Залуучуудад хандан ёс суртахуун ба энэрэн нигүүлсэхүйн талаар айлдав

7-04-2014, 16:38  |  Хэвлэх

2014 оны 3 дугаар сарын 22[b]

Энэтхэг, Нью Дели, 2014.03.22 – Нарлаг сайхан энэ өдөр Дели хотын 13 сургуулиас оролцон буй 260 гаруй сурагчид, 40 багш нарт ёс суртахуун хийгээд энэрэн нигүүлсэхүйн талаар айлдлаа. Дээрхийн Гэгээнтэн:

Залуучуудад хандан ёс суртахуун ба энэрэн нигүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хурсан олонтой мэндчилэв.
Энэтхэг, Нью Дели, 2014.03.22. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Та бүхэнтэй уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Энэхэн дэлхий маань хүн төрөлхтөн биднийх. Хүн төрөлхтөн оюун ухаанаараа хөгжил дэвшилд хүрсэн ч хүмүүс өөрсдөө асуудал үүсгэгч хэвээрээ байна. Жишээ нь дайн гэдэг бол өөрөө хуульчилсан хүчирхийлэл. Хүмүүс бид дайн хийдэг. XX зууны дайн тулааны үед 200 сая гаруй хүн амь үрэгдсэн хэмээх түүхчдийн тоо баримт бий. Тэдний дотор маш олон гэм зэмгүй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхэд, настнууд байсан юм. Цөмийн зэвсэг хүртэл ашигласан. Хирошимад очих үеэрээ тэр гашуун зовлонг амссан хүмүүстэй уулзаж байлаа. Бид энэ алдааг ахин хэзээ ч давтах ёсгүй.”

Миний үеийхэн өнгөрсөн зуунтайгаа адил үеээ элээжээ. Шинэ үеийн та нарын ямар амжилт ололтонд хүрэхийг хүлээн сууна. Залуус та нарын өмнө айдас хүйдэс бус энэрэн нигүүлсэхүйгээр дүүрэн амар амгалан дэлхий ертөнцийг бүтээх боломж байна. Та бүхэн шударга үнэн, ил тод байдлыг эрхэм болговол итгэл олж эв найрамдал, нөхөрлөл үүсгэнэ.
Энэтхэг улс эртний ахимса буюу хүчирхийллийн бус арга замыг хөхүүлэн дэмжиж тэсвэр тэвчээр, шашин хоорондын эв нэгдлийг хангадаг сайхан уламжлалтай орон.

Залуучуудад хандан ёс суртахуун ба энэрэн нигүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Ёс суртахуун ба энэрэн нигүүүлсэхүй”
хэлэлцүүлгийн үеэр. Энэтхэг, Нью Дели, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
“Нийгмийг бие биеэ гэх сэтгэл нэгтгэдэг бол уур хилэн үзэн ядалт хуваан бутаргадаг. Хувь хүний түвшинд өгөөмөр нинжин сэтгэл нь бие махбодийн сайн сайханд нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан харуулсан. Энэрэн нигүүлсэхүйг суулгах туршилтанд хамрагдсан хүмүүсийн даралт стресс багасч хувь хүний түвшинд илүү аз жаргалтай, хоорондоо харилцах харилцаа нь ч сайжирдаг болохыг тогтоосон хэмээгээд асуулт тавихыг урив.

Нэгэн залуу Буддизмд эмэгтэй хүнийг ямар түвшинд үздэг талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн Бурхан багш эр, эм ялгалгүй адил ханддаг байсан. Адил эрх, адил дэг жаягтай. Гэхдээ эрэгтэй, эмэгтэй лам нар хамт цугларвал эрэгтэй лам нар ахалдаг. Учир нь Бурхан Багшийн цаг үед нийгмийн тийм уур амьсгал ноёрхож байв. Өргөн утгаар нь авч үзвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс адилхан. Ирэх 9 дүгээр сард болох шашны удирдагч нарын уулзалтаар энэ сэдэв хөндөгдөнө хэмээв.

Эдийн засгийн талаар асуухад баян, ядуугийн ялгаа заагийг багасах ёстой. Энэтхэг улс өөрийн улсын эрх ашгийн хамт дэлхий нийтийн эрх ашгийг ч бас анхаарах хэрэгтэй. Асуудал, мөргөлдөөнийг зэвсгийн хүчээр бус яриа хэлэлцээрээр шийдэх хэрэгтэй.
Таньд уйтгарлан ганцаардах үе байв уу хэмээн асуухад бага байхдаа бясалгалын үед багшийнхаа хамт харанхуйд сууж байх үеэ дурсав. “Тэр үед хулгана ирж ус уухыг харах сайхан байсан. Мөн гадаа хүүхдүүдийн дуу гарахад тэдний адил эрх чөлөөтэй байсан бол хэмээн хөнгөн гунигладаг байв. Аажмаар энэ нэр алдар, байр суурийг бусдын тусын тулд зарцуулах ёстойг ойлгосон юм.”

Залуучуудад хандан ёс суртахуун ба энэрэн нигүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Ёс суртахуун ба энэрэн нигүүүлсэхүй”
хэлэлцүүлэгт оролцов. Энэтхэг, Нью Дели, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Технологийн дэвшлийг олон хүмүүс буруу зүйлд ашиглаж талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн технологийн дэвшлийг хүн төрөлхтөний эсрэг бус тусын тулд ашиглах хэрэгтэй. Бид өөрсдийгөө технологийн боол болговол бидэнд амрах зав үл олдоно.

Нэгэн охин энэрэн нигүүлсэхүйн тухай асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Энэрэн нигүүлсэхүй нь бидэнд байгалиас заяагдсан сэрэл мэдрэмж юм. Оюун ухаанаа ашиглан бусад хүмүүс аз жаргалтай байвал бид ч аз жаргалтай байна хэмээн бодож тунгаасны үндсэн дээр энэхүү сэрэл мэдрэмжээ хөгжүүлдэг. Хүчирхийллийн эсрэг үзэл нэмэгдэхийн сацуу дэлхий нийтийн энх тайвны төлөөх хүсэл эрмэлзэл улам бүр нэмэгдэж байна. Бид үүнд үйл хөдлөлөөр хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Бид хүчирхийллийг өөрсдөө бий болгосны адил өөрсдөө зогсоон энх тайвныг цогцлоож чадна” хэмээн айлдав.

“Одоо миний унших “Бодьсадвын 37 Гарын Авлага” сургаалийг Төвдийн их бандида Тогмэд Санбу (1285-1369) бичсэн юм. Тэрээр бодь сэтгэлийг хуримтлуулагч төдийгүй маш сайн шавь байсан. Энэ номын агуулга нь энэрэн нигүүлсэхүй хийгээд бусдын тусын тулд бие, сэтгэлээ зориулах тухай юм. Бид бүгд зовлонг гэтэлж аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гайхалтай технологийн дэвшилд хүрсэн атлаа оюун санааны дэвшилд төдийлөн хүрч чадаагүй байна. Сэрэл мэдрэхүйн сэтгэл ханамж богино хугацааных, харин оюун бодлоо хөгжүүлсэн дотоод амар амгалан нь урт хугацааных төдийгүй илүү хүчтэй. Түүнчлэн бие махбодийн асуудлыг тэсэн туулахад тустай.”

Залуучуудад хандан ёс суртахуун ба энэрэн нигүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын англи хэлний
орчуулагч Дэнзэн Цэбаг. Энэтхэг, Нью Дели, 2014.03.22.
Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: “Бурхан Багшийг хамгаалагч гэж бодохоосоо илүү багшаа хэмээн бодоорой. Хүн өөрөө өөрийнхөө багш юм. Бурхан багш бидэнд гэгээрлийн зам мөрийг зааж харуулсан. Тэрээр та бүхний ирээдүй миний гарт байна гэж айлдаагүй. Харин та нарын ирээдүй та нарын дадлаас шалтгаална хэмээн айлдсан” гэв.

Мөн “Бурхан Багш зовлон, жаргал аль аль нь учир шалтгаанаас үүдэлтэй. Гэвч мөнхийн шалтгаан гэж үгүй. Энэ бол ээдрээтэй ойлголт юм. Үр дагавар гараагүй үед шалтгаан нь шалтгаан биш ээ. Хүүхэд төрөөгүй үед эрэгтэй хүн аав биш гэдэгтэй утга дүйнэ. Тиймээс бүхий л юмс шүтэн бaрилдлагатай гэж айлдсан” хэмээв.

Залуучуудад хандан ёс суртахуун ба энэрэн нигүүлсэхүйн талаар айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд зураач Ашок Чопра өөрийн
зурсан түүний хөргийг өргөн барив. Энэтхэг, Нью Дели,
2014.03.22. Зургийг Дэнзэн Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн: “Оюун санаагаа дадлагжуулах найман шад” шүлгийг уншаад үүнийг цээжлээд унших нь залбирахаас илүү тустай. Учир нь өөрийгөө хэрхэн авч явах зөвлөгөөг агуулсан байдаг хэмээлээ.

Айлдварын төгсгөлд зураач Ашок Чопра Дээрхийн Гэгээнтэнд өөрийн зурсан зургаа өргөн барив. Дээрхийн Гэгээнтэн зургийг харуулангаа наргиа болгон хэн нь илүү харгагдаж байна хэмээн асуулаа.

Маргааш өдөр Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багшийн болон Дамциг Сүм Годба бурханы авшиг хайрлана.
Үзсэн: 3 268
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц