Энэтхэг, Нью Дели, 2014.03.22 – Нарлаг сайхан энэ өдөр Дели хотын 13 сургуулиас оролцон буй 260 гаруй сурагчид, 40 багш нарт ёс суртахуун хийгээд энэрэн нигүүлсэхүйн талаар айлдлаа. Дээрхийн Гэгээнтэн:
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурсан олонтой мэндчилэв.
Энэтхэг, Нью Дели, 2014.03.22. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Миний үеийхэн өнгөрсөн зуунтайгаа адил үеээ элээжээ. Шинэ үеийн та нарын ямар амжилт ололтонд хүрэхийг хүлээн сууна. Залуус та нарын өмнө айдас хүйдэс бус энэрэн нигүүлсэхүйгээр дүүрэн амар амгалан дэлхий ертөнцийг бүтээх боломж байна. Та бүхэн шударга үнэн, ил тод байдлыг эрхэм болговол итгэл олж эв найрамдал, нөхөрлөл үүсгэнэ.
Энэтхэг улс эртний ахимса буюу хүчирхийллийн бус арга замыг хөхүүлэн дэмжиж тэсвэр тэвчээр, шашин хоорондын эв нэгдлийг хангадаг сайхан уламжлалтай орон.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Ёс суртахуун ба энэрэн нигүүүлсэхүй”
хэлэлцүүлгийн үеэр. Энэтхэг, Нью Дели, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Нэгэн залуу Буддизмд эмэгтэй хүнийг ямар түвшинд үздэг талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн Бурхан багш эр, эм ялгалгүй адил ханддаг байсан. Адил эрх, адил дэг жаягтай. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй лам нар хамт цугларвал эрэгтэй лам нар ахалдаг. Учир нь Бурхан Багшийн цаг үед нийгмийн тийм уур амьсгал ноёрхож байв. Өргөн утгаар нь авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан. Ирэх 9 дүгээр сард болох шашны удирдагч нарын уулзалтаар энэ сэдэв хөндөгдөнө хэмээв.
Эдийн засгийн талаар асуухад баян, ядуугийн ялгаа заагийг багасах ёстой. Энэтхэг улс өөрийн улсын эрх ашгийн хамт дэлхий нийтийн эрх ашгийг ч бас анхаарах хэрэгтэй. Асуудал, мөргөлдөөнийг зэвсгийн хүчээр бус яриа хэлэлцээрээр шийдэх хэрэгтэй.
Таньд уйтгарлан ганцаардах үе байв уу хэмээн асуухад бага байхдаа бясалгалын үед багшийнхаа хамт харанхуйд сууж байх үеэ дурсав. “Тэр үед хулгана ирж ус уухыг харах сайхан байсан. Мөн гадаа хүүхдүүдийн дуу гарахад тэдний адил эрх чөлөөтэй байсан бол хэмээн хөнгөн гунигладаг байв. Аажмаар энэ нэр алдар, байр суурийг бусдын тусын тулд зарцуулах ёстойг ойлгосон юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Ёс суртахуун ба энэрэн нигүүүлсэхүй”
хэлэлцүүлэгт оролцов. Энэтхэг, Нью Дели, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Нэгэн охин энэрэн нигүүлсэхүйн тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Энэрэн нигүүлсэхүй нь бидэнд байгалиас заяагдсан сэрэл мэдрэмж юм. Оюун ухаанаа ашиглан бусад хүмүүс аз жаргалтай байвал бид ч аз жаргалтай байна хэмээн бодож тунгаасны үндсэн дээр энэхүү сэрэл мэдрэмжээ хөгжүүлдэг. Хүчирхийллийн эсрэг үзэл нэмэгдэхийн сацуу дэлхий нийтийн энх тайвны төлөөх хүсэл эрмэлзэл улам бүр нэмэгдэж байна. Бид үүнд үйл хөдлөлөөр хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Бид хүчирхийллийг өөрсдөө бий болгосны адил өөрсдөө зогсоон энх тайвныг цогцлоож чадна” хэмээн айлдав.
“Одоо миний унших “Бодьсадвын 37 Гарын Авлага” сургаалийг Төвдийн их бандида Тогмэд Санбу (1285-1369) бичсэн юм. Тэрээр бодь сэтгэлийг хуримтлуулагч төдийгүй маш сайн шавь байсан. Энэ номын агуулга нь энэрэн нигүүлсэхүй хийгээд бусдын тусын тулд бие, сэтгэлээ зориулах тухай юм. Бид бүгд зовлонг гэтэлж аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гайхалтай технологийн дэвшилд хүрсэн атлаа оюун санааны дэвшилд төдийлөн хүрч чадаагүй байна. Сэрэл мэдрэхүйн сэтгэл ханамж богино хугацааных, харин оюун бодлоо хөгжүүлсэн дотоод амар амгалан нь урт хугацааных төдийгүй илүү хүчтэй. Түүнчлэн бие махбодийн асуудлыг тэсэн туулахад тустай.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын англи хэлний
орчуулагч Дэнзэн Цэбаг. Энэтхэг, Нью Дели, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Мөн “Бурхан Багш зовлон, жаргал аль аль нь учир шалтгаанаас үүдэлтэй. Гэвч мөнхийн шалтгаан гэж үгүй. Энэ бол ээдрээтэй ойлголт юм. Үр дагавар гараагүй үед шалтгаан нь шалтгаан биш ээ. Хүүхэд төрөөгүй үед эрэгтэй хүн аав биш гэдэгтэй утга дүйнэ. Тиймээс бүхий л юмс шүтэн бaрилдлагатай гэж айлдсан” хэмээв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зураач Ашок Чопра өөрийн
зурсан түүний хөргийг өргөн барив. Энэтхэг, Нью Дели,
2014.03.22. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Айлдварын төгсгөлд зураач Ашок Чопра Дээрхийн Гэгээнтэнд өөрийн зурсан зургаа өргөн барив. Дээрхийн Гэгээнтэн зургийг харуулангаа наргиа болгон хэн нь илүү харгагдаж байна хэмээн асуулаа.
Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн болон Дамциг Сүм Годба бурханы авшиг хайрлана.