Канадын парламент дахь Төвөдийн анд нөхөдтэй хийсэн уулзалт

27-10-2014, 04:20  |  Хэвлэх

2014 оны 10 дугаар сарын 25

Канад, Ванкувер, 2014 оны 10 дугаар сарын 24 – Канадад айлчилсан 4 өдрийнхөө айлчлалыг өндөрлөж, Ванкуверээс хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Канадын парламент дахь Төвөдийн анд нөхдийн бүлгийн гишүүн 10 хүнтэй уулзлаа.

Канадын парламент дахь Төвөдийн анд нөхөдтэй хийсэн уулзалт
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Канадын парламент дахь Төвөдийн
анд нөхөд бүлгийн гишүүдтэй уулзаж байгаа нь. Канад, Ванкувер,
2014.10.24. Гэрэл зургийг Райан Вагнер
Тэдний дунд Ажил олголт ба Нийгмийн хөгжлийн сайд Жэйсон Кенни, Үндэсний Орлогын сайд Керри-Линн Финдлей, PFT-ийн шинэ тэргүүн Бернард Троттиер нар байлаа. Сүүлийн үед хийж байгаа үйл ажиллагаа, түүний дотор Аруначал Прадешаас ирэх 1000 төвөд хүнийг суурьшуулах ажлын явцыг тэд Дээрхийн Гэгээнтэнд товч танилцуулсан бөгөөд тэдгээр хүмүүсээс 220 хүн нь аль хэдийнэ Канадад ирээд байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн тэдний дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд, Төвөдийн асуудлын илүү хүнд үр дагаврын талаар санууллаа. Хятадын экологист Төвөдийг байгаль орчны өнцгөөс харвал туйлын чухал ач холбогдолтой хэмээн дүгнээд, хойд ба урд туйлтай эн тэнцүү гурав дахь туйл гэж нэрлэсэн байна. Азийн хэд хэдэн томоохон голын ундарга болсон Төвөдийн тал нутаг нь голын сав газраар амьдрах тэрбум хүний хувьд онцгой чухал ач холбогдолтой. Дэлхийн хамгийн олон хүн ам бүхий Хятад Энэтхэг гэсэн хоёр улсын дундах Төвөд нь бамбай улс гэдгээрээ түүхэн үүрэгтэй болохыг Дээрхийн Гэгээнтэн мөн тэмдэглэн хэлсэн байна.

Ванкуверээс Алабамагийн Бирмингхам руу шууд нисэн очсон түүнийг нисэх буудал дээр хотын дарга Уиллиам Белл болон Алабама их сургуулийн төлөөлөгчид угтан авлаа. Дээрхийн Гэгээнтнийг зочид буудалд буух үед төвөд хүмүүс гартаа мэндчилгээний үг барин мэндчилж байв.Маргааш Дээрхийн Гэгээнтэн Алабамагийн их сургууль дээр зохиогдох нейропластик болон эмчилгээний сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.
Үзсэн: 2 087
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц