Үндсэн гурван үүрэг

5-04-2010, 00:30  |  Хэвлэх

Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ төрөлдөө гүйцэтгэх гурван үндсэн үүрэг хүлээжээ.

Нэгдүгээрт, Хүмүүн төрөлхтөний нэгэн төлөөлөгч тул Дээрхийн гэгээнтэн өөрийн үүргийг бүх хүн төрөлхтний үнэт зүйл болсон энэрэн нигүүсэх, тэвчээр, хувийн сахилга бат, уучлах чадвар, сэтгэл хангалуун байх гэж тодорхойлдог. Хүмүүн төрөлхтөн бүгд тэгш эрхтэй. Бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг, зовохыг хэн ч хүсдэггүй. Ямар нэгэн шашин шүтдэггүй хүмүүс ч энэхүү нийт хүн төрөлхтөний үнэт зүйлийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байна. Өөрсдийн амьдралыг аз жаргалтай болгоход энэ бүхэн бидэнд гарцаагүй хэрэгтэй. Дээрхийн гэгээнтэн эдгээр үнэт зүйлсийг секуляр буюу иргэний ёс суртахуун гэж тодорхойлдог юм. Тэрээр өөртэй нь уулзсан аливаа хүн бүрт энэ үнэт зүйлүүд тун чухал гэдгийг ухааруулах нь миний гол үүрэг гэж үздэг байна.

Хоёрдугаарт, Дээрхийн гэгээнтэн шашны гүн сүсэгтний хувьд дэлхийн томоохон шашнуудын бие биенээ харилцан ойлголцох ба харилцан зохицох явдлыг сурталчлах нь өөрийн хоёр дахь үүрэг гэж үзжээ. Гүн ухааны үзэл онолын хувьд дэлхийн томоохон шашнууд хоорондоо ялгаатай боловч сайн хүнийг бий болгоход эн тэнцүүгээр нөлөөлж чадах билээ. Тийм учраас бүх шашны, янз бүрийн урсгалууд өөр хоорондоо хүндэтгэлтэй хандаж аль нэг шашны үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх нь тун чухал юм. "Нэг үнэн, нэг шашин" томъёолол бол зөвхөн хувь хүний хувьд л үнэн болох ба нийгмийн түвшинд “олон үнэн, олон шашин” байх нь зайлшгүй.

Гуравдугаарт, Дээрхийн гэгээнтэн Төвд хүн бөгөөд "Далай лам" хэмээх алдар зүүсэн. Төвдүүд түүнд өөрсдийн итгэл найдварыг даатгадаг. Тиймээс түүний гурав дахь үүрэг бол Төвдийн асуудалтай холбоотой. Дээрхийн гэгээнтэн өөрийгөө үнэн шудрагын төлөөх тэмцэлд Төвдийн ард түмний чөлөөт төлөөлөгч гэж нэрлэдэг юм. Гуравдугаар үүргийн хувьд Төвдүүд болон Хятадууд Төвдийн асуудлын талаар харилцан ашигтай шийдвэрт хэзээ хүрсэн тэр л үед энэ үүрэг биелэх болно.
Үзсэн: 30 403  |  Далай лам
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц