АНУ, Луйзиана муж, Нью Орлеон ба Висконсин муж, Мэдисон, 2013.05.16 – Мэдисон хот дах айлчлалын сүүлийн өдөр модны шинэхэн нахиалсан навчин дээр нар тусч тогосны дуу цууриатсан Deer паркад Калачакра павилионд АНУ-д сурч буй Хятад болон Төвд оюутнуудтай Дээрхийн Гэгээнтэн хувиараа уулзлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хятад оюутнуудтай уулзах үеэр.
Висконсин муж, Мэдисон, 2013.05.16 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Тэрээр 1954-55 онд Хятадад айлчилахдаа Мао Цэ Дунг болон Хятадын бусад удирдагч нартаа уулзах үеэрээ ярьсан хошин яриаг дэлгэв.
Төвд оюутнуудад хандан төрөлх хэлээрээ сурахын ач холбогдлыг онцлон захив. Мөн Төвд хэл, шашин, соёлын үнэ цэнийг шагшин магтлаа. Төвдийн Буддизмын уламжлал хийгээд ном зохиол нь дэлхий дахинд Буддист шашны сургаалийн цогц байдлаар нь тайлбарлан ойлгуулдаг. Энэ нь Наландагийн уламжлал билээ. Энэ аргачлалыг Энэтхэгт хөгжүүлж Төвдөд хадгалан үлджээ. Хурц оюун санаагаар танин мэдэхүй хийгээд учир шалтгааны ухааныг тайлбарласан нь орчин үеийн боловсролд тусгагдаагүй байдаг. Эрдэмтэд үүний тайлбар нотолгоог судлан хэлэлцэн ярилцаж байгаа ажээ. Энэхүү танин мэдэхүйн хийгээд учир шалтгааны ухааныг өөр салбарт ч мөн хэрэглэж болох юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвд оюутнуудтай уулзах үеэр.
Висконсин муж, Мэдисон, 2013.05.16 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Мөн Дээрхийн Гэгээнтэн “Дундаж Хандлага”-ын арга замын талаар дэлгэрэнгүй тайлбар хийв. Үүнд маш анхааралтай хянамгай хандсанаа дурьдлаа. Энэ хандлага нь ОУ-ын дэмжлэгийг хүлээсэн төдийгүй Хятадын сэхээтнүүдийн дэмжлэгийг ч хүлээж байгаагаа цохон хэллээ. Улс төрийн үүрэгт ажлаа дуусгавар болгосон ч эдгээр зүйлд тайлбар мэдээлэл өгөх нь ёс суртахууны үүрэг хариуцлага хэмээн үздэг .
Дээрхийн Гэгээнтэн Deer паркаас хөдөлсний дараа уг арга хэмжээг зохион байгуулагч Сопа гэвш аян замдаа сайн явж урт наслахыг ерөөсөөр хоцров. Дээрхийн Гэгээнтэн Нью Орлеон руу ниссэн бөгөөд нисэх буудал дээр Тулане Их Сургуулийн төлөөлөгч болон Луйзиана мужийн Сенатор Гари Смит угтан авлаа.