Энэтхэг, ХП, Шимла, 2014.03.18 (Бичсэн Мохан Верма Химвани) – Төвдийн оюун санааны удирдагч XIV Далай Лам Шимлад морилон “Хээл хахууль бол хүчирхийллийн нэгэн хэлбэр бөгөөд Энэтхэг орны үнэт уламжлалыг сүйтгэж байна” хэмээн мэдэгдлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шимлад морилох үеэр хэвлэл
мэдээллийнхэнд ярилцлага өгөв. Энэтхэг, Шимла.
2014.03.22. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Төвдөд газар авч буй зулын гол болон амиа золиослох үзэгдлийн талаар асуухад: “Энэ бол маш гунигтай хэрэг. Би 2011 оноос хойш улс төрийн үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн учир энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй” хэмээв.
Энэ талаарх хувийн бодлоосоо хуваалцана уу хэмээхэд энэ асуудлыг гүн гүнзгий харах хэрэгтэй. Хятадын албаны хүмүүс шалтгааныг олж хариуцлагыг үүрэх ёстой хэмээлээ.
Айлчлалын хүрээнд Далай Лам Жонан хийдэд морилохын сацуу Дорж Драг дацангийн шинэ дуганы нээлтэнд оролцож Төвдийн төв сургуульд айлдвар айлдлаа.
Жонан хийдэд морилохдоо жинхэнэ лам болохын тулд буддизмын ном зохиол судрыг бүрэн уншиж судалсан байх хэрэгтэй хэмээгээд Жонан урсгалын сургуулийн эрэлт хэрэгцээг дэмжив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дагдан Пунцаг Чойлон хийдийн
лам нарын хамт. Энэтхэг, Шимла, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
3 сарын 19 нд Дээрхийн Гэгээнтэн Химачал Прадеш мужын Их сургуулийн төгсөлтийн баярын үйл ажиллагаанд илтгэл тавих юм. Уг ёслолын үйл ажиллагаанд төрийн дээд албан тушаалтнууд оролцоно. Уг үйл ажиллагааны дараа Дээрхийн Гэгээнтэн Шимлагаас Нью Делиг зорих бөгөөд 20-ний өдөр эмэгтэйчүүдийн Шри Рам коллежид “Амжилт, ёс суртахуун, аз жаргал” сэдэвт олон нийтийн яриа хийх юм.
Төвдүүд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд туйлын баяртай байлаа. Хотоос гадна байрлах Санжаули хийдийг 1962 онд Жинба лам шарын шашны уламжлалаар үүсгэн байгуулсан бөгөөд анх Санжаа Чойлон нэртэй байжээ. 1990 онд Жинба лам Дээрхийн Гэгээнтэнд уг хийдийг өргөсөн байна. 9 дүгээр сарын 20 нд Халх Жэвзүндамба хутагтыг 27-р Жэвзүн Даранатын хойд дүрээр тодруулан Жонан урсгалын тэргүүнээр томилжээ.
Тэрээр уг урсгалын тэргүүнээр томилогдсоны дараа Дагданпунцагчойлон (олноо Жонан нэрээрээ танигдсан) нэрийг хайрласан байна. Дээрхийн Гэгээнтэн тус хийдэд гурав дах удаагаа морилж байна.