Итали, Ром, 2014 оны 12 дугаар сарын 11- Доошлон буусан мэт саарал тэнгэрээс зөөлөн бороо шивэрсэн Франкфурт хотноо түр саатсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Альпийн нуруун дээгүүр ниссээр Ром хотноо газардлаа. Түүнийг нисэхийн талбай дээр Нобелийн Энхтайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалтын байнгын нарийн бичгийн газрын ерөнхийлөгч Энзо Курсио угтан авсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ром хотноо хүрэлцэн ирсэн
даруйдаа сэтгүүлдийн асуултад хариулж байгаа нь. Итали,
Ром, 2014.12.11. Гэрэл зургийг Паоло Тости
“Улс төрийн, эсвэл эдийн засгийн шалтгааны улмаас үүссэн зөрчилдөөнийг ядаж л ямар нэг түвшинд ойлгож болох бол шашны нэрийн өмнөөс зөрчилдөнө гэдгийг төсөөлөхийн аргагүй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Хэдэн мянган жилийн турш дэлхийн томоохон шашин мөр зэрэгцэн оршсоор байгаа хүлээцтэй байдал хийгээд хүч үл хэрэглэх уламжлал бүхий Энэтхэг орны жишээн дээр тэрээр анхаарал хандууллаа.
Төвөдийн туг далбаагаар чимэглэсэн зочид буудал руу түүнийг ороход Төвөдийн уламжлал ёсоор угтан авсан байна. Маргааш тэрээр Нобелийн Энхтайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уулзалт 3 өдрийн турш үргэлжилнэ.