XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам

2-03-2014, 18:17  |  Хэвлэх

2014 оны 2 дугаар сарын 26

АНУ, Калифорниа, Лос Анжелес, 2014.02.25 – Дээрхийн Гэгээнтэн энэ өдөр Сан Хосе хотоос Лос Анжелест “XXI зууны энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам” форумд оролцохоор морилон ирэв.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Wall Street Journal-ын
сэтгүүлч Барбара Чай-д ярилцлага өгөв. АНУ, Лос Анжелес,
2014.02.25. Зургийг Жереми Расселл (ДЛО)
Форумд оролцохын өмнө Wall Street Journal сонины Барбара Чайтай уулзан: “Анх 1973 онд Европт, 1979 онд АНУ-д зочилж байлаа. Тэр үед энэрэн нигүүлсэхүйг тийм ч олон хүн ярьдаггүй байсан бол одоо өргөн хүрээнд яригдаж байна. Гэвч хүмүүс материаллаг нийгэмд хүмүүжин сэтгэл хөдлөлийн стресст өртөж эм, согтууруулах ундаагаар биеэ хордуулсаар байна.

Хятадын шинэ удирдагч Ши Жинпиний талаар асуухад “Хүмүүс түүнийг асуудалд илүү бодитойгоор ханддаг хүн гэж ярьж байсан. Шүүх засаглалыг сайжруулах, тариачдын амьдралыг сайжруулах, авилгалын эсрэг дорвитой арга хэмжээ авч байна гэж би сонссон.

“1.3 тэрбум хятад хүмүүс яг юу болж байгааг бодитойгоор мэдэх эрхтэй. Зөв бурууг хүмүүс өөрсдөө шүүж чадна. Тэгэхийн тулд Хятадын шүүх засаглал олон улсын түвшинд хүрэх хэрэгтэй.”

Тайзны ард алдарт жүжигчин Жим Карри, сагсны дасгалжуулагч Фил Жаксон, дуучин Эрик Бэнеттэй товчхон уулзав. Дээрхийн Гэгээнтэн тэдний гарамгай амжилтыг үнэлж аз жаргалын тухай мэдээг хүмүүст хүргэх ур чадварт нь талархал илэрхийлээд өгөөмөр халуун дулаан сэтгэлийг боловсролд нэвтрүүлэх хэрэгцээ байгааг дуулгалаа.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам NBC Ньюс-д Мария Шрайвертэй
ярилцлага хийлээ. АНУ, Лос Анжелес, 2014.02.25.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
NBC Ньюс-д Мария Шрайвертэй хийсэн ярилцлагтаа “Энэрэн нигүүлсэх, сэтгэл амар амгалантай байх нь хүчтэй оюун санааны илрэл, уур хилэн нь сул доройгийн илрэл” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн форумд морилон ирэхэд хотын захирагч Жэймс Батт Дээрхийн Гэгээнтнийг урин залж хүүхдүүдээс эхлэн бизнес эрхлэгчид хүртэл Дээрхийн Гэгээнтний яриаг сонсохоор ирсэн хэмээн танилцуулсан юм. Мария Шрайвер нэмж Дээрхийн Гэгээнтний энэрэн нигүүлсэхүй хийгээд энх тайвны төлөөх олонд хүргэх үг маш чухал цаг үедээ явж хэмээлээ.

“Хүндэт ах, эгч дүү нар минь, Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бид бүгдэд сайн, муу бүхий л чадвар бий. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг төдийгүй тийм байх ч эрхтэй. Хүмүүн бидэнд гайхалтай уураг тархи, оюун ухаан заяасан боловч зарим нэг маань үүнийгээ буруу ашиглан бусаддаа асуудал үүсгэдэг.”

XX зуун олон ололт амжилтыг дагуулсан боловч 200 сая орчим нэгнийгээ алан хядаж, аймшигт цөмийн зэвсгийг ашигласан. XXI зууны одоо үед ч Сири зэрэг зарим оронд өнгөрсний хийсэн алдаа балгаар дайн дажин болсоор байна. Бидний амьдарч байгаа энэ гараг дээр зарим нэг нь тансаглалын туйлд умбаж, зарим нэг маань ядуурлын туйлд тарчилж, хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдсээр байна. Баян чинээлэг нь эд хөрөнгөөсөө бусадтайгаа хуваалцан ядуусыг дэмжин байр сууц олгох, ядуус олгож өгсөн боломжийг ашиглан өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж шургуу ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал бид баян ядуугийн хоорондох зааг ялгааг багасгах болно.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам форумд оролцох үеэр.
АНУ, Лос Анжелес, 2014.02.25.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
Дэлхийн цаг уур дулаарч, байгалийн гамшиг улам бүр нэмэгдсээр байгаа энэ цаг үед 7 тэрбум хүмүүн бид хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Удахгүй бид манай улс бус манай тив хэмээн бүхэлд нь бодох шаардлагатай болно. Тиймээс нэгэн хүмүүн төрөлхтөн бид хамтдаа дэлхийн хэмжээнд сэтгэж үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.

“Бид бусад хүмүүс ч надтай адил жаргалтай амьдрахыг хүсдэг. Миний өөрийн ирээдүй тэднээс бас хамааралтай гэдгийг ухан ойлгож чадваас энэрэн нигүүлсэхүйг сэтгэлдээ төрүүлэхэд хялбархан байна. Энэрэн нигүүлсэх сэтгэлээ хамгаалж хадгалахын тулд тэвчээртэй байж уучилж сурах хэрэгтэй. Энэ чанаруудыг суулгах аваас нийгэм эрүүлжиж аз жаргалтай, амар тайван, эв найрамдалтай хүмүүсийн суурь тавигдана. Үүнд хүрэхийн тулд цэцэрлэгээс эхлээд дээд сургууль хүртэл шашнаас ангид ёс суртахууны боловсролыг оруулах нь чухал.”

Дээрхийн Гэгээнтэн: “3 долоо хоногийн энэрэн нигүүлсэх дадал суулгах сургалтанд хамрагсадын цусны даралт багасч, хүмүүстэй харьцах харьцаа сайжирсан тухай эрдэмтэдийн туршилтаар батлагдсан нотолгоо бий. Та нарын дунд ч гэсэн бусдад түгээх хайр энэрэлээ нэмэгдүүлснээр илүү аз жаргалтай болсон хүмүүс сууж байгаа. Ядуу ч гэсэн хайр энэрлээр дүүрэн гэр бүл нь хардалт, үл итгэлцлээр дүүрэн баян гэр бүлээс илүү аз жаргалтай байх хандлагатай байдаг” хэмээгээд Барселона хотод уулзсан нэгэн ламтаны тухай түүхийг өгүүллээ.

XXI зууны Энэрэн нигүүлсэхүйн үр нөлөө, хүчирхийллийн бус арга зам
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй форумд
оролцогсод. АНУ, Лос Анжелес, 2014.02.25.
Зургийг Жереми Расселл (ДЛО)
“Америк орон шинэ санаа сэдлийн төв. Бид энэ шинэ санаа боловсролыг системдээ нэвтрүүлэх хэрэгтэй. Ирээдүй XXI зууны залуу үеийнхэн та нарын гарт байна. Өнгөрсөн үе улирч тэдний туршлагаас суралцах л үлдэж. Харин ирээдүй бол нээлттэй байна. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй сайхан болгож болно. Хүүхдүүд, залуучууд та нар ирээдүйгээ өөрчилж чадна. Та бүхэнд ирээдүйгээ өөрчлөн бүтээх алсын хараа, зориг хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтнийг айлдаж дуусах үед Лурдес сангийн тэргүүн Син Лурдес тайзнаа гарч Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлэв. Мөн уг үйл амжиллагааг амжилттай зохион байгуулахад тусалсан Кушо Дэнзэн Дүндэнд талархал илэрхийлээд “Хэрэв бид итгэл найдварынхаа төлөө тууштай явж чадвал илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээж чадна” хэмээн хэлж энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөлөө.

Үзсэн: 3 532
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц