Энэтхэг, Ладак, Лех. 2014.7.3 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагаа Дүйнхорын авшиг хүртээхээр Шивацэл дэх өөрийн өргөөнөөс номын асрыг чиглэн морилох үед өдөр шөнөгүй орсон бороо агаарын темпаратурыг бууруулж, тоос шороог дарсан байв. Энэхүү арга хэмжээ мөн Лхасын Норбулинга-д тэрээр анх удаа ван хүртээсний 60 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Бие хамгаалагч болон албаны хүмүүсийн хүрээнд Дээрхийн Гэгээнтэн хурдан алхаж байсан ч, эгнэн жагссан олонтой найрсгаар мэндчилж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Намжал дацан, Ладакийн болон
гаднаас ирсэн лам нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех,
2014.7.3. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Авшиг хүртээх ажиллагааны нээлтийн ёслол дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн асрын өмнө ирж, хуран цугласан олонтой мэндчилэв. Тэрээр суудалдаа эргэн заларсныхаа дараа хэлэхдээ,
“Өнөөдөр бид удиртгал номлолыг эхэлнэ. Дээдийн номын зорилго бол биднийг зовлонгоос ангижруулахад оршдог. Бидэнд өчнөөн хүндрэлтэй асуудал байна, гэхдээ бид тэдгээрийн үндсийг хайх аваас тэдгээр нь бидний амин хувиа хичээх үзэл, бусдын эрх ашгийг хөндөж, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьдгаас үүсдэг гэдгийг олж харах болно. Бидэнд тулгарсан асуудлуудыг багасгахад туслахын тулд шашны янз бүрийн уламжлалууд оршдог. Тэдгээр уламжлалууд бүгд хайр энэрэл, хүлээцтэй байдал, сэтгэл ханамжийг төлөвшүүлэх замаар зовлонг нимгэлэх тухай арга замыг заадаг юм. Дээдийн номын санскрит нэр томьёо нь зовлонг ялахад бидэнд туслах, биднийг хамгаалах гэсэн утгыг агуулдаг гэв.

Дүйнхорын номлолын эхний өдөр Дээрхийн Гэгээнтэн цугласан
олонтой мэндчилж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Өөрийн болон бусдын урьд өмнө хийсэн муу үйлийн үрийг арилгахтай холбоотой залбирлуудыг давтан уншихыг тэрээр шавь нараас хүсэв. Өнөөдрөөс эхлэн бусдад тусалж, гэм хор хийхгүй байхыг тэр шавь нарт хандан зөвлөлөө. Хэрвээ ямар нэг саад байгаа бол түүнийг сарниулах үүднээс Гандан Ширээт шавь нарын өмнөөс зан үйл үйлдэв.
Буддизмын пали болон санскрит хэлний уламжлалын аль алинд “би“-гийн талаар ташаа ойлголт байдаг, Би-д автагдахыг чөтгөрийн сэтгэл гэж үздэг тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Бидэнд өөрийгөө гэсэн мэдрэмж байдаг, тэр нь бидний бие, сэтгэлийг хянаж байдаг ч, 5 цогцос бодьгалд зориулагдсан төдий зүйл бөгөөд морин тэрэг өөрийн эд ангийн үндсэн дээр тогтдогийн нэгэн адил юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын номын эхний өдөр.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Авшиг хүртэхийн өмнөх ба хүртэх өдрүүдэд өөртөө төлөвшүүлэх гол зүйл бол сайхан сэтгэл хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Үүнийг хийх хамгийн сайн арга нь бусдын сайн сайханд анхаарлаа төвлөрүүлдэг Бодьсадва нарын нэгэн адил сайхан сэтгэлийг төлөвшүүлэх, бодийн сэтгэлийг үүсгэх явдал юм. Энгийн нэг тарнийг унших нь ач тустай хэмээн тэр хэлэв.
Бурхан, ном, хувраг гуравт
Бодийн хутаг хүртэл би бээр аврал одуулмуй
Өөрийн үйлдсэн өглөг тэргүүтний чуулганаар
Хамаг амьтны тусын тулд би бурхан болтугай
Сэтгэлийн сөрөг хандлагыг даван туулах зам мөр бол хоосон чанар учраас хоосон чанарыг ойлгохыг хичээх нь маш ач тустай хэмээн тэрээр нэмж хэлэв. Нагаржуна хутагтын “Бодьсадвын Газар” зохиолын 24 дэх бүлгийн нэг хоёр шүлгийг уншсанаар үүнийг бид хийж чадна.
Хамаарч үүссэн бүхэн
Хоосон байдаг гэх
Хамаарсан зориулалт буй учраас
Чухамдаа тэр төв үзэл мөн.
Нэгэнт юу ч үгүй бол
Энд хамаарал үгүй
Юу ч үгүй нь
Хоосон мөн
Авшиг хүртсэний улмаас ямар нэг өөрчлөлт бий болох аваас, тэр нь бидний дотоодод л явагдана. Бид өвчнөө дарахын тулд эм уудгийн нэгэн адил муу сэтгэлээ давах дадлыг бид төлөвшүүлэх хэрэгтэй.
Буддизмаас өөр шашныг шүтдэг нэгэн энэ номлолд оролцож байгаа бол сайхан сэтгэлийг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах боломжтойг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Гагцхүү сэтгэлийн дотоод өөрчлөлтөөр бид Дүйнхорын ванд суусан зорилгоо биелүүлэх болно.

Далай Лам сангийн тусламжтайгаар шинээр баригдсан Төвдийн
Нийгэмлэгийн Танхимын нээлтийн ажиллагаанд ирэх Дээрхийн
Гэгээнтнийг орон нутгийн иргэд хүлээж байгаа нь. Энэтхэг,
Ладак, Лех, 2014.7.3. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Чогламар TCV суургульд Дээрхийн Гэгээнтэн зочлохдоо зам дагуу эгнэн жагссан тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй мэндчиллээ. Багш оюутнуудын өмнө тэрээр TCV сургуулийн хөгжилд он удаан жилийн хөдөлмөрөө зориулсан Ама Жэвзун Бема болон багш Лувсан Тэнзин нарт шагнал гардуулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лехийн ойролцоох TCV сургуулийн
хөгжилд хувь нэмрээ оруулсан багш Лувсан Тэнзинд шагнал
гардуулж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Түүний өмнө цугласан олон түмэн, ялангуяа Чанг Тангаас ирсэн хүмүүст хандан тэрээр хэлэхдээ,
“Төвдийн ард түмэн түүхийнхээ туршид олон олон бэрхшээлтэй тулгарч, даван туулж ирсэн. Энэ удаад ч бидэнд учирсан хүндрэлийг эцсийн бүлэгт даван туулна гэдэгт итгэлтэй байцгаа. Энд байгаа жаахан хүүхдүүд бидний ирээдүй билээ. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, хэрвээ бид хүчин чармайлт гаргавал өөрсдийн ирээдүйг бүтээж болно. Цагаачлалд байгаа Төвдийн нийгэмлэг олон тооны бэрхшээлээс үл хамааран, Төвдөд байгаа 6 сая ахан дүүсийн илгээсэн урам зоригийн хүчээр ихээхэн ахиц дэвшилд хүрч байна” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чогламар сургуульд зочлон
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Цагаачлалд байгаа төвдүүд ерөнхийдөө сайн, шударга хүмүүс бөгөөд манай хөршүүд бидэнд хайр энэрлээр ханддаг. Сайн, ил тод, сайхан сэтгэлтэй байх нь амьдралын зорилго мөн. Бидэнд найз нөхөд хэрэгтэй, шударга, итгэлтэй, сайхан сэтгэлтэй байх нь найз нөхөртэй болох арга зам юм.
Бид бүгд Жанрайсиг бурханы шавь, маанийн тарнийг уншдаг ч, түүний утга учрыг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай. Аврал одуулах хийгээд бодийн сэтгэлийн залбирал үйлдэх нь сайн хэрэг ч, тэдгээрийн утгыг бид бас онож тайлах ёстой. Бид буддист болж төрсөн, үйлийн үрт итгэдэг учраас одоо бидний хийж буй сайн үйл ирээдүйд бидэнд тус нэмрээ өгнө. Миний хэлэхийг хүссэн зүйл энэ юм.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.
Нагаржуна хутагтын ‘Эрдэнийн Эрхи’ болон ‘Хаанд Илгээсэн Захидал’ зохиолууд дээр төвлөрсөн Дүйнхорын вангийн удиртгал номлол 7 дугаар сарын 6-нд эхэлнэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн зарлав.