Dalailama / Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов

Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов

2013 оны 09дүгээр сарын 12

Литви, Вилниус, 2013.09.12 – Улирлын энэ үед цаг агаар нэн таатай байгаа нь Дээрхийн Гэгээнтэн Вилниус хотод морилон ирсэнтэй холбон гайхан шагших хүн таарч байлаа. Дээрхийн Гэгээнтэн үүнийг сонсоод инээмсэглэн би цаг агаарт нөлөөлж чадаж байвал нисэх бүртээ энэ чадвараа ашиглаж байя хэмээн наргиан болгон хэлэв.

Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийн ажилтнуудтай
уулзав. Литви, Вилниус. 2013.09.12 Зургийг Зимантас Морквенас
Энэ өглөө урлагийн академийн ойролцоо олон нийттэй уулзалт хийлээ. Тэрээр аз жаргалтай амар тайван амьдралын эх үүсвэр болсон хүний үнэт чанарыг хөхүүлэх, мөн шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхээр ажилладаг тухайгаа тайлбарлан ярьлаа.

Мөн оролцогсодоос Төвдөд ихээр ажиглагддаг өөрийгээ золиослох талаар асуухад хүчирхийлэл ба хүчирхийллийн бус хэлбэр үг хэл болон үйл ажиллагаагаар илэрхийлэгддэг. Үүний шалтгаанаар ийм үйл явдал болж байгаа.

Энэ уулзалтын дараа Литвийн Парламентийн байранд зочлов. Үүдэнд Парламентийн дэд дарга Ирина Дегутин угтан авч мөн түүнчлэн Литвийн тусгаар тогтнолын төлөө анхны тэмцэгч Витаутас Ландсбэргис угтан авч уулзав.

Литвийн Парламентийн танхимд зочлохдоо: Литвийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ ойр байдгаа илэрхийлээд 1991 онд тусгаар тогтносны дараахан хийсэн айлчлалаас хойшхи өөрчлөлтийг харж таатай байгаагаа ярьлаа.
“Энэ айлчлал үнэний төлөөх хүч ямар хүчтэй болохыг харуулж байна. Өнөөдөр та бүхэнтэй, хуучин анд нөхөд та бүхэнтэй аз жаргалтай амар амгалан амьдралын эх үүсвэр нь бидэнд өөрт маань байдаг талаар хуваалцахыг хүсч байна. Мөн түүнчлэн ихэнх шашны уламжлалууд сэтгэлийн амар амгаланг өгдөг. Тэр ч утгаараа тэдгээр шашнууд эв найрамдалтай хамтран орших боломжтой.

Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентийн дэд дарга Ирина
Дегутины хамт парламентийн гишүүдтэй уулзав. Литви, Вилниус.
2013.09.12 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Төвдийн тухайд бол 1974 онд НҮБ-д хандсанаас хойш тоймтой хариу аваагүй. Түүнээс хойш Хятадын удирдагч нартай шууд харилцах нь чухал болж байна” хэмээн дүгнэв.

“Хятадын засаг төр хээль хахуулийг арилгах талаар ихээхэн чармайлт гаргаж байгаа. Илүү цогц бодит арга хэмжээ авч байгаа нь тэдний бодлогод ч нөлөөлөх байх.”

“Хятадын олон сэхээтнүүд, зохиолчид Төвдүүдийн хүсэл зоригийг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Тиймээс бид харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой болно гэж найдаж байна.”

1954 онд удирдагч Мао Төвдүүд өөрсдийн тугтай болохыг мэдсэний дараа Хятадын үндэсний тугтай хамт хэрэглэхийг зөвшөөрсөн. Гэвч одоо үед төвдийн тугийг байрлуулвал гэмт хэрэг мэт тооцогдож байгаа талаар ярьлаа.

Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Литвийн парламентийн
гишүүдтэй уулзав. Литви, Вилниус. 2013.09.12
Зургийг Зимантас Морквенас
Европын Холбооноос хүний эрхийн төлөөлөгч нар Хятадад айлчлан мөн Төвдөд ч зочлох боломжийг олгосон талаар дурьдахад Дээрхийн Гэгээнтэн байгаль орчны асуудал олон хүний амьдралд муугаар нөлөөлж байгаа. 1 тэрбум хүний ундны ус Төвдөөс ундаргатай. Төлөөлөгч ямар ихээр бохирдож хордсныг хянан шалгаарай. Мөн өөрийгөө зулын гол болгон золиослодог хүмүүсийн учир шалтгааныг судлан явахдаа Төвд орчуулагч аваарай хэмээв.

Одоогоор 105 ардчилсан орон байгаа. Ардчилал, буддизим хоёр харилцан хосолж байх шиг санагддаг хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн санал нийлж :

“Дараагийн сонгуульд ялахын төлөө бодлого шийдвэр гаргалгүй эдийн засгаа урт хугацаанд сайжруулахыг бодоорой. Хүмүүс та бүхнийг өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгосон. Би ардчиллыг дэмждэг.”

Вилниус хотын захирагч Артурас Зуокас Дээрхийн Гэгээнтнийг хотыг гайхалтай тольдон харагддаг ордондоо үдийн зоогонд урив.

Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вилниус хотын захиргааны танхимд
олон нийттэй уулзав. 2013.09.12. Зургийг Игор /SaveTibetRussia
Үдийн зоогний дараа уулзалтанд оролцогсодоос муслимчууд дэлхий нийтийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд саад болж байгаа тухай өгүүлэхэд Дээрхийн Гэгээнтэн үүний хариуд 9 сарын 11ний нэг жилийн ойд нэг хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж бүхэлд нь буруутгах нь буруу хэмээн лалын шашинтнуудыг өмөөрөн хэлж байлаа. Тэгээд ч энэ шашин тэрбум хүмүүсийн итгэл бишрэл.

Удирдагч нар таньтай уулзахаас татгалздаг эсэхийг асуухад: удирдагч гэхээсээ ард олонтой уулзахдаа илүү дуртай. Өчигдөр Литвийн ерөнхийлөгч Далиа Жрибаускейтэй уулзсан. Тэр хүний шударга зан, эрдэм мэдлэг намайг гайхашруулсан хэмээлээ.

Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвдийн талбайд зочлов.
Литви, Вилниус. 2013.09.12. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дараа нь Вилнел голын эрэг дээр залуустай уулзах үеэр:

“Хүмүүсийн инээмсэглэн мэндлэх царайг харах нь намайг аз жаргалтай болгодог. Зарим нэг үед зан байдал маань өөрчлөгдөх үед энэ байдлаас хурдан өөрийгөө холдуулдаг. Уур уцаар өөрөө их сөрөг, юмыг бусниулах хүчтэй зүйл шүү.”

Үүний дараа Сэра Жэй хийдийн лам нарын бүтээсэн элсэн мандала өргөх ёслолд оролцов.

“Хэсэг бүлгээрээ байдаг та бүхэн буддист зан үйл үе үе хийдэг ч Бурханы сургаалийн талаар мэтгэлзээн маргаан явуулж байвал илүү үр дүнтэй” гэж айлдлаа.

Литвийн Парламент болон Вилниус хотын захиргаанд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Оросоос ирсэн Буддистуудтай уулзав.
Литви, Вилниус. 2013.09.12 Зургийг Жереми Расселл (ДЛО)
Бурханы сургаалаас суралцах судлах цаг заваа яаж гаргах вэ хэмээн асуухад:

“Хагас бүтэн сайн өдөр завтай байхаа. Заримдаа ажлаа тараад хөнгөхөн оройн хоол идээд эрт унтаж өглөө нь эрт босвол суралцах цаг гарна. Бясалгалыг өглөө хийвэл зүгээр, ном уншлагаа үдээс хойш оройдоо хийвэл зүгээр. Аажимдаа туршлагатай болохоороо 24 цагийн турш судлан суралцаж бясалгах чадвартай болно” хэмээн зөвлөлөө.

Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн “Амар амгалан хийгээд аз жаргалын зам” олон нийттэй хийх уулзалтанд оролцоно.
17-09-2013, 05:23
Вернуться назад