Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вашингтон хотноо хүрэлцэн ирлээ

5-02-2015, 15:36  |  Хэвлэх

2015 оны 2 дугаар сарын 4

АНУ, DC, Вашингтон, 2015 оны 2 дугаар сарын 3 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгээс АНУ-ыг зорихдоо Франкфурт хотод нэг хоносны дараа Вашингтон Даллас олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг нисэх буудал дээр Төрийн Департаментын протоколын албаны тэргүүн, элчин сайд Петер А.Селфриж, түүний дэд тэргүүн Пенни Прайс, Энэтхэгийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сатиш Кумар Сиван, Төвөдийн төлөөлөгч Кайдор Аукацан нар угтан авав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вашингтон хотноо хүрэлцэн ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Вашингтон хотноо хүрэлцэн
ирэхэд Төвөд иргэд тосон мэндчиллээ. АНУ, DC, Вашингтон,
2015.2.3. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Хилийн хяналтын тогтсон ёс журмыг дуусгаад тэрээр Вашингтон хотыг зорин хөдөлсөн байна. Ойролцоогоор 200 төвөд хүн Дээрхийн Гэгээнтэнтэй мэндчилэхээр зочид буудлын гадаа цугласан байснаас тоглолтын хувцас бүхий зарим нэг нь бэлэг дэмбэрэлт Таши Шолда бүжгийг бүжиж байлаа. Дээрхийн Гэгээнтнийг Нийслэлийн Бүсийн Төвөдийн Холбооны ерөнхийлөгч Ригдэн Дулма тосон уулзах үед төвөд залуучууд уламжлалт чема чанпу өргөн барив.

Дээрхийн Гэгээнтэн Вашингтон хотноо пүрэв гаригт Үндэсний Мөргөлийн Өглөөний цай арга хэмжээнд оролцож, тус арга хэмжээний хүрээнд үдийн зоогийн үеэр үг хэлэх төлөвлөгөөтэй байгаа.
Үзсэн: 1 958
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц