээр зорчих ба тэндээс 4 цаг автобус, эсвэл 3 цаг таксигаар зорчин Дарамсалад хүрч болно. Автобусны буудлаас такси болон автобус Маклоёд Ганж руу тогтмол явдаг.
11-10-2012, 11:43
Вернуться назад