Далай Лам: Хээл хахууль бол хүчирхийллийн нэгэн хэлбэр

4-04-2014, 08:53  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 18

Энэтхэг, ХП, Шимла, 2014.03.18 (Бичсэн Мохан Верма Химвани) – Төвдийн оюун санааны удирдагч XIV Далай Лам Шимлад морилон “Хээл хахууль бол хүчирхийллийн нэгэн хэлбэр бөгөөд Энэтхэг орны үнэт уламжлалыг сүйтгэж байна” хэмээн мэдэгдлээ.

Далай Лам: Хээл хахууль бол хүчирхийллийн нэгэн хэлбэр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шимлад морилох үеэр хэвлэл
мэдээллийнхэнд ярилцлага өгөв. Энэтхэг, Шимла.
2014.03.22. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Сурвалжлагч хээл хахууль, авилгалын талаар асуухад энэ нь зуун зуунаас улбаатай Энэтхэгийн эртний сайхан уламжлал, ёс суртахууны үнэ цэнийн эсрэг хүчирхийлэлтэй эн тэнцэхүйц нийгмийн болон соёлын асуудал хэмээн хариуллаа.

Төвдөд газар авч буй зулын гол болон амиа золиослох үзэгдлийн талаар асуухад: “Энэ бол маш гунигтай хэрэг. Би 2011 оноос хойш улс төрийн үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн учир энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй” хэмээв.
Энэ талаарх хувийн бодлоосоо хуваалцана уу хэмээхэд энэ асуудлыг гүн гүнзгий харах хэрэгтэй. Хятадын албаны хүмүүс шалтгааныг олж хариуцлагыг үүрэх ёстой хэмээлээ.

Айлчлалын хүрээнд Далай Лам Жонан хийдэд морилохын сацуу Дорж Драг дацангийн шинэ дуганы нээлтэнд оролцож Төвдийн төв сургуульд айлдвар айлдлаа.

Жонан хийдэд морилохдоо жинхэнэ лам болохын тулд буддизмын ном зохиол судрыг бүрэн уншиж судалсан байх хэрэгтэй хэмээгээд Жонан урсгалын сургуулийн эрэлт хэрэгцээг дэмжив.

Далай Лам: Хээл хахууль бол хүчирхийллийн нэгэн хэлбэр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дагдан Пунцаг Чойлон хийдийн
лам нарын хамт. Энэтхэг, Шимла, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Би олон жилийн өмнөөс Жонан урсгалын шинэ сургууль барих хүсэлтээ парламентад илгээсэн. Парламент шийдэх үлдсэн. Жонан урсгал нь Төвдийн Буддизмын чухал уламжлалын нэг учраас сургуультай байх эрхтэй” гэв.

3 сарын 19 нд Дээрхийн Гэгээнтэн Химачал Прадеш мужын Их сургуулийн төгсөлтийн баярын үйл ажиллагаанд илтгэл тавих юм. Уг ёслолын үйл ажиллагаанд төрийн дээд албан тушаалтнууд оролцоно. Уг үйл ажиллагааны дараа Дээрхийн Гэгээнтэн Шимлагаас Нью Делиг зорих бөгөөд 20-ний өдөр эмэгтэйчүүдийн Шри Рам коллежид “Амжилт, ёс суртахуун, аз жаргал” сэдэвт олон нийтийн яриа хийх юм.

Төвдүүд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд туйлын баяртай байлаа. Хотоос гадна байрлах Санжаули хийдийг 1962 онд Жинба лам шарын шашны уламжлалаар үүсгэн байгуулсан бөгөөд анх Санжаа Чойлон нэртэй байжээ. 1990 онд Жинба лам Дээрхийн Гэгээнтэнд уг хийдийг өргөсөн байна. 9 дүгээр сарын 20 нд Халх Жэвзүндамба хутагтыг 27-р Жэвзүн Даранатын хойд дүрээр тодруулан Жонан урсгалын тэргүүнээр томилжээ.
Тэрээр уг урсгалын тэргүүнээр томилогдсоны дараа Дагданпунцагчойлон (олноо Жонан нэрээрээ танигдсан) нэрийг хайрласан байна. Дээрхийн Гэгээнтэн тус хийдэд гурав дах удаагаа морилж байна.
Үзсэн: 2 199
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц