Шиллонгийн Төвдүүдтэй уулзаж Шашин хоорондын уулзалтанд оролцлов
20-02-2014, 08:27 | Хэвлэх
2014 оны 2 дугаар сарын 5
Энэтхэг, Мегалаяа, Шиллонг, 2014.02.05 – 1947 онд анхны дөрвөн гэр бүл Шиллонг-д ирж суурьшнаас хойш одоогоор 1000 гаруй Төвд амьдарч байна хэмээн суурьшил хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн танилцуулахад Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан олонд хандан тэр гэр бүлээс хүн байгаа эсэхийг асуув. Хоёр хүн гараа өргөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Шиллонг дах Төвдүүдтэй
хийсэн уулзалтын үеэр. Энэтхэг, Мегалаяа, Шилонг, 2014.02.05
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн: “Би цагаачлан гарснаас хойш 55 жил өнгөрсөн ч энд урьд нь ирж байсангүй. Харин өнөөдөр энд ирж та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Энд хэдийгээр албан ёсны цагаачлах эрхтэй газар бус ч та бүхэн энд амьдран суурьшжээ. Бид цагаачлан ирснээсээ хойш засаг захиргаагаа байгуулах боломжтой болж одоо 100,000 гаруй Төвдүүд амьдарч байна.
2011 оноос улс төрийн үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, Далай Ламын улс төрийн асуудалд оролцдог уламжлалыг өөрчилсөн. Радан ринбүүчи, Тагдраг ринбүүчи засгийн эрхийг барьж байх үед тэдний доор ажилладаг байсан хүмүүс эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг байв. Бага байхдаа би хөдөө сумаас ирсэн хүүхдүүдтэй бөмбөг шидэж тоглодог байлаа. Тэднээс орон нутагт нь нөхцөл байдал ямар байгааг асуухад тэд чин үнэнээсээ хариулдаг байв. Харин албаны хүмүүсээс асуухад байдлыг өнгөлөн далдалсан хариулт өгдөг байсан юм.
“1951 онд Тагдраг Ринбүүчи үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн албан үүргийг надад өгсөн. Би Лхаст очсоныхоо дараа 1952 онд шинэчлэлийн хороо байгуулж энэ ажлыг Агбо хариуцан авч өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Ютогоор удирдуулсан хууль зүйн хороог байгуулж байсан. Хэдийгээр тухайн үед шинэчлэл амжилттай хэрэгжиж тодорхой амжилтанд хүрч байсан боловч Хятадууд үүнд дургүйлхэн өөрсдийн замаар явуулахыг хүсч бидний шинэчлэл амжилттай төгсөж чадаагүй.”
1957 онд Энэтхэгт зочилсныхоо дараа нь Лхарамбын шалгалтандаа бэлдэж 1959 онд шалгалтаа дуусаад Энэтхэг рүү зугтсанаар цагаачлагчдын засаг захиргааны ажлыг гүйцэтгэсэн.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Шиллонг дах Төвдүүдтэй
хийсэн уулзалт. Энэтхэг, Мегалаяа, Шиллонг, 2014.02.05
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)“Ингээд 2011 онд засаг захиргааны ажлаа баяртайгаар хүлээлгэн өгсөн. Одоогийн сонгогдон ажиллаж байгаа энэ залуу магадгүй үр дүн нь тийм сайн бус байгаа ч адаглаад нэр төрөө унагаах ажил хийгээгүй. Гандан Повран засаг анх V Далай Ламаас эхлэн 400 орчим жил үргэлжилэн XIV Далай Ламаар дуусгавар болж байгаа ч хүмүүс итгэл найдварааа өгсөөр байгаа.
“Урьд нь би онгоцонд суухдаа надад ямар нэгэн юм тохиовол Төвд орон минь яах гэж гэж зовнидог байсан. Одоо тэгэж бодохоо байсан. Харин ч Америкийн нэгэн улс төрч таны үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь Хятадуудад сургамж болж байна. Төвдөөс үлгэрлэн Хятадад ч мөн ардчилсан өөрчлөлт болно гэж найдаж байна гэж байсан” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн: Боловсролын талаар сүүлийн 55 жилийн турш Төвдийн цагаачлагчид бичиг үсэгтэй болсон нь Төвдөд байгаа хүмүүстэй харьцуулахад дээрдсэн. Саяхан Мадъяа Прадэш мужийн Бхандарад айлчилахад сургуулийн шашны багш нь Долмалин хийдийн эмэгтэй лам нарын сургууль төгссөн, гэвшмаа болохоор бэлдэж байгаа хүн байдаг талаар хэлээд сурагчид нь заах аргачлал, ур чадварыг гайхалтайгаар ярьж байсан. Хуучин шашны багш нар зөвхөн ном уншлага заадаг гэж ойлгодог үе өнгөрч буддизм гэж юу болохыг ойлгуулан заадаг болжээ. Хүүхдүүд орчин үеийн боловсролоос гадна Наландарын уламжлалыг ойлгон суралцах хэрэгтэй.
“Өчигдөр хийдэд очихдоо сүм хийд гэдэг маань зөвхөн залбирал, шашны зан үйлийн газар бус судалж суралцдаг газар байх ёстой талаар ярьсан. Би тэдэнд Ганжуур, Данжуур бэлэглэнэ. Үүнийг хүндэтгэн хадгалахаас илүү сурч судлахад хэрэглэх байх гэж бодож байна. Мөн удахгүй Ганжуур, Данжуураас Буддын шинжлэх ухаантай холбоотой хоёр боть ном гаргана. Үүнийг ч бас та бүхэн уншаарай.”
Шиллонг дах Төвдүүдтэй хийсэн уулзалтын үеэр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор ирсэн настан
буурлууд. Энэтхэг, Мегалая, Шилонг, 2014.02.05
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)“Би бага байхдаа шинжлэх ухаанд их шимтдэг хүүхэд байлаа. Харин одоо энэ талаар илүү мэдэхийг хүсч эрдэмтэдтэй уулзахыг илүүд үздэг. Нэг удаа Америкийн буддист нэгэн хүн надад “шинжлэх ухаан шашныг үгүйсгэдэг” хэмээн сануулан хэлж байсан. Харин Бурхан Багш аливааг өнгөн талаас нь бус судалж суралцаж туршлага дээрээ үндэслэхийг номлосон. Тиймээс би энэ тал дээр эргэлзэлгүйгээр 30 гаруй жилийн өмнөөс эрдэмтэдтэй уулзаж ярилцаж ирсэн.”
“1989 онд “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн уулзалтанд нэгэн эмэгтэй эрдэмтэн танай уламжлалаар Бүтээгч нэг Бурханд итгэдэг үү хэмээн асуухад итгэдэггүй гэж хариулсан. Тэгвэл сүнсэн биед итгэдэг үү хэмээхэд бас итгэдэггүй гэж хариулахад түүний нүдэнд оч гэрэлтэж танай буддист уламжлал бидний бодсноос өөр байна хэмээгээд олон асуултаар дарж билээ.”
1960 оны үед Хятадын эрх бүхий хүмүүс Төвдийн Буддизм сохор сүсэг гэж бичсэн хуудас тараадаг байлаа. Гэтэл дөчин жилийн дараа Төвдийн Буддистууд болон орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд чухал сэдвүүд хөндөн ярьж байгаа нь тэднийг алмайруулж байгаа байх. Өнгөрсөн жил Карнатака дах Брайбун хийдэд болсон “Оюун санаа ба Амьдрал” уулзалтаар Буддист талаас оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаар илүү гүнзгий мэдлэгтэй болохоо харуулсан.
Төвдийн төвийн бүсээс их цөөхөн хүн ирдэг болжээ. Хятад 1.3 тэрбум хүнтэй. Гэтэл Төвдүүд бид 6 сая. Бид уур хилэндээ хөтлөгдөн хятадын эсрэг үйл ажиллагаа явуулбал Төвдөд үлдсэн хүмүүс маань л илүү их зовж шанална.
“Бүгдийг нь дайсан хэмээн бодолгүйгээр Хятад хүмүүст өөрсдийгөө ойлгуулбал бидэнд тустай. Хятадын шинэ удирдагч “Нотолгооноос үнэнийг хай” гэдэг зарчмаар ажилладаг, илүү бодитоор ханддаг хүн шиг санагдаж байна. Бид итгэл найдвараа алдалгүйгээр үнэний хүч хэзээд ялна гэдэгт итгэлтэй байгаарай хэмээн захилаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийхэнтэй уулзалт
ярилцлагын дараа зургаа авахуулав. Энэтхэг, Мегалая, Шилонг.
2014.02.05. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Хэвлэл мэдээллийхэнтэй хийсэн уулзалтанд Шиллонг-д ирсэндээ маш баяртай байгаа бөгөөд айлчлалын сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Тэрээр өөрийн үндсэн гурван зорилгынхоо талаар тайлбарлан ярив. Нэгдүгээрт, хүмүүн бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг. Аз жаргалын их үүсвэр нь дотоодын үнэ цэнээс эхтэй болохыг ойлгуулахыг хүсдэг. Буддист хүний хувьд бүхий л томоохон шашнууд хэдийгээр үзэл санааны хувьд ялгаатай ч бүгдээрээ хайр энэрлийг түгээхийг зорьдог болохыг олж мэдсэн. Тэр ч үүднээс шашин хоорондын эв нэгдлийг дэлгэрүүлэхийн төлөө ажилладаг. Гуравдугаарт, Төвд хүнийхээ хувиар Төвдийн шашин, соёл, байгаль орчинг хамгаалан хадгалан үлдээхийн төлөө байдаг.
Энэ асуудлууд дээр хэвлэлийхэн та нар онцгой үүрэг гүйцэтгэж чадна. Энэ талын мэдээллийг үнэнээр нь хүмүүст хүргэж өгч байгаарай хэмээв.
Ингээд хэд хэдэн асуултанд хариулт болгоосны эхний асуулт анх удаагаа Шиллонг-д айлчилсан сэтгэгдлээсээ хуваалцана уу хэмээхэд: Их сайхан газар байна. Цэлмэг хөх тэнгэртэй. Намайг явсан газар бүр хүмүүс эгнэн зогсож халуун дулаан сэтгэл, нөхөрлөл хүндэтгэлийг үзүүлж байлаа хэмээгээд бусад асуултанд хариулт болгоов. Түүний дотор хээл хахуулийн талаар асуухад:
Хээль хахууль ганцхан Энэтхэгт өрнөөд байгаа үзэгдэл биш. Хээль хахуулийн тахалд дэлхий нийтээрээ автчихсан байна. Үүний эсрэг хүмүүсийг боловсролтой болгож хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээв. Ардчиллын талаар асуухад гайхалтай зүйл. Гэхдээ ёс зүйгүй, хариуцлагагүй хэт эрх чөлөө нь базаахгүй хэрэг хэмээв.
Гэгээнтэн Далай Лам болон бусад төлөөлөгчид шашин
хоорондын уулзалтыг нээн лаа асаав. Энэтхэг, Мегалаяа,
Шиллонг, 2014.02.05. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Энэ өдрийн дараагийн арга хэмжээ нь шашин хоорондын уулзалтанд оролцох байлаа. Шашны төлөөллүүд нөхөрлөлийн бэлгэдэл болгож лаа асаан нэг нэгээрээ танилцуулан мэндчилэв.
Дээрхийн Гэгээнтэн уулзалтанд оролцогсдод хандан: Ах дүү нар аа, хэмээн мэндчилж анх бусад шашны тэргүүнүүдтэй 1956 Бурхан багш мэндэлсны ойгоор Энэтхэгт уулзаж байсан, дараа нь Пап ламтан хийгээд Кэнтербюрийн хамбатай уулзсан юм.
Бүхий л шашин хайрын тухай ярьдаг. Бүтээгчийг хязгааргүй хайр хэмээн тодорхойлж өөрийн амьдралаа бусдад үйлчлэн өнгөрүүлдэг. Жишээ нь Христийн шашны ах дүү нар маань дэлхий дахины боловсрол, эрүүл мэнд хэрэгтэй халуун цэгүүдэд үр дүнтэй ажилладаг. Харин буддистууд бид энэ талыг нь гүйцэхгүй.”
Шашин хоорондын уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын илтгэлийг сонсогчид. Энэтхэг, Мегалаяа,
Шиллонг, 2014.02.05. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)“Христийн шашинтан Томас Мертон надад Христийн шашны үнэ цэнийг танилцуулсан. Бид хэдэн өдрөөр үзэл бодлоо солилцон мэтгэлзэх явцдаа бидэнд адил төстэй зүйл олон байдгийг олж мэдсэн. Мертоны өдөр тутмын амьдралын хэв маяг ч мөн надтай төстэй. Би 3 цагт босдог. Тэрээр 2 цагт босдог. Орой эрт унтдаг.
“Мартин Лутер Кинг болон Махатма Ганди нарын хүний эрхийн төлөөх тэмцэл надад их урам хайрласан. Ганди Энэтхэг хүн байсан ч бүхий л шашны уламжлалд гүн хүндэтгэлтэй ханддаг байв. Шашны хооронд мөргөлдөөн гаргах хэрэггүй. Эв найрамдалтайгаар зохицуулах ёстой.
“Хэдийгээр шашны уламжлалууд ерөнхийдээ адилхан зүйлийг хүнд хүргэдэг ч мэдээж хоорондоо асар их ялгаатай. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Философийн талаасаа өөр ч хайр энэрлийг хүнд хүргэх зорилго нь нэгэн адил. Тиймээс би шашин хоорондын эв нэгдлийг зоригтойгоор ярьдаг.”
“Төвдийн уламжлалт шашин нь эртний Энэтхэгийн Наландарын сургуулиас улбаатай. Бид эхлээд гол номнуудаа цээжилдэг. Ойлгоогүй үедээ цээжилэх нь тийм хялбар бус. Дараа нь тайлбарыг судлан ойлгож, ойлгосноороо мэтгэлцдэг. 40 боть номыг 20-30 жилийн турш сурдаг. Энэ мэдлэг дээрээ тулгуурлан эрдэмтэдтэй ярилцдаг. Эрдэмтэд биет орон зайд болдог үзэгдлүүдийн талаар мэдлэг өндөртэй бол эртний Энэтхэгийн уламжлал нь оюун санааны талаар гүн мэдлэгтэй.
Уулзалтын төгсгөлд хөгжим тоглон дуу дуулав. Энэтхэг,
Мегалаяа, Шиллонг, 2014.02.05.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)“Энэ мэдлэг өнөө цагт маш хэрэгтэй. Энэтхэгчүүд та бүхэн эртний энэ өв соёлоо шашны бус сонирхлоор судалж суралцахыг уриалмаар байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчдад талархал илэрхийлэхийн сацуу морилон ирсэн та бүхэнд талархал илэрхийлье хэмээлээ.
Уг үйл ажиллагаа урлагийн зарим тоглолтоор өндөрлөв. Дээрхийн Гэгээнтэн бүх төлөөлөгчидтэй биечлэн салах ёс гүйцэтгэлээ.
Энэтхэг, Мегалаяа, Шиллонг, 2014.02.05 – 1947 онд анхны дөрвөн гэр бүл Шиллонг-д ирж суурьшнаас хойш одоогоор 1000 гаруй Төвд амьдарч байна хэмээн суурьшил хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн танилцуулахад Дээрхийн Гэгээнтэн тэнд цугласан олонд хандан тэр гэр бүлээс хүн байгаа эсэхийг асуув. Хоёр хүн гараа өргөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Шиллонг дах Төвдүүдтэй
хийсэн уулзалтын үеэр. Энэтхэг, Мегалаяа, Шилонг, 2014.02.05
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
2011 оноос улс төрийн үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгч, Далай Ламын улс төрийн асуудалд оролцдог уламжлалыг өөрчилсөн. Радан ринбүүчи, Тагдраг ринбүүчи засгийн эрхийг барьж байх үед тэдний доор ажилладаг байсан хүмүүс эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг байв. Бага байхдаа би хөдөө сумаас ирсэн хүүхдүүдтэй бөмбөг шидэж тоглодог байлаа. Тэднээс орон нутагт нь нөхцөл байдал ямар байгааг асуухад тэд чин үнэнээсээ хариулдаг байв. Харин албаны хүмүүсээс асуухад байдлыг өнгөлөн далдалсан хариулт өгдөг байсан юм.
“1951 онд Тагдраг Ринбүүчи үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн албан үүргийг надад өгсөн. Би Лхаст очсоныхоо дараа 1952 онд шинэчлэлийн хороо байгуулж энэ ажлыг Агбо хариуцан авч өөрчлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Ютогоор удирдуулсан хууль зүйн хороог байгуулж байсан. Хэдийгээр тухайн үед шинэчлэл амжилттай хэрэгжиж тодорхой амжилтанд хүрч байсан боловч Хятадууд үүнд дургүйлхэн өөрсдийн замаар явуулахыг хүсч бидний шинэчлэл амжилттай төгсөж чадаагүй.”
1957 онд Энэтхэгт зочилсныхоо дараа нь Лхарамбын шалгалтандаа бэлдэж 1959 онд шалгалтаа дуусаад Энэтхэг рүү зугтсанаар цагаачлагчдын засаг захиргааны ажлыг гүйцэтгэсэн.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Шиллонг дах Төвдүүдтэй
хийсэн уулзалт. Энэтхэг, Мегалаяа, Шиллонг, 2014.02.05
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Урьд нь би онгоцонд суухдаа надад ямар нэгэн юм тохиовол Төвд орон минь яах гэж гэж зовнидог байсан. Одоо тэгэж бодохоо байсан. Харин ч Америкийн нэгэн улс төрч таны үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь Хятадуудад сургамж болж байна. Төвдөөс үлгэрлэн Хятадад ч мөн ардчилсан өөрчлөлт болно гэж найдаж байна гэж байсан” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн: Боловсролын талаар сүүлийн 55 жилийн турш Төвдийн цагаачлагчид бичиг үсэгтэй болсон нь Төвдөд байгаа хүмүүстэй харьцуулахад дээрдсэн. Саяхан Мадъяа Прадэш мужийн Бхандарад айлчилахад сургуулийн шашны багш нь Долмалин хийдийн эмэгтэй лам нарын сургууль төгссөн, гэвшмаа болохоор бэлдэж байгаа хүн байдаг талаар хэлээд сурагчид нь заах аргачлал, ур чадварыг гайхалтайгаар ярьж байсан. Хуучин шашны багш нар зөвхөн ном уншлага заадаг гэж ойлгодог үе өнгөрч буддизм гэж юу болохыг ойлгуулан заадаг болжээ. Хүүхдүүд орчин үеийн боловсролоос гадна Наландарын уламжлалыг ойлгон суралцах хэрэгтэй.
“Өчигдөр хийдэд очихдоо сүм хийд гэдэг маань зөвхөн залбирал, шашны зан үйлийн газар бус судалж суралцдаг газар байх ёстой талаар ярьсан. Би тэдэнд Ганжуур, Данжуур бэлэглэнэ. Үүнийг хүндэтгэн хадгалахаас илүү сурч судлахад хэрэглэх байх гэж бодож байна. Мөн удахгүй Ганжуур, Данжуураас Буддын шинжлэх ухаантай холбоотой хоёр боть ном гаргана. Үүнийг ч бас та бүхэн уншаарай.”
Шиллонг дах Төвдүүдтэй хийсэн уулзалтын үеэр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсохоор ирсэн настан
буурлууд. Энэтхэг, Мегалая, Шилонг, 2014.02.05
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“1989 онд “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн уулзалтанд нэгэн эмэгтэй эрдэмтэн танай уламжлалаар Бүтээгч нэг Бурханд итгэдэг үү хэмээн асуухад итгэдэггүй гэж хариулсан. Тэгвэл сүнсэн биед итгэдэг үү хэмээхэд бас итгэдэггүй гэж хариулахад түүний нүдэнд оч гэрэлтэж танай буддист уламжлал бидний бодсноос өөр байна хэмээгээд олон асуултаар дарж билээ.”
1960 оны үед Хятадын эрх бүхий хүмүүс Төвдийн Буддизм сохор сүсэг гэж бичсэн хуудас тараадаг байлаа. Гэтэл дөчин жилийн дараа Төвдийн Буддистууд болон орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд чухал сэдвүүд хөндөн ярьж байгаа нь тэднийг алмайруулж байгаа байх. Өнгөрсөн жил Карнатака дах Брайбун хийдэд болсон “Оюун санаа ба Амьдрал” уулзалтаар Буддист талаас оюун санаа хийгээд сэтгэл хөдлөлийн талаар илүү гүнзгий мэдлэгтэй болохоо харуулсан.
Төвдийн төвийн бүсээс их цөөхөн хүн ирдэг болжээ. Хятад 1.3 тэрбум хүнтэй. Гэтэл Төвдүүд бид 6 сая. Бид уур хилэндээ хөтлөгдөн хятадын эсрэг үйл ажиллагаа явуулбал Төвдөд үлдсэн хүмүүс маань л илүү их зовж шанална.
“Бүгдийг нь дайсан хэмээн бодолгүйгээр Хятад хүмүүст өөрсдийгөө ойлгуулбал бидэнд тустай. Хятадын шинэ удирдагч “Нотолгооноос үнэнийг хай” гэдэг зарчмаар ажилладаг, илүү бодитоор ханддаг хүн шиг санагдаж байна. Бид итгэл найдвараа алдалгүйгээр үнэний хүч хэзээд ялна гэдэгт итгэлтэй байгаарай хэмээн захилаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэл мэдээллийхэнтэй уулзалт
ярилцлагын дараа зургаа авахуулав. Энэтхэг, Мегалая, Шилонг.
2014.02.05. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Тэрээр өөрийн үндсэн гурван зорилгынхоо талаар тайлбарлан ярив. Нэгдүгээрт, хүмүүн бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг. Аз жаргалын их үүсвэр нь дотоодын үнэ цэнээс эхтэй болохыг ойлгуулахыг хүсдэг. Буддист хүний хувьд бүхий л томоохон шашнууд хэдийгээр үзэл санааны хувьд ялгаатай ч бүгдээрээ хайр энэрлийг түгээхийг зорьдог болохыг олж мэдсэн. Тэр ч үүднээс шашин хоорондын эв нэгдлийг дэлгэрүүлэхийн төлөө ажилладаг. Гуравдугаарт, Төвд хүнийхээ хувиар Төвдийн шашин, соёл, байгаль орчинг хамгаалан хадгалан үлдээхийн төлөө байдаг.
Энэ асуудлууд дээр хэвлэлийхэн та нар онцгой үүрэг гүйцэтгэж чадна. Энэ талын мэдээллийг үнэнээр нь хүмүүст хүргэж өгч байгаарай хэмээв.
Ингээд хэд хэдэн асуултанд хариулт болгоосны эхний асуулт анх удаагаа Шиллонг-д айлчилсан сэтгэгдлээсээ хуваалцана уу хэмээхэд: Их сайхан газар байна. Цэлмэг хөх тэнгэртэй. Намайг явсан газар бүр хүмүүс эгнэн зогсож халуун дулаан сэтгэл, нөхөрлөл хүндэтгэлийг үзүүлж байлаа хэмээгээд бусад асуултанд хариулт болгоов. Түүний дотор хээл хахуулийн талаар асуухад:
Хээль хахууль ганцхан Энэтхэгт өрнөөд байгаа үзэгдэл биш. Хээль хахуулийн тахалд дэлхий нийтээрээ автчихсан байна. Үүний эсрэг хүмүүсийг боловсролтой болгож хүмүүжүүлэх хэрэгтэй хэмээв. Ардчиллын талаар асуухад гайхалтай зүйл. Гэхдээ ёс зүйгүй, хариуцлагагүй хэт эрх чөлөө нь базаахгүй хэрэг хэмээв.
Гэгээнтэн Далай Лам болон бусад төлөөлөгчид шашин
хоорондын уулзалтыг нээн лаа асаав. Энэтхэг, Мегалаяа,
Шиллонг, 2014.02.05. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн уулзалтанд оролцогсдод хандан: Ах дүү нар аа, хэмээн мэндчилж анх бусад шашны тэргүүнүүдтэй 1956 Бурхан багш мэндэлсны ойгоор Энэтхэгт уулзаж байсан, дараа нь Пап ламтан хийгээд Кэнтербюрийн хамбатай уулзсан юм.
Бүхий л шашин хайрын тухай ярьдаг. Бүтээгчийг хязгааргүй хайр хэмээн тодорхойлж өөрийн амьдралаа бусдад үйлчлэн өнгөрүүлдэг. Жишээ нь Христийн шашны ах дүү нар маань дэлхий дахины боловсрол, эрүүл мэнд хэрэгтэй халуун цэгүүдэд үр дүнтэй ажилладаг. Харин буддистууд бид энэ талыг нь гүйцэхгүй.”
Шашин хоорондын уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын илтгэлийг сонсогчид. Энэтхэг, Мегалаяа,
Шиллонг, 2014.02.05. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Мартин Лутер Кинг болон Махатма Ганди нарын хүний эрхийн төлөөх тэмцэл надад их урам хайрласан. Ганди Энэтхэг хүн байсан ч бүхий л шашны уламжлалд гүн хүндэтгэлтэй ханддаг байв. Шашны хооронд мөргөлдөөн гаргах хэрэггүй. Эв найрамдалтайгаар зохицуулах ёстой.
“Хэдийгээр шашны уламжлалууд ерөнхийдээ адилхан зүйлийг хүнд хүргэдэг ч мэдээж хоорондоо асар их ялгаатай. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна. Философийн талаасаа өөр ч хайр энэрлийг хүнд хүргэх зорилго нь нэгэн адил. Тиймээс би шашин хоорондын эв нэгдлийг зоригтойгоор ярьдаг.”
“Төвдийн уламжлалт шашин нь эртний Энэтхэгийн Наландарын сургуулиас улбаатай. Бид эхлээд гол номнуудаа цээжилдэг. Ойлгоогүй үедээ цээжилэх нь тийм хялбар бус. Дараа нь тайлбарыг судлан ойлгож, ойлгосноороо мэтгэлцдэг. 40 боть номыг 20-30 жилийн турш сурдаг. Энэ мэдлэг дээрээ тулгуурлан эрдэмтэдтэй ярилцдаг. Эрдэмтэд биет орон зайд болдог үзэгдлүүдийн талаар мэдлэг өндөртэй бол эртний Энэтхэгийн уламжлал нь оюун санааны талаар гүн мэдлэгтэй.
Уулзалтын төгсгөлд хөгжим тоглон дуу дуулав. Энэтхэг,
Мегалаяа, Шиллонг, 2014.02.05.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Уг үйл ажиллагаа урлагийн зарим тоглолтоор өндөрлөв. Дээрхийн Гэгээнтэн бүх төлөөлөгчидтэй биечлэн салах ёс гүйцэтгэлээ.
Үзсэн: 3 364
Холбоотой мэдээ: