Dalailama / Далай лам сан

Далай лам сан

Tөвдийн ард түмний сайн сайхны төлөө , Төвдийн өнө эртний соёл иргэншлийн өв уламжлал, соёлын хөгжил, түүнтэй гүн гүнзгий холбоотой үнэт зүйлсийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг хувь хүмүүс болон байгууллагагуудын үйл ажиллагааг дэмжих үүднээс Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 2009 онд “Далай лам сан”-г байгуулсан билээ.
“Далай лам сан”-ын буяны олон төрлийн үйл ажиллагааны хүрээнд дараахь үйл ажиллагаанууд орно. Үүнд:
1. Зохих ёсны шаардлага хангасан оюутнуудад боловсрол олох боломж олгох,
2. Боловсролын тогтолцоогоор дамжуулан залуу үеийнхэнд хамтын хариуцлагын мэдрэмжийг төлөвшүүлэх стратеги бодлого боловсруулах,
3. Шинжлэх ухаан болон шашны хооронд өрнүүлэх үр ашигтай харилцан яриаг дэмжих,
4. Хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах,
5. Хувь хүний өсөлт хөгжил хийгээд нийгмийн илүү өргөн хүрээтэй өөрчлөлтийн арга барил хэлбэрээр Ахимса болон хүч үл хэрэглэх зарчмыг дэмжиж төлөвшүүлэх,
6. Гарал үүсэл, шашин шүтлэгээсээ болж гадуурхагдан шахагдаж буй хамтын нийгэмлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг үйл ажиллагаа орно.

Далай лам санг үүсгэн байгуулагч болон олон нийтийн буяны хандиваар байгуулсан болно. Сан Нью Йорк мужид бүртгэлтэй, АНУ-ын ашгийн бус, буяны байгууллага мөн. Санг үүсгэн байгуулагчийн ахалсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвлөл удирдана.
Санд өргөх хандивыг сангийн офисоор дамжуулан хийнэ:

The Dalai Lama Trust
241 East 32nd Street
New York, NY 10016
U.S.A.

Tel: 212.213.5010
Fax: 212.779.9245
Email: trust@dalailama.com
Website: www.dalailamatrust.org
10-10-2012, 10:52
Вернуться назад