Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 24 – Канадад айлчилсан 4 өдрийнхөө айлчлалыг өндөрлөж, Ванкуверээс хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Канадын парламент дахь Төвөдийн анд нөхдийн бүлгийн гишүүн 10 хүнтэй уулзлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Канадын парламент дахь Төвөдийн
анд нөхөд бүлгийн гишүүдтэй уулзаж байгаа нь. Канад, Ванкувер,
2014.10.24. Гэрэл зургийг Райан Вагнер
Дээрхийн Гэгээнтэн тэдний дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд, Төвөдийн асуудлын илүү хүнд үр дагаврын талаар санууллаа. Хятадын экологист Төвөдийг байгаль орчны өнцгөөс харвал туйлын чухал ач холбогдолтой хэмээн дүгнээд, хойд ба урд туйлтай эн тэнцүү гурав дахь туйл гэж нэрлэсэн байна. Азийн хэд хэдэн томоохон голын ундарга болсон Төвөдийн тал нутаг нь голын сав газраар амьдрах тэрбум хүний хувьд онцгой чухал ач холбогдолтой. Дэлхийн хамгийн олон хүн ам бүхий Хятад Энэтхэг гэсэн хоёр улсын дундах Төвөд нь бамбай улс гэдгээрээ түүхэн үүрэгтэй болохыг Дээрхийн Гэгээнтэн мөн тэмдэглэн хэлсэн байна.
Ванкуверээс Алабамагийн Бирмингхам руу шууд нисэн очсон түүнийг нисэх буудал дээр хотын дарга Уиллиам Белл болон Алабама их сургуулийн төлөөлөгчид угтан авлаа. Дээрхийн Гэгээнтнийг зочид буудалд буух үед төвөд хүмүүс гартаа мэндчилгээний үг барин мэндчилж байв.Маргааш Дээрхийн Гэгээнтэн Алабамагийн их сургууль дээр зохиогдох нейропластик болон эмчилгээний сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.