Dalailama / Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзсан хоёр дахь өдөр

Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзсан хоёр дахь өдөр

2018 оны 5 дугаар сар 22

Энэтхэг, ХП, Дарамсала – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдийг ахин хүлээн авч уулзав. Тэрээр юуны түрүүнд сүсэгтнүүд Бурхан Багшийн зүрхэн тарнийг унших зуур Цагаан Манзушри бурханы даган соёрхол өгөх бэлтгэл зан үйл хийлээ.

Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзсан хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдэд Цагаан Манзушри бурханы даган соёрхол хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Өнөөгийн дэлхийн хүмүүсийг гурван түвшинд хуваах боломжтой. Нэгдүгээрт дотоод үнэ цэнийг төдийлөн хайхардаггүй, хоёрдугаарт шашин шүтлэггүй, гуравдугаарт дотоод сэтгэлийн дадлагыг хүндэтгэдэг хэмээн гурав ангилж болно. Хүн бүхэн аз жаргалтай байх талаасаа адил тэгш эрхтэй ч бэрхшээл, хүнд нөхцөл байдал үүсэхэд шашин шүтлэгтэй хүмүүст сүсэг бишрэл нь итгэл найдвараа алдахгүй байхад нэлээдгүй тус болж байна.”

"Жейн болон самхягийн зарим нэг урсгал, мөн бурханы шашинд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч бурханы шашнаас бусад шашинд бие даасан, өнө мөнхийн “би” гэгчийг хүлээн зөвшөөрдөг. Буддын шүтэн барилдахуйн онолын үүднээс өнө мөнхийн “би” гэдгийг нотлох огт боломжгүй билээ.”

Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзсан хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдэд Цагаан Манзушри бурханы даган соёрхол хүртээх бэлтгэл зан үйл явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
"Бурхан Багш юмс үзэгдэл үзэгдэж буй адил оршдоггүй гэдгийг айлдсан юм. Бурханы шашинд гүн ухааны дөрвөн түвшин бий болж хутагтын дөрвөн үнэн, хоёр үнэн зэрэг үзэл онолыг өөр өөрсдийн байрь сууринаас тайлбарлаж эхэлсэн нь бүгд шинжлэх ухаанч хандлага байсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа сөрөг сэтгэл хөдлөл нь юмс үзэгдлийн туйлын чанарыг үнэн зөвөөр таниагүйн улмаас бий болдог ба хоосон чанарын онолыг ойлгосноор үүнийг үндсээр нь арилгах боломжтой болдог талаар тайлбарлав.

"Хоосон чанарыг ухаарсан билиг оюун нь сөрөг сэтгэл хөдлөлийг дарах гол хүчин зүйл болдог тул үүнийг эртний Энэтхэгийн ном сургаалд машид дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.”

Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзсан хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдэд Цагаан Манзушри бурханы даган соёрхол хүртээж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн цааш нь хоосон чанарын талаар хутагт Нагаржунайн “Билгүүний Үндэс” болон Аряадева гэгээний “Дөрвөн Зуут” номуудаас эш татан тайлбарласан юм.

Мөн тэрээр хоосон чанарыг ухаарах нь гэгээрэл нирваанд хүрэхүйн үндэс болдог талаар тэмдэглэн хэллээ. Мөн зовлонгийн эх үндэс нь “би” хэмээх хандлага бөгөөд үүний мөн чанарыг таниагүй цагт “би” хэмээхийг баримталсаар байх болно гэв. Жишээлбэл “би”-г илүүд үзэлгүй, бусдын төлөө гэх сэтгэл нь уур хилэнг дардаг ерөндөг болно гэлээ.

Вьетнамын сүсэгтнүүдтэй уулзсан хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын төсгөлд Вьетнамын сүсэгтнүүдтэй зургаа татууллаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.22. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Айлдварын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын сүсэгтнүүдэд Цагаан Манзушри бурханы даган соёрхол хүртээлээ. Энэхүү увидсыг тэрээр Төвөдөд залуу байхдаа Дагдаг ринбочэгээс хүртсэн байна. Төгсгөлд нь тэрээр ирэх жил уулзах ерөөл тавиад энэ удаагийн номын айлдвараа дуусгасан юм.

31-05-2018, 10:09
Вернуться назад