Нобелийн Энхтайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ром хотноо хүрэлцэн ирлээ

27-12-2014, 20:15  |  Хэвлэх

2014 оны 12 дугаар сарын 11

Итали, Ром, 2014 оны 12 дугаар сарын 11- Доошлон буусан мэт саарал тэнгэрээс зөөлөн бороо шивэрсэн Франкфурт хотноо түр саатсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Альпийн нуруун дээгүүр ниссээр Ром хотноо газардлаа. Түүнийг нисэхийн талбай дээр Нобелийн Энхтайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалтын байнгын нарийн бичгийн газрын ерөнхийлөгч Энзо Курсио угтан авсан байна.

Нобелийн Энхтайвны шагналтнуудын дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ром хотноо хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ром хотноо хүрэлцэн ирсэн
даруйдаа сэтгүүлдийн асуултад хариулж байгаа нь. Итали,
Ром, 2014.12.11. Гэрэл зургийг Паоло Тости
Дээрхийн Гэгээнтнийг зочид буудалд морилон ирэхэд түүний хуучин андууд болон сайн санаат хүмүүс мэндчилэхээр хуран цугласан байв. Түүнийг машинаас буунгуут сэтгүүлчид асуулт тавихаар бүчин авлаа. Шашны нэрийн өмнөөс дэлхийн хэд хэдэн газарт хүчирхийлэл гарч байгаа тухай асуултад,

“Улс төрийн, эсвэл эдийн засгийн шалтгааны улмаас үүссэн зөрчилдөөнийг ядаж л ямар нэг түвшинд ойлгож болох бол шашны нэрийн өмнөөс зөрчилдөнө гэдгийг төсөөлөхийн аргагүй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Хэдэн мянган жилийн турш дэлхийн томоохон шашин мөр зэрэгцэн оршсоор байгаа хүлээцтэй байдал хийгээд хүч үл хэрэглэх уламжлал бүхий Энэтхэг орны жишээн дээр тэрээр анхаарал хандууллаа.

Төвөдийн туг далбаагаар чимэглэсэн зочид буудал руу түүнийг ороход Төвөдийн уламжлал ёсоор угтан авсан байна. Маргааш тэрээр Нобелийн Энхтайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уулзалт 3 өдрийн турш үргэлжилнэ.

Үзсэн: 1 784
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц