Австрали, Сидней хот, 2013.06.15 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней Энтертэймэнт Төвд 9:30 д товлосон цагтаа сэнтийдээ залрав. Тайзнаа зассан дэлгэцнээ Бурхан Багшийн дүр зургийг тусган харуулсан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней хотын Энтертэйнмэнт төвд
хийж буй 2 дах өдрийн айлдварын өмнө оролцогсодтой мэндчилэв.
Австрали, Сидней, 2013.06.15. Зургийг Рюсти Стюарт
Дээрхийн Гэгээнтэн танхимд хурсан олноос асуулт тавихыг уриад айлдварыг ойлгож, орчуулга хүрч байгаа эсэхийг асуув. Дараагийн асуулт нь бусдыг энэрэн дээдлэх сэтгэл ба сэрэмжит бодь оюун ухаан хоорондоо нийцэхгүй мэт санагддаг тухай асуув. Хариултыг болгоож Дээрхийн Гэгээнтэн энэ асуулттай санал нэгдээд, 30 орчим настай байх үедээ хоосон чанарт хүрч болох санагдаж байсан ч бусдыг энэрэх сэтгэл амаргүй байсан. Гэвч байнга дадалжуулснаар илүү дөхөм болсон. Энэрэн нигүүлсэх сэтгэл хийгээд бусдын өрөвдөх хоёрын ялгаа нь юу вэ хэмээн асуухад энэрэн нигүүлсэх сэтгэл нь дан ганц өрөвдөхөөс гадна түүний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсдэг.
Өнөөдрийн “Билгүүний Зүрхэн” судрыг Солонгос хэлээр уншиж модон цохиурын жигд хэмнэлээр хөг нэмэв. Дараа нь Япон хэлээр уншсан бөгөөд Япон хэлээр уншиж байхыг Далай Багш урьд нь сонсож байгаагүй ажээ.
Тэрээр өөрийн тэмдэглэлээ гаргаж Нагаржунайн “Эрдэнийн Эрхи”-ээс эш шатав:
“Хамаг амьтны тусын тулд дээдийн гэгээрэлд хүрэхийг хүссэн хүн бүр агуу их энэрэн нигүүлсэх сэтгэл, зөв хараанаас үүдэлтэй бодь сэтгэлийн сэрэмжийг хөгжүүлэх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлүүдийг бид бясалгалаар өөртөө суулгаж чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней хотын Энтертэйнмэнт
төвд хийж буй 2 дах өдрийн айлдварын үеэр. Австрали, Сидней.
2013.06.15. Зургийг Рюсти Стюарт
Үүнийг дадалжуулахыг хүсч буй хүмүүс бага зэрэг эртлэн босох шаардлагатай.
“Би өөрийгээ үнэн сүсэгтэн болохыг харуулах гэсэнгүй. Гэвч өглөөний 3:30д босоод нэн даруй Бурхан Багш, хоосон чанар, бодь мөрийг боддог. Дасгал хийсний дараа шинжлэн задлах бясалгал хийдэг. Ингэж оюун санааг өөрчилдөг. Үүний дараа өглөөний цайгаа уудаг. Хэрэв үнэн сэтгэлээсээ хүсч байвал цагийн хуваариа энэ дагуу өөрчлөөрэй. Мэдээж эрт босохын тулд эрт унтах шаардлагатай. 7 цаг орчим унтаж амарвал оюун санаа хурцаар ажиллах боломжтой.”
Тэрээр Берлинд очиход тохиосон нэгэн түүхийг дурсан ярив. Далай Багшийн үдэлсэн зочид буудлын эсрэг талд бүжиг цэнгээний газар байв. Тэр газарт Далай Багшийг унтах үед хүмүүс бүжиглэж байсан. Мөн босох үед ч бүжиглэсээр байсан. Инээмсэглэн мэдээж наргиж наадаж болох ч хурц оюун санаатай байхыг хүсвэл хангалттай унтаж амарч байх хэрэгтэй хэмээв.
Камалашилагийн “Бясалгалын Үе Зэргэмж” номонд бясалгалын хооронд юу хийх зохистойг тайлбарласан байдаг. Бэлтгэл дадлыг ч мөн өгүүлсэн байдаг. Юуг дүрслэн бодохыг тодорхойлоогүй ч долоон салбар дадлыг өгүүлсэн. Бясалгал хийгээд сууж байх үедээ дүрслэн харах эсвэл шинжлэн задалдаг. Эцэст нь бусдын сайн сайхны төлөө эерэг энергиэ түгээх нь чухал. Бясалгалаа дууссаны дараа ч тэрхүү оюун санаагаа унтрааж болохгүй. Энэ дадлаа хадгалаад байвал бясалгал нь улам бүр хүчтэй болно.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней хотын Энтертэйнмэнт төвд
хийсэн айлдварыг шимтэн сонсов. Австрали, Сидней, 2013.06.15.
Зургийг Рюсти Стюарт
“Бясалгалаа тогтвортой хийхийг хичээгээрэй. Аяндаа суух цаг нь уртасаад ирнэ. Юу ч нэмэлгүйгээр тунгалаг ус ч юм уу, цэвэр толинд харж байгаа юм шиг мэдрэмжтэй болно. Ийм мэдрэмж төрсний дараа түүнтэйгээ үлдэхийг хичээгээрэй. Ингэж амгалан оршихуйд нэвтрэн нэгэн санааны сэтгэлийг хөгжүүлнэ. Оюун санааны сэрэмж хийгээд тунгалаг байдлын мөн чанарыг харна. Магадгүй оюун санааны доторх мөчөөс мөч хоорондын өөрчлөлтийн давтамжийг харж оюун санааны овьектив болон сувьектив талуудыг мэдэрнэ.”
Дээрхийн Гэгээнтэн тогтвортой байдлыг бусниадаг хүчин зүйлүүдэд: анхаарал сарних, сэтгэл хөдлөл хэмээгээд оюун ухааны үлбэгэр байдал нь тунгалаг байдлыг бусниулдаг хэмээн айлдав. Эхний үе богинохон цагаар бясалгаад, багаар уртасгахыг зөвлөв.
Үдийн хоолны завсарлагааны үеэр Төвд, Монгол, Мьанмар хүмүүстэй уулзав.
“Бид бүгд адилхан Шантаракшита Гэгээний Төвдөд дэлгэрүүлсэн Төвдийн Буддизмын шашны болон соёлын өвтэй. Энэ нь бидний нэгэн бахархал билээ.”
“1956 онд Энэтхэгт ирж Бурхан Багшийн мэндэлсний 2500 жилийн ойн үйл ажиллагаанд оролцох үедээ барууны нэгэн эмэгтэй лам байхыг харсан. Хожмоо 1959 онд ирэхдээ түүнийг хаана байгааг асуухад Бурханы сургаалийг үл итгэн, шүүмжилснийг сонсоод гайхсан. Мэдээж хангалттай судалж сураагүйн шинж. Ерөнхийдээ өөр улс орнуудад айлчлах үедээ хүмүүсийг өөрийн уугуул шашнаа сүсэглэхийг зөвлөдөг. Өөрчлөх амаргүй төдийгүй тодорхой хэмжээний аюултай. Мэдээж бүгд ийм биш, олон жил даган мөрдөж сүсэглэсэн лам хуврагууд ч байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Хүннү Ринбүүчигийн
“Эрдэнэт Зул” номын айлдвар. Австрали, Сидней.
2013.06.15. Зургийг Рюсти Стюарт
Энэ хүртэл хийсэн тайлбар энэхүү номын мөн чанар болохыг дурьдаад Маргаашийн болох үйл ажиллагаа нь багш шавийн барилдлагааг бий болгоно хэмээлээ. Тиймээс тангарагийн бугийг шүтэгч хэн бүхэн маргааш ирэхгүй байхыг хүслээ.
“Мэдэхгүйн улмаас 1951- 1970 он хүртэл энэ сүсгээр залбирдаг байв. Дараа нь V Далай Лам энэ талаар нарийн мэдлэгтэй тэрээр энэ нь бурхан багшийн сургаал хийгээд аливаа амьтанд хор учруулах буруу сэтгэлийн залбирлаас үүдсэн буг болохыг хэлснийг олж мэдсэн. XIII Далай Лам үүнийг мэдүүлэхийг хичээж байсан. Чухал хэмээн санаж бусдад мэдээлэх нь миний үүрэг гэж бодож байна. Хэрхэн хүлээн авах нь тэдний хэрэг” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн “Эрдэнийн Зул” уншиж тайлбарлах үедээ хэд хэдэн бадгийг онцгойлсноос дараах бадгийг тусгайлав.
Өглөө босохдоо чин сэтгэлээсээ
Бодийн сэтгэлийг нийцүүлэхийг хичээж,
Үдэш унтахдаа бодийн сэтгэлтэй нийцэв үү
Эс нийцэв үү хэмээн тунгаагтун.