Энэтхэг, Чатисгар, Райпур, 2013 оны 3 дугаар сарын 7. (Сентрал Хроникл) – Нобелийн Энх Тайвны шагналтан Далай лам өнгөрсөн пүрэв гаригт Күшабау Такерэй Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн (КТХМИС) анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцохдоо “Энэтхэг орон нь Аряа Бүүми” хэмээх нэрээр олноо танигдсан эртний соёл иргэншил дэлгэрэн хөгжсөн, цэцэн ухааны орон мөн хэмээн айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кушабау Такерэй Хэвлэл Мэдээллийн
Их Сургуулийн (КТХМИС) анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд
хүндэт зочноор уригдан үг хэлж байгаа нь. Энэтхэг, Чатисгар муж,
Райпур. 2013.03.07 Зураг/Tэнзин Такла (ДЛО)
Орчин үеийн мэдлэг боловсрол чухал боловч эртний Энэтхэгийн соёл, уламжлалын талаар гүн гүнзгий мэдлэг олгодог уламжлалт боловсролын системээ ойшоож үл болно хэмээн Далай Лам айлдлаа. Түүнчлэн уламжлалт боловсролын систем нь өнөөгийн амьдралд ч нэн хэрэгцээтэй байна. Орчин үеийн боловсролын системд үе үеийн эртний Энэтхэгийн боловсролын систем тусгагдахгүй байгааг дурьдав. Энэтхэг нь эртний гүн ухааны үзлүүд болон зохиолоороо агуу улс орон юм.
Дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн соёл уламжлал, гүн ухааны үзлүүдтэй бөгөөд Энэтхэг орон нь эртнээс нааш жейн, сик, бурханы шашин, христийн шашин, исламын шашин зэрэг олон шашин зэрэгцэн оршиж ирснээрээ ялгаатай юм. Бид уламжлал соёлын үнэт зүйлээсээ эрхэмлэн суралцах нь зүйн хэрэг.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кушабау Такерэй Хэвлэл Мэдээллийн
Их Сургуулийн (КТХМИС) анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд
оролцон тэргүүний оюутнуудад алтан медаль гардуулж буй нь.
2013.03.07 Фото/Tэнзин Такла (ДЛО)
Нобелийн Энх Тайвны шагналтан тэрээр Бурхан багшийн түүхт газрууд болох Сирпурын соёлын өв Жейн, Шайв, Вайшнав газруудаар зочлон байхдаа амар амгалан мэдэрсэн тухайгаа хуваалцаад Сирпурт дахин айлчлан ирж бясалгал үйлдэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.
Далай Лам тус мужийнхныг өөрсдөөрөө бахархах сэтгэлийг төрүүлэв
Мужийн захирагч Эрхэмсэг ноён Раман Сингх хэлэхдээ: Энэхүү анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд дэлхийн энх тайвны үйлстэн Далай Лам зочлон ирсэнд зөвхөн КТХМИС-ийн оюутнууд төдийгүй Чатишгар муж тэр аяараа баяртай байгааг цохон тэмдэглэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Чатисгар мужийн
Сирпур дахь архиелогийн дурсгалт газарт морилон буй нь.
2013.03.07 Фото/Tэнзин Такла (ДЛО)