Далай Лам: Энэтхэг орон бидний багш хэвээр байна

10-03-2013, 18:04  |  Хэвлэх

2013 оны 3 дугаар сарын 8

Энэтхэг, Чатисгар, Райпур, 2013 оны 3 дугаар сарын 7. (Сентрал Хроникл) – Нобелийн Энх Тайвны шагналтан Далай лам өнгөрсөн пүрэв гаригт Күшабау Такерэй Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн (КТХМИС) анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцохдоо “Энэтхэг орон нь Аряа Бүүми” хэмээх нэрээр олноо танигдсан эртний соёл иргэншил дэлгэрэн хөгжсөн, цэцэн ухааны орон мөн хэмээн айлдсан юм.

Далай Лам: Энэтхэг орон бидний багш хэвээр байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кушабау Такерэй Хэвлэл Мэдээллийн
Их Сургуулийн (КТХМИС) анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд
хүндэт зочноор уригдан үг хэлж байгаа нь. Энэтхэг, Чатисгар муж,
Райпур. 2013.03.07 Зураг/Tэнзин Такла (ДЛО)
Тус сургуульд 2007- 2012 онд суралцан төгссөн 425 оюутанд боловсролын зэрэг олгон тэднээс сурлага зүтгэлээрээ шалгарсан 24 оюутныг алтан медалиар шагнасан юм.
Орчин үеийн мэдлэг боловсрол чухал боловч эртний Энэтхэгийн соёл, уламжлалын талаар гүн гүнзгий мэдлэг олгодог уламжлалт боловсролын системээ ойшоож үл болно хэмээн Далай Лам айлдлаа. Түүнчлэн уламжлалт боловсролын систем нь өнөөгийн амьдралд ч нэн хэрэгцээтэй байна. Орчин үеийн боловсролын системд үе үеийн эртний Энэтхэгийн боловсролын систем тусгагдахгүй байгааг дурьдав. Энэтхэг нь эртний гүн ухааны үзлүүд болон зохиолоороо агуу улс орон юм.

Дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн соёл уламжлал, гүн ухааны үзлүүдтэй бөгөөд Энэтхэг орон нь эртнээс нааш жейн, сик, бурханы шашин, христийн шашин, исламын шашин зэрэг олон шашин зэрэгцэн оршиж ирснээрээ ялгаатай юм. Бид уламжлал соёлын үнэт зүйлээсээ эрхэмлэн суралцах нь зүйн хэрэг.

Далай Лам: Энэтхэг орон бидний багш хэвээр байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Кушабау Такерэй Хэвлэл Мэдээллийн
Их Сургуулийн (КТХМИС) анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд
оролцон тэргүүний оюутнуудад алтан медаль гардуулж буй нь.
2013.03.07 Фото/Tэнзин Такла (ДЛО)
Энэхүү баялаг соёл, уламжлалыг бахдан биширч даган мөрдөх хэрэгтэй хэмээн Далай Лам хэлэв. Мөн тэрээр оюутнуудад хандан энэ орноос гаралтай Нагаржуна зэрэг хүмүүсээс суралцах хэрэгтэй. Би Энэтхэг орныг бахдан биширч, хүндлэн хайрладаг хэмээн дурьдлаа.
Нобелийн Энх Тайвны шагналтан тэрээр Бурхан багшийн түүхт газрууд болох Сирпурын соёлын өв Жейн, Шайв, Вайшнав газруудаар зочлон байхдаа амар амгалан мэдэрсэн тухайгаа хуваалцаад Сирпурт дахин айлчлан ирж бясалгал үйлдэхийг хүсч байгаагаа илэрхийлэв.

Далай Лам тус мужийнхныг өөрсдөөрөө бахархах сэтгэлийг төрүүлэв
Мужийн захирагч Эрхэмсэг ноён Раман Сингх хэлэхдээ: Энэхүү анхны төгсөлтийн баярын үйл ажиллагаанд дэлхийн энх тайвны үйлстэн Далай Лам зочлон ирсэнд зөвхөн КТХМИС-ийн оюутнууд төдийгүй Чатишгар муж тэр аяараа баяртай байгааг цохон тэмдэглэв.

Далай Лам: Энэтхэг орон бидний багш хэвээр байна
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Чатисгар мужийн
Сирпур дахь архиелогийн дурсгалт газарт морилон буй нь.
2013.03.07 Фото/Tэнзин Такла (ДЛО)
Далай лам өөрийн биеэр залран ирсэн нь Чатишгар мужийнхны хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдал болон дурсагдах юм. Сирпурийн амар амгалан байдлыг Далай Лам таалан соёрхож дахин айлчлан ирж бясалгал үйлдэхийг хүсч байгаа нь бидний баяр бахдлыг төрүүлж байна. Далай Ламын бясалгал нь олон зууны тэртээ Нагаржуна энд түр хугацаагаар амьдран байсны дараахи хоёр дахь онцгой үйл явдал болно хэмээн мужийн захирагч дурьдаад Далай Лам Төвдийн ард түмний төлөө Махатма Гандийн замналаар замнасан бөгөөд дэлхий дахин түүний гэр орон болсон хэмээв.
Үзсэн: 2 925
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц