Гувахатид насны авшиг хүртээж Шиллонг дах төгсөлтийн баярт оролцов
18-02-2014, 17:48 | Хэвлэх
2014 оны 2 дугаар сарын 4
Энэтхэг, Мегалаяа, Шилонг, 2014.02.03 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Төвдийн фестиваль болж буй Шриманта Санкарадева Калашетрад Цагаан Дарь Эхийн авшиг хайрлав. Уг авшигийг хүртэхээр ойр хавийн мужаас нийт 3,000 гаруй хүн хуран цуглажээ. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан XXI зууны Бурханы шашинтан сохроор дагаж итгэх бус Бурханы сургаалийг судлан суралцаж амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээгээд шинээр хэвлэгдэн гарсан “Мон- Юүл” хэмээх Аруначал Прадешийн шашны өв соёл, түүхийн талаар бичсэн номыг танилцууллаа.
Энд авшиг хүртээсний дараа Дээрхийн Гэгээнтэн Шиллонг руу нисдэг тэргээр морилов. Дээрхийн Гэгээнтнийг хотын захирагч тэргүүтэй хүмүүс угтан авлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвийн Төвдийн Хорооны дарга
Др. Лувсан Сэнгээгийн хамт Мартин Лутер Христийн Их сургуулийн
төгсөлтийн баярын үйл ажиллагааны үеэр. Энэтхэг, Мегалаяа, Шиллонг
2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Мартин Лутер Христийн Их сургуулийн VI төгсөлтийн баяр болж буй төв номын санг зорилоо. Тэнд Дээрхийн Гэгээнтэн илтгэл тавих юм.
Танхимд орохын өмнө Дээрхийн Гэгээнтэнд тус сургуулийн ёслолын үйл ажиллагааны нөмрөгийг өмсүүлэхэд Дээрхийн Гэгээнтэн наргиа болгон малгай байхгүй юу хэмээн асуув. Аудиториумд төрийн дуулалыг дуулж байлаа.
Сургуулийн дэд захирал РЖ Линдох хүндэт зочдыг тавтай морилохыг хүсээд сургуулийнхаа талаар товч танилцуулга хийв. Тус их сургууль Мегалая буюу зүүн хойд бүсийн Энэтхэгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн жишигт нийцсэн оюутнуудыг бэлтгэх зорилгоо амжилттай биелүүлж байгаа. Энэ сургуулийг төгсч байгаа төгсөгчдөд чин сэтгэлийн баяр хүргээд шинэ үеийхний мөрөөдлөө биелүүлэх үе эхэлж байна хэмээн хэллээ. Хотын захирагч Др.КК Пол Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь тус бүс нутагт илүү амар амгалантай хөгжил дэвшилд хүрэх байх хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр тус их сургуулийн эрх тэгш байдлыг хангаж оюутнуудын амьдралд хувь нэмрээ оруулсан бөгөөд боловсролын чанар нэмэгдэж байгааг цохон хэлэв.
Дээрхийн Гэгээнтэнд тус сургуулийн хүндэт докторын зэрэг олгохын сацуу хүндэт зочид төгсөгчдөд батламж олголоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Мартин Лутер Христийн Их
сургуулийн хүндэт докторын зэрэг гардуулав. Энэтхэг,
Мегалаяа, Шиллонг, 2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)Сургуулийн эрдмийн зөвлөлийн захирал Др. Глэн Харкогор Дээрхийн Гэгээнтэн энэхүү ёслолын үйл ажиллагаанд морилон ирж оролцож буй нь нэр төрийн хэрэг хэмээгээд үг хэлэхийг урилаа.
“Хүндэт хотын захирагч, дарга, захирал, төгсөгчид, зочид оо. Та бүхний энэхүү баярт үйл ажиллагаанд оролцох болсон минь нэр төрийн хэрэг. Сургуулиа төгсч буй та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэхийн ялдамд та бүхэн жинхэнэ амьдралын замд орж байна. Энэ зам магадгүй дардан биш ч сурсан мэдснээ амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг олгоно. Та бүхэн дан ганц өөрийнхөө төлөө боловсрол эзэмшээгүй. Өөрийн нутаг ус, улс орныхоо сайн сайханд хувь нэмрээ оруулахаар боловсрол мэдлэгтэй болж байгаа билээ.
“Энэтхэг улс дэлхийн хамгийн их хүн амтай орон. Тусгаар тогтнолоо олж авснаас хойш тогтвортой улс болсон. Залуус та нар цаашдын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадна. Эртний Египет, Хятад, Энэтхэгийн соёл иргэншлээс харахад Энэтхэгийн гүн сэтгэгчид их агуу байсан. Жишээ нь Наландарийн уламжлалд тэртээ 2,000 жилийн өмнө өнөөгийн квантум физикийн тухай бичиж байжээ.Үүний нэгэн адил орчин үеийн сэтгэл судлалыг эртний Энэтхэгийн оюун санаа, ухамсартай харьцуулбал маш хөгжсөн байжээ. Тухайн үед орчин үеийнх мэт судалгаа шинжилгээний лабортори байгаагүй ч өөрсдийн туршлага, оюун ухаандаа түшиглэн чухал эрдэм мэдлэгийг бидэнд үлдээсэн байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мартин Лутер Христийн Их
сургуулийн төгсөлтийн баярын үйл ажиллагаанд зориулан үг хэлэв.
Энэтхэг, Мегалаяа, Шиллонг, 2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)“Би явсан газар бүртээ Энэтхэгийн уламжлалт ахимса буюу хүчирхийллийн бус уламжлалыг ярьж олон шашин эв нэгдэлтэй оршин тогтнодогийн жишээ болгож сайшаан ярьдаг. Эдгээр салбарт Энэтхэг орон манлайлагч болж чадна.”
Бид шашин шүтдэг ч бай, үгүй ч бай бүгдэд маань хайр энэрэл хэрэгтэй. Өгөөмөр сэтгэл бидэнд өөртөө итгэх итгэлийг төрүүлж, дотоод сэтгэлийн хүчийг нэмэгдүүлэх бөгөөд сэтгэл санааг тайвшруулдаг хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Төвд, Энэтхэг хоёр улс багш шавийн барилдлагатай. Төвдүүд үнэнч шавь бөгөөд Наландарын уламжлалыг хадгалан үлдэж чадсан. Залуу үеийнхэн та нар энэ хүчирхийллийн бус зарчмыг улам бүр дэлгэрүүлэн хөгжүүлээрэй хэмээн захив.
“Амьдралдаа тулгарсан асуудлыг хүчээр бус яриа хэлцлээр шийдэж дадаарай. Гутранги байх нь алдаж унахын нэр бол өөдрөг байх нь итгэл найдварын эх үүсвэр болно. Үнэнч шударга хэвээр үлдээрэй. Үнэний хүч хэзээд буурахгүй. Хүчирхийлэл нь өнөө маргаашдаа ялсан мэт харагдавч хэсэг хугацааны дараа ялагдал болон хувирна. Үнэн шударга нь итгэлцлийг төрүүлж, итгэлцэл нөхөрлөлийг төрүүлж нэр хүндтэй болгодог.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсон буй Мартин
Лутер Христийн Их сургуулийн төгсөгчид. Энэтхэг, Мегалая,
Шилонг, 2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)“Хэдийгээр Энэтхэг орон маш их шашин шүтлэгтэй орон боловч харамсалтай нь хээль хахууль газар авсан. Тэр ч бүү хэл шашныг хүмүүсийг хууран мэхлэхэд ашиглах тохиодол ч байна. Уураг тархиныхаа хэрэгцээг мэдлэгээр хангадаг ч сэтгэл зүрхнийхээ хэрэгцээг үгүйсгэдэг. Тиймээс ёс зүйн талаарх ойлголтыг дахин шинэчлэх хэрэгтэй байна.”
Дээрхийн Гэгээнтэн: Сүүлийн 55 жилийн турш Энэтхэг оронд амьдарлаа. Энэ олон соёл, шашин, хэл үндэстнүүдийг эвтэй нартай амьдардаг нь сайхан хэрэг. Би энэ тухай Хятадаас ирсэн хүмүүст ярьж үлгэр жишээ аваасай гэж боддог. Энэ утгаараа Энэтхэгээс улбаалсан амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн соёлтой Төвд соёл нь Хятадын ард түмэнд ч ашиг тусаа өгнө.
Эцэст нь: “Надад энэ их хүндтэй зэрэг олгосонд талархал илэрхийлье. Шиллонг-д ирсэн анхны өдрөө энэ эрхэм хүндлэлийг хүртсэндээ баяртай байна.”
Ийнхүү үйл ажиллагаа өндөрлөж төрийн дуулал эгшиглэв. Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Поло талбайд айлдвар айлдана.
Энэтхэг, Мегалаяа, Шилонг, 2014.02.03 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Төвдийн фестиваль болж буй Шриманта Санкарадева Калашетрад Цагаан Дарь Эхийн авшиг хайрлав. Уг авшигийг хүртэхээр ойр хавийн мужаас нийт 3,000 гаруй хүн хуран цуглажээ. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан XXI зууны Бурханы шашинтан сохроор дагаж итгэх бус Бурханы сургаалийг судлан суралцаж амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээгээд шинээр хэвлэгдэн гарсан “Мон- Юүл” хэмээх Аруначал Прадешийн шашны өв соёл, түүхийн талаар бичсэн номыг танилцууллаа.
Энд авшиг хүртээсний дараа Дээрхийн Гэгээнтэн Шиллонг руу нисдэг тэргээр морилов. Дээрхийн Гэгээнтнийг хотын захирагч тэргүүтэй хүмүүс угтан авлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвийн Төвдийн Хорооны дарга
Др. Лувсан Сэнгээгийн хамт Мартин Лутер Христийн Их сургуулийн
төгсөлтийн баярын үйл ажиллагааны үеэр. Энэтхэг, Мегалаяа, Шиллонг
2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Танхимд орохын өмнө Дээрхийн Гэгээнтэнд тус сургуулийн ёслолын үйл ажиллагааны нөмрөгийг өмсүүлэхэд Дээрхийн Гэгээнтэн наргиа болгон малгай байхгүй юу хэмээн асуув. Аудиториумд төрийн дуулалыг дуулж байлаа.
Сургуулийн дэд захирал РЖ Линдох хүндэт зочдыг тавтай морилохыг хүсээд сургуулийнхаа талаар товч танилцуулга хийв. Тус их сургууль Мегалая буюу зүүн хойд бүсийн Энэтхэгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн жишигт нийцсэн оюутнуудыг бэлтгэх зорилгоо амжилттай биелүүлж байгаа. Энэ сургуулийг төгсч байгаа төгсөгчдөд чин сэтгэлийн баяр хүргээд шинэ үеийхний мөрөөдлөө биелүүлэх үе эхэлж байна хэмээн хэллээ. Хотын захирагч Др.КК Пол Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь тус бүс нутагт илүү амар амгалантай хөгжил дэвшилд хүрэх байх хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр тус их сургуулийн эрх тэгш байдлыг хангаж оюутнуудын амьдралд хувь нэмрээ оруулсан бөгөөд боловсролын чанар нэмэгдэж байгааг цохон хэлэв.
Дээрхийн Гэгээнтэнд тус сургуулийн хүндэт докторын зэрэг олгохын сацуу хүндэт зочид төгсөгчдөд батламж олголоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Мартин Лутер Христийн Их
сургуулийн хүндэт докторын зэрэг гардуулав. Энэтхэг,
Мегалаяа, Шиллонг, 2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Хүндэт хотын захирагч, дарга, захирал, төгсөгчид, зочид оо. Та бүхний энэхүү баярт үйл ажиллагаанд оролцох болсон минь нэр төрийн хэрэг. Сургуулиа төгсч буй та бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэхийн ялдамд та бүхэн жинхэнэ амьдралын замд орж байна. Энэ зам магадгүй дардан биш ч сурсан мэдснээ амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг олгоно. Та бүхэн дан ганц өөрийнхөө төлөө боловсрол эзэмшээгүй. Өөрийн нутаг ус, улс орныхоо сайн сайханд хувь нэмрээ оруулахаар боловсрол мэдлэгтэй болж байгаа билээ.
“Энэтхэг улс дэлхийн хамгийн их хүн амтай орон. Тусгаар тогтнолоо олж авснаас хойш тогтвортой улс болсон. Залуус та нар цаашдын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадна. Эртний Египет, Хятад, Энэтхэгийн соёл иргэншлээс харахад Энэтхэгийн гүн сэтгэгчид их агуу байсан. Жишээ нь Наландарийн уламжлалд тэртээ 2,000 жилийн өмнө өнөөгийн квантум физикийн тухай бичиж байжээ.Үүний нэгэн адил орчин үеийн сэтгэл судлалыг эртний Энэтхэгийн оюун санаа, ухамсартай харьцуулбал маш хөгжсөн байжээ. Тухайн үед орчин үеийнх мэт судалгаа шинжилгээний лабортори байгаагүй ч өөрсдийн туршлага, оюун ухаандаа түшиглэн чухал эрдэм мэдлэгийг бидэнд үлдээсэн байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мартин Лутер Христийн Их
сургуулийн төгсөлтийн баярын үйл ажиллагаанд зориулан үг хэлэв.
Энэтхэг, Мегалаяа, Шиллонг, 2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Бид шашин шүтдэг ч бай, үгүй ч бай бүгдэд маань хайр энэрэл хэрэгтэй. Өгөөмөр сэтгэл бидэнд өөртөө итгэх итгэлийг төрүүлж, дотоод сэтгэлийн хүчийг нэмэгдүүлэх бөгөөд сэтгэл санааг тайвшруулдаг хэмээлээ.
Дээрхийн Гэгээнтэн Төвд, Энэтхэг хоёр улс багш шавийн барилдлагатай. Төвдүүд үнэнч шавь бөгөөд Наландарын уламжлалыг хадгалан үлдэж чадсан. Залуу үеийнхэн та нар энэ хүчирхийллийн бус зарчмыг улам бүр дэлгэрүүлэн хөгжүүлээрэй хэмээн захив.
“Амьдралдаа тулгарсан асуудлыг хүчээр бус яриа хэлцлээр шийдэж дадаарай. Гутранги байх нь алдаж унахын нэр бол өөдрөг байх нь итгэл найдварын эх үүсвэр болно. Үнэнч шударга хэвээр үлдээрэй. Үнэний хүч хэзээд буурахгүй. Хүчирхийлэл нь өнөө маргаашдаа ялсан мэт харагдавч хэсэг хугацааны дараа ялагдал болон хувирна. Үнэн шударга нь итгэлцлийг төрүүлж, итгэлцэл нөхөрлөлийг төрүүлж нэр хүндтэй болгодог.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсон буй Мартин
Лутер Христийн Их сургуулийн төгсөгчид. Энэтхэг, Мегалая,
Шилонг, 2014.2.3. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: Сүүлийн 55 жилийн турш Энэтхэг оронд амьдарлаа. Энэ олон соёл, шашин, хэл үндэстнүүдийг эвтэй нартай амьдардаг нь сайхан хэрэг. Би энэ тухай Хятадаас ирсэн хүмүүст ярьж үлгэр жишээ аваасай гэж боддог. Энэ утгаараа Энэтхэгээс улбаалсан амар амгалан, энэрэн нигүүлсэхүйн соёлтой Төвд соёл нь Хятадын ард түмэнд ч ашиг тусаа өгнө.
Эцэст нь: “Надад энэ их хүндтэй зэрэг олгосонд талархал илэрхийлье. Шиллонг-д ирсэн анхны өдрөө энэ эрхэм хүндлэлийг хүртсэндээ баяртай байна.”
Ийнхүү үйл ажиллагаа өндөрлөж төрийн дуулал эгшиглэв. Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Поло талбайд айлдвар айлдана.
Үзсэн: 2 304
Холбоотой мэдээ: