Дүйнхорын авшиг хүртээх 33 дахь удаагийн ёслол эхэллээ
6-07-2014, 08:51 | Хэвлэх
2014 оны 7 дугаар сарын 4
Энэтхэг, Ладак, Лех. 2014.7.3 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагаа Дүйнхорын авшиг хүртээхээр Шивацэл дэх өөрийн өргөөнөөс номын асрыг чиглэн морилох үед өдөр шөнөгүй орсон бороо агаарын темпаратурыг бууруулж, тоос шороог дарсан байв. Энэхүү арга хэмжээ мөн Лхасын Норбулинга-д тэрээр анх удаа ван хүртээсний 60 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Бие хамгаалагч болон албаны хүмүүсийн хүрээнд Дээрхийн Гэгээнтэн хурдан алхаж байсан ч, эгнэн жагссан олонтой найрсгаар мэндчилж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Намжал дацан, Ладакийн болон
гаднаас ирсэн лам нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех,
2014.7.3. Гэрэл зургийг Мануэль БауэрДүйнхор Бурханы дүр бүхий асар том танга өлгөсний урд ирэх өдрүүдэд дээр нь Дүйнхорын элсэн мандал тавигдах ёстой асар бүхий тавцангийн өмнө зассан сэнтийд түүнийг морилох үед мөргөл эхлэв. Нэг талдаа Дүйнхор болон түүний дэг жаягийн арвин мэдлэг туршлагатай Намжал дацангийн лам нар, нөгөө талдаа орон нутгийн ладак иргэд болон гаднаас ирсэн лам нараар хүрээлүүлсэн Дээрхийн Гэгээнтэн эхлээд Богд Зонховын “Шүтэн Барилдахуйн Магтаал”-ыг уншив. Дараа нь лам нар Дүйнхорын дандрыг уншихын өмнө Дүйнхорын 6 бүлэг Багшийн егүзэрийн хэсгийг уншлаа.
Авшиг хүртээх ажиллагааны нээлтийн ёслол дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн асрын өмнө ирж, хуран цугласан олонтой мэндчилэв. Тэрээр суудалдаа эргэн заларсныхаа дараа хэлэхдээ,
“Өнөөдөр бид удиртгал номлолыг эхэлнэ. Дээдийн номын зорилго бол биднийг зовлонгоос ангижруулахад оршдог. Бидэнд өчнөөн хүндрэлтэй асуудал байна, гэхдээ бид тэдгээрийн үндсийг хайх аваас тэдгээр нь бидний амин хувиа хичээх үзэл, бусдын эрх ашгийг хөндөж, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьдгаас үүсдэг гэдгийг олж харах болно. Бидэнд тулгарсан асуудлуудыг багасгахад туслахын тулд шашны янз бүрийн уламжлалууд оршдог. Тэдгээр уламжлалууд бүгд хайр энэрэл, хүлээцтэй байдал, сэтгэл ханамжийг төлөвшүүлэх замаар зовлонг нимгэлэх тухай арга замыг заадаг юм. Дээдийн номын санскрит нэр томьёо нь зовлонг ялахад бидэнд туслах, биднийг хамгаалах гэсэн утгыг агуулдаг гэв.
Дүйнхорын номлолын эхний өдөр Дээрхийн Гэгээнтэн цугласан
олонтой мэндчилж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль БауэрТэрээр цааш нь үргэлжлүүлэн, “дэлхий дээр 1 тэрбум хүн шашин шүтдэггүй гэж ярьдаг бол 6 тэрбум хүн аль нэг шашинд итгэдэг. Бүх шашин зовлонгоос ангижрахад тусалдаг. Христ, Хинду, Лал, Иудын шашинд ертөнцийг бүтээгчийг шүтдэг бол Самкхья, Жанизм, Буддизм гэсэн шашнууд бүтээгч бус, учир шалтгаанд итгэдэг. Хэрвээ та нүгэл үйлдвэл муу үр дагаврыг дагуулна хэмээн буддизмд заадаг. Та бусдад гэм хор хүргэхээс зайлсхийх хэрэгтэй. Бурхан Багшийн сургаальд үүнийг шүтэн барилдахуй хэмээн тайлбарладаг бөгөөд хүч үл хэрэглэхийг сургахын хамт бусдад гэм хор хүргэхгүй байхад нь тусалдаг. Бид аз жаргалтай байхыг хүсч байгаа учраас хүч үл хэрэглэх зарчмыг баримталдаг гэв.
Өөрийн болон бусдын урьд өмнө хийсэн муу үйлийн үрийг арилгахтай холбоотой залбирлуудыг давтан уншихыг тэрээр шавь нараас хүсэв. Өнөөдрөөс эхлэн бусдад тусалж, гэм хор хийхгүй байхыг тэр шавь нарт хандан зөвлөлөө. Хэрвээ ямар нэг саад байгаа бол түүнийг сарниулах үүднээс Гандан Ширээт шавь нарын өмнөөс зан үйл үйлдэв.
Буддизмын пали болон санскрит хэлний уламжлалын аль алинд “би“-гийн талаар ташаа ойлголт байдаг, Би-д автагдахыг чөтгөрийн сэтгэл гэж үздэг тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Бидэнд өөрийгөө гэсэн мэдрэмж байдаг, тэр нь бидний бие, сэтгэлийг хянаж байдаг ч, 5 цогцос бодьгалд зориулагдсан төдий зүйл бөгөөд морин тэрэг өөрийн эд ангийн үндсэн дээр тогтдогийн нэгэн адил юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын номын эхний өдөр.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3. Гэрэл зургийг Мануэль БауэрНамжал дацангийн лам нар болон Дээрхийн Гэгээнтэн маргаашаас эхлэн хоёр өдөр бэлтгэл уншлага болон зан үйлийг үргэлжлүүлэн үйлдэх бөгөөд удиртгал номын айлдвар 7 дугаар сарын 6,8-ны өдрүүдийн өглөө явагдахыг тэр тодруулан хэллээ. 7 дугаар сарын 9-ний үдээс хойш Намжал дацангийн лам нар Цам бүжиг хийх ажээ. Энэ арга хэмжээнд нэгдэхийг хүссэн орон нутгийн иргэд болон бусад хүмүүс өөрсдийн тахилын бүжиг хийж болох ажээ. Дүйнхорын урьдчилсан авшгийг 7 дугаар сарын 10, бодит гол авшгийг 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хүртээнэ. 7 дугаар сарын 13-ны өдөр нийт шавь нарт зориулан насны авшиг хайрлах ба Дээрхийн Гэгээнтэнд зориулан урт наслахын ерөөл айлдах ажээ.
Авшиг хүртэхийн өмнөх ба хүртэх өдрүүдэд өөртөө төлөвшүүлэх гол зүйл бол сайхан сэтгэл хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Үүнийг хийх хамгийн сайн арга нь бусдын сайн сайханд анхаарлаа төвлөрүүлдэг Бодьсадва нарын нэгэн адил сайхан сэтгэлийг төлөвшүүлэх, бодийн сэтгэлийг үүсгэх явдал юм. Энгийн нэг тарнийг унших нь ач тустай хэмээн тэр хэлэв.
Бурхан, ном, хувраг гуравт
Бодийн хутаг хүртэл би бээр аврал одуулмуй
Өөрийн үйлдсэн өглөг тэргүүтний чуулганаар
Хамаг амьтны тусын тулд би бурхан болтугай
Сэтгэлийн сөрөг хандлагыг даван туулах зам мөр бол хоосон чанар учраас хоосон чанарыг ойлгохыг хичээх нь маш ач тустай хэмээн тэрээр нэмж хэлэв. Нагаржуна хутагтын “Бодьсадвын Газар” зохиолын 24 дэх бүлгийн нэг хоёр шүлгийг уншсанаар үүнийг бид хийж чадна.
Хамаарч үүссэн бүхэн
Хоосон байдаг гэх
Хамаарсан зориулалт буй учраас
Чухамдаа тэр төв үзэл мөн.
Нэгэнт юу ч үгүй бол
Энд хамаарал үгүй
Юу ч үгүй нь
Хоосон мөн
Авшиг хүртсэний улмаас ямар нэг өөрчлөлт бий болох аваас, тэр нь бидний дотоодод л явагдана. Бид өвчнөө дарахын тулд эм уудгийн нэгэн адил муу сэтгэлээ давах дадлыг бид төлөвшүүлэх хэрэгтэй.
Буддизмаас өөр шашныг шүтдэг нэгэн энэ номлолд оролцож байгаа бол сайхан сэтгэлийг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах боломжтойг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Гагцхүү сэтгэлийн дотоод өөрчлөлтөөр бид Дүйнхорын ванд суусан зорилгоо биелүүлэх болно.
Далай Лам сангийн тусламжтайгаар шинээр баригдсан Төвдийн
Нийгэмлэгийн Танхимын нээлтийн ажиллагаанд ирэх Дээрхийн
Гэгээнтнийг орон нутгийн иргэд хүлээж байгаа нь. Энэтхэг,
Ладак, Лех, 2014.7.3. Гэрэл зургийг Мануэль БауэрДээрхийн Гэгээнтэн номын айлдварын газраас Чогламсар дахь Төвдийн суурин руу хөдлөн, Лехийн захирагч, цагдаагийн дарга, Хотын хөгжлийн сайд Ригзэн Жора болон орон нутгийн төвд иргэдийн төлөөллийн хамт шинээр баригдсан Төвдийн Нийгэмлэгийн танхимыг нээх арга хэмжээнд оролцлоо. Энэхүү барилгыг Далай Лам сангийн санхүүжилтаар барьсан байна. Барилгын дотор өлгөсөн зургуудыг тэрээр хараад, зарим тайлбарыг хийж байлаа. Нерутэй хамт авахуулсан өөрийн зургийн талаар хэлэхдээ, урьд өмсдөг байсан хоргой өмсгөлөөсөө цагаачилсныхаа дараа татгалзсан гэв. Ээжийнхээ зургийг хараад, маш өгөөмөр сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд нигүүлсэхүйн үрийг түүний зүрх сэтгэлд суулгасан хэмээн өгүүлэв.
Чогламар TCV суургульд Дээрхийн Гэгээнтэн зочлохдоо зам дагуу эгнэн жагссан тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй мэндчиллээ. Багш оюутнуудын өмнө тэрээр TCV сургуулийн хөгжилд он удаан жилийн хөдөлмөрөө зориулсан Ама Жэвзун Бема болон багш Лувсан Тэнзин нарт шагнал гардуулсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лехийн ойролцоох TCV сургуулийн
хөгжилд хувь нэмрээ оруулсан багш Лувсан Тэнзинд шагнал
гардуулж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль БауэрТөвд хүнийг өнө эртний гэдгийг харуулсан баримт буюу Төвдөд 30,000 жилийн өмнө хүн амьдарч байсныг нотлох арихеологийн олдвор олдсон тухай Дээрхийн Гэгээнтэн дурдлаа. Соронзон Гомбо хаанаас өмнө Шанг-Шунг бичиг байсан ч, тэр л хааны эрин үед буддын ном зохиолыг Цастын орны хэлд хөрвүүлэхийн тулд төвд бичгийн хэлийг тусгайлан зохиосон гэж үздэг тухай Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Өнөө үед Наландагийн уламжлал төвд хэлнээ хадгалагдан үлдсэн, төвд хэл нь дээрх уламжлалыг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой хэл учраас түүнийг та бүхэн буддын гүн ухаан, буддын шинжлэх ухааны түвшинд авч үзэх ёстой хэмээн тэр хэлэв.
Түүний өмнө цугласан олон түмэн, ялангуяа Чанг Тангаас ирсэн хүмүүст хандан тэрээр хэлэхдээ,
“Төвдийн ард түмэн түүхийнхээ туршид олон олон бэрхшээлтэй тулгарч, даван туулж ирсэн. Энэ удаад ч бидэнд учирсан хүндрэлийг эцсийн бүлэгт даван туулна гэдэгт итгэлтэй байцгаа. Энд байгаа жаахан хүүхдүүд бидний ирээдүй билээ. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, хэрвээ бид хүчин чармайлт гаргавал өөрсдийн ирээдүйг бүтээж болно. Цагаачлалд байгаа Төвдийн нийгэмлэг олон тооны бэрхшээлээс үл хамааран, Төвдөд байгаа 6 сая ахан дүүсийн илгээсэн урам зоригийн хүчээр ихээхэн ахиц дэвшилд хүрч байна” гэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чогламар сургуульд зочлон
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль Бауэр“Бидний төрөлх эх оронд Төвдийн ард түмэн бидний хэл, шашин, соёл хийгээд байгаль дэлхийг маань сүйтгэх гэсэн Хятадын дарангуйллыг эсэргүүцэж байна. Тэдний нэгэн адил бид ч өөрсдийн өв соёлоо хамгаалахын төлөө тэмцэж байгаа билээ. Төвд хүмүүс бид итгэл найдвараа алдаж, санаа амарч болохгүй, өмнөө тулгарсан асуудалд анхаарлаа хандуулж, шургуу байх ёстой” хэмээв.
“Цагаачлалд байгаа төвдүүд ерөнхийдөө сайн, шударга хүмүүс бөгөөд манай хөршүүд бидэнд хайр энэрлээр ханддаг. Сайн, ил тод, сайхан сэтгэлтэй байх нь амьдралын зорилго мөн. Бидэнд найз нөхөд хэрэгтэй, шударга, итгэлтэй, сайхан сэтгэлтэй байх нь найз нөхөртэй болох арга зам юм.
Бид бүгд Жанрайсиг бурханы шавь, маанийн тарнийг уншдаг ч, түүний утга учрыг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай. Аврал одуулах хийгээд бодийн сэтгэлийн залбирал үйлдэх нь сайн хэрэг ч, тэдгээрийн утгыг бид бас онож тайлах ёстой. Бид буддист болж төрсөн, үйлийн үрт итгэдэг учраас одоо бидний хийж буй сайн үйл ирээдүйд бидэнд тус нэмрээ өгнө. Миний хэлэхийг хүссэн зүйл энэ юм.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.
Нагаржуна хутагтын ‘Эрдэнийн Эрхи’ болон ‘Хаанд Илгээсэн Захидал’ зохиолууд дээр төвлөрсөн Дүйнхорын вангийн удиртгал номлол 7 дугаар сарын 6-нд эхэлнэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн зарлав.
Энэтхэг, Ладак, Лех. 2014.7.3 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагаа Дүйнхорын авшиг хүртээхээр Шивацэл дэх өөрийн өргөөнөөс номын асрыг чиглэн морилох үед өдөр шөнөгүй орсон бороо агаарын темпаратурыг бууруулж, тоос шороог дарсан байв. Энэхүү арга хэмжээ мөн Лхасын Норбулинга-д тэрээр анх удаа ван хүртээсний 60 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Бие хамгаалагч болон албаны хүмүүсийн хүрээнд Дээрхийн Гэгээнтэн хурдан алхаж байсан ч, эгнэн жагссан олонтой найрсгаар мэндчилж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Намжал дацан, Ладакийн болон
гаднаас ирсэн лам нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех,
2014.7.3. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Авшиг хүртээх ажиллагааны нээлтийн ёслол дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн асрын өмнө ирж, хуран цугласан олонтой мэндчилэв. Тэрээр суудалдаа эргэн заларсныхаа дараа хэлэхдээ,
“Өнөөдөр бид удиртгал номлолыг эхэлнэ. Дээдийн номын зорилго бол биднийг зовлонгоос ангижруулахад оршдог. Бидэнд өчнөөн хүндрэлтэй асуудал байна, гэхдээ бид тэдгээрийн үндсийг хайх аваас тэдгээр нь бидний амин хувиа хичээх үзэл, бусдын эрх ашгийг хөндөж, өөрийн эрх ашгийг дээгүүр тавьдгаас үүсдэг гэдгийг олж харах болно. Бидэнд тулгарсан асуудлуудыг багасгахад туслахын тулд шашны янз бүрийн уламжлалууд оршдог. Тэдгээр уламжлалууд бүгд хайр энэрэл, хүлээцтэй байдал, сэтгэл ханамжийг төлөвшүүлэх замаар зовлонг нимгэлэх тухай арга замыг заадаг юм. Дээдийн номын санскрит нэр томьёо нь зовлонг ялахад бидэнд туслах, биднийг хамгаалах гэсэн утгыг агуулдаг гэв.

Дүйнхорын номлолын эхний өдөр Дээрхийн Гэгээнтэн цугласан
олонтой мэндчилж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Өөрийн болон бусдын урьд өмнө хийсэн муу үйлийн үрийг арилгахтай холбоотой залбирлуудыг давтан уншихыг тэрээр шавь нараас хүсэв. Өнөөдрөөс эхлэн бусдад тусалж, гэм хор хийхгүй байхыг тэр шавь нарт хандан зөвлөлөө. Хэрвээ ямар нэг саад байгаа бол түүнийг сарниулах үүднээс Гандан Ширээт шавь нарын өмнөөс зан үйл үйлдэв.
Буддизмын пали болон санскрит хэлний уламжлалын аль алинд “би“-гийн талаар ташаа ойлголт байдаг, Би-д автагдахыг чөтгөрийн сэтгэл гэж үздэг тухай Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Бидэнд өөрийгөө гэсэн мэдрэмж байдаг, тэр нь бидний бие, сэтгэлийг хянаж байдаг ч, 5 цогцос бодьгалд зориулагдсан төдий зүйл бөгөөд морин тэрэг өөрийн эд ангийн үндсэн дээр тогтдогийн нэгэн адил юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дүйнхорын номын эхний өдөр.
Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Авшиг хүртэхийн өмнөх ба хүртэх өдрүүдэд өөртөө төлөвшүүлэх гол зүйл бол сайхан сэтгэл хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Үүнийг хийх хамгийн сайн арга нь бусдын сайн сайханд анхаарлаа төвлөрүүлдэг Бодьсадва нарын нэгэн адил сайхан сэтгэлийг төлөвшүүлэх, бодийн сэтгэлийг үүсгэх явдал юм. Энгийн нэг тарнийг унших нь ач тустай хэмээн тэр хэлэв.
Бурхан, ном, хувраг гуравт
Бодийн хутаг хүртэл би бээр аврал одуулмуй
Өөрийн үйлдсэн өглөг тэргүүтний чуулганаар
Хамаг амьтны тусын тулд би бурхан болтугай
Сэтгэлийн сөрөг хандлагыг даван туулах зам мөр бол хоосон чанар учраас хоосон чанарыг ойлгохыг хичээх нь маш ач тустай хэмээн тэрээр нэмж хэлэв. Нагаржуна хутагтын “Бодьсадвын Газар” зохиолын 24 дэх бүлгийн нэг хоёр шүлгийг уншсанаар үүнийг бид хийж чадна.
Хамаарч үүссэн бүхэн
Хоосон байдаг гэх
Хамаарсан зориулалт буй учраас
Чухамдаа тэр төв үзэл мөн.
Нэгэнт юу ч үгүй бол
Энд хамаарал үгүй
Юу ч үгүй нь
Хоосон мөн
Авшиг хүртсэний улмаас ямар нэг өөрчлөлт бий болох аваас, тэр нь бидний дотоодод л явагдана. Бид өвчнөө дарахын тулд эм уудгийн нэгэн адил муу сэтгэлээ давах дадлыг бид төлөвшүүлэх хэрэгтэй.
Буддизмаас өөр шашныг шүтдэг нэгэн энэ номлолд оролцож байгаа бол сайхан сэтгэлийг төлөвшүүлэхэд анхаарлаа хандуулах боломжтойг Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Гагцхүү сэтгэлийн дотоод өөрчлөлтөөр бид Дүйнхорын ванд суусан зорилгоо биелүүлэх болно.

Далай Лам сангийн тусламжтайгаар шинээр баригдсан Төвдийн
Нийгэмлэгийн Танхимын нээлтийн ажиллагаанд ирэх Дээрхийн
Гэгээнтнийг орон нутгийн иргэд хүлээж байгаа нь. Энэтхэг,
Ладак, Лех, 2014.7.3. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Чогламар TCV суургульд Дээрхийн Гэгээнтэн зочлохдоо зам дагуу эгнэн жагссан тэргэнцэртэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй мэндчиллээ. Багш оюутнуудын өмнө тэрээр TCV сургуулийн хөгжилд он удаан жилийн хөдөлмөрөө зориулсан Ама Жэвзун Бема болон багш Лувсан Тэнзин нарт шагнал гардуулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Лехийн ойролцоох TCV сургуулийн
хөгжилд хувь нэмрээ оруулсан багш Лувсан Тэнзинд шагнал
гардуулж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Түүний өмнө цугласан олон түмэн, ялангуяа Чанг Тангаас ирсэн хүмүүст хандан тэрээр хэлэхдээ,
“Төвдийн ард түмэн түүхийнхээ туршид олон олон бэрхшээлтэй тулгарч, даван туулж ирсэн. Энэ удаад ч бидэнд учирсан хүндрэлийг эцсийн бүлэгт даван туулна гэдэгт итгэлтэй байцгаа. Энд байгаа жаахан хүүхдүүд бидний ирээдүй билээ. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч, хэрвээ бид хүчин чармайлт гаргавал өөрсдийн ирээдүйг бүтээж болно. Цагаачлалд байгаа Төвдийн нийгэмлэг олон тооны бэрхшээлээс үл хамааран, Төвдөд байгаа 6 сая ахан дүүсийн илгээсэн урам зоригийн хүчээр ихээхэн ахиц дэвшилд хүрч байна” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чогламар сургуульд зочлон
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.3.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Цагаачлалд байгаа төвдүүд ерөнхийдөө сайн, шударга хүмүүс бөгөөд манай хөршүүд бидэнд хайр энэрлээр ханддаг. Сайн, ил тод, сайхан сэтгэлтэй байх нь амьдралын зорилго мөн. Бидэнд найз нөхөд хэрэгтэй, шударга, итгэлтэй, сайхан сэтгэлтэй байх нь найз нөхөртэй болох арга зам юм.
Бид бүгд Жанрайсиг бурханы шавь, маанийн тарнийг уншдаг ч, түүний утга учрыг амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай. Аврал одуулах хийгээд бодийн сэтгэлийн залбирал үйлдэх нь сайн хэрэг ч, тэдгээрийн утгыг бид бас онож тайлах ёстой. Бид буддист болж төрсөн, үйлийн үрт итгэдэг учраас одоо бидний хийж буй сайн үйл ирээдүйд бидэнд тус нэмрээ өгнө. Миний хэлэхийг хүссэн зүйл энэ юм.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөлөө.
Нагаржуна хутагтын ‘Эрдэнийн Эрхи’ болон ‘Хаанд Илгээсэн Захидал’ зохиолууд дээр төвлөрсөн Дүйнхорын вангийн удиртгал номлол 7 дугаар сарын 6-нд эхэлнэ хэмээн Дээрхийн Гэгээнтэн зарлав.
Үзсэн: 2 575
Холбоотой мэдээ: