Тавтай морилно уу!

Дээрхийн гэгээнтэн Далай лам нь Төвд, Монгол, Оросын холбооны улсын буддын шашинт бүс нутаг Халимаг, Буриад, Тува болон бусад бүс нутгийн оюун санааны удирдагч мөн. Тэрээр аз жаргалтай амьдралын тусын тулд хүний үнэт зүйл хийгээд иргэний ёс зүйг хөгжүүлэх, шашин хоорондын эв зохицол, Төвдийн ард түмний сайн сайхныг дэмжин ажиллах, өөрийн орны онцлог шашин, соёлыг хадгалан авч үлдэх асуудалд анхаарлаа хандуулах гэсэн гурван үндсэн үүргийг амьдралдаа мөрдлөг болгодог талаар байнга мэдэгддэг юм.

Та бүхэн манай цахим хуудсанд зочилсноор Дээрхийн гэгээнтэн хэвлэл нийтлэл, төрөл бүрийн үйл ажиллагаа, олон нийтэд хийсэн яриа болон улс оронд хийсэн айлчлалаар дамжуулан дээрх гурван үүргээ хэрхэн гүйцэтгэж буй талаар мэдэж авах болно.

Энэхүү цахим хуудсыг Дээрхийн гэгээнтэн Далай ламын хэрэг эрхлэх газрын (ДЛО) зөвшөөрөлтэйгээр, Дилав хутагтын удирдлага дор, Дилав Хутагт сан ТББ (Монгол, Улаанбаатар) эрхлэн гаргаж буй бөгөөд Москва хот дахь "Төвдийн гүн ухаан болон соёлын өв уламжлалыг хадгалах сан"-аас дэмжлэг үзүүлэв.

Facebook Twitter Youtube

 
Тулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалтТулане төгсөлтийн баярын үйл ажиллагаа хийгээд Lakefront -дах уулзалт
Today, 05:03
АНУ, Луизианна муж, Нью-Орлеанс хот, 2013.05.18 – Тулане Их Сургуулийн Нийгмийн Ажлын Факультетийн оюутан багш нарын 12 жилийн харилцаа, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оролцсон 179 дэх Тулане Нэгдсэн Төгсөлтийн баяр дээд цэгтээ хүрлээ. Энэхүү 50 муж, 63 орноос ирсэн 2800 төгсөгчдийн баярын ёслол нь 30,000 үзэгчдийн өмнө Нью-Орлеанс хотын ордонд боллоо.
 

Хуваарь (ойрын) RSSХуваарь (ойрын)

2013.05.28. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала хот
5 дугаар сарын 28-31
Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Дарамсала хотод айлдах айлдвар: Энэтхэгүүдийн хүсэлтээр Төвдийн гол дуганд Дээрхийн гэгээнтэн “Бодьсадвын Явдалд Орохуй” (жонжүг) дөрвөн өдрийн турш айлдана.
2013.06.14. Австрали, Сидней хот
6 дугаар сарын 14-16
Австралийн Сидней хотод айлдах айлдвар: Дээрхийн гэгээнтэн Сидней Энтетейнмент төвд Хүннү лама Данзан Жалцаны “Бодь Сэтгэлийн Магтаал Эрдэнэт Зул” (жанчүв сэмжий додба ринчин донмэ) номыг хоёр өдөр хагасын турш айлдана. Website: www.dalailamainaustralia.org
2013.06.16. Австрали, Сидней хот
6 дугаар сарын 16
Австралийн Сидней хотод олон нийттэй хийх уулзалт яриа: Дээрхийн гэгээнтэн Сидней Энтетейнмент төвд үдээс хойш өдөр тутмын амьдрал дахь ёс суртахууны ойлголтын талаар олон нийтэд яриа хийнэ. Website: www.dalailamainaustralia.org
2013.06.18. Австрали, Мелбурн хот
6 дугаар сарын 18
Австралийн Мелбурн хотод олон нийтэд хийх яриа: Дээрхийн гэгээнтэн Мелбурны хурлын төвд үдээс хойш “Нигүүлсэл ба сайн сайхан байхын үндэс суурь” сэдвээр олон нийтэд яриа хийнэ. Website: www.dalailamainaustralia.org
Хуваарь (ойрын) | Архив
 
 

Новости раздела в RSSДалай лам ба Монголчууд

Дээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэвДээрхийн гэгээнтэн Далай багш dalailama.mn цахим хуудсанд зочилсноор номын айлдвар эхлэв
20-11-2012, 16:02
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Дарамсалад Монголын сүсэгтнүүдэд зориулан хоёр өдрийн номлолоо айлдаж эхэлсэн бөгөөд мянга мянган жилийн амьд түүх бүхий Монгол Төвдийн харилцаа холбоо одоо ч цэцэглэн байгааг онцлон тэмдэглэлээ.
 

Новости раздела в RSSМонголчуудад айлдсан айлдвар

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд айлдсан ном, зарлигийн товчоонДээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд айлдсан ном, зарлигийн товчоон
11-10-2012, 09:47
Анхдугаар айлчлал
1979 оны YI сарын 15 буюу билгийн тооллын XYI жарны шороон хонин жилийн зуны эхэн сарын 20-ны билигт сайн өдөр Монгол оронд Азийн буддистуудын энх тайвны V бага хурлын хүндэт зочноор уригдан анх заларчээ.
 

Новости раздела в RSSДалай ламын Монгол дахь айлчлалууд

2011 оны XI сарын 07
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын албан ёсны айлчлал 2011 оны 11-р сарын 07-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:50 минутад заларсанаар эхэлсэн юм.

2006 оны VIII сарын 21-27

2002 оны XI сарын 06-09

1995 оны VIII сар

1994 оны IX сар

1991 оны IX сар

1982 оны VIII сар

1979 оны YI сарын 15

Сайтын үндсэн бүтэц