Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Малала Юсафзай болон Кайлаш Сатьярти нарт баяр хүргэв

14-10-2014, 15:46  |  Хэвлэх

2014 оны 10 дугаар сарын 11

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 10 дугаар сарын 10 – Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтны нэр тодорсон тухай мэдээг авсан даруй Дээрхийн Гэгээнтэн шагналын эздэд захидал илгээсэн байна.
“Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнд тань баяр хүргэхийг хүсч энэхүү захидлыг бичиж байна. Өөр өөрийн нөхцөл байдалд хүүхдүүдийг, тэдний боловсролыг дэмжихийн тулд та бүхний хийсэн үйлсийг өнөөдөр үнэлж байгаа нь надад туйлын тааламжтай байна. ”
Малала Юсафзайд тэрээр бичихдээ,

“Та маш залуу хэрнээ охидын боловсрол эзэмших эрхийг хамгаалахын тулд хэмжээлшгүй эр зориг гарган тэмцсэн. Тантай огтхон ч санал нийлээгүй хүмүүсийн танд учруулсан гэмтэл бэртлийг даван туулах сэтгэлийн агуу их хүчийг хожим нь та мөн үзүүлж чадсан. Боловсрол эзэмших үндсэн эрхээ хэрэгжүүлэх талаар үргэлжлүүлэн, мятаршгүй хичээн зүтгэж буй тань зөвхөн бахархлыг төрүүлж байна” хэмээлээ.

Мөн Кайлаш Сатьяртид бичихдээ,

“Үлгэр дууриал хэмээн миний шүтэн биширдэг, Энэтхэгийн ард түмний эцэг Махатма Ганди энх тайван замаар, хүчирхийллийн бус аргаар өөрчлөлтийг хийснээрээ дэлхий дахинд урам зоригийг түгээсэн билээ. Би энэ шагналыг Махатма Гандигийн залгамжлагч таныг болон түүнийг хүлээн зөвшөөрсний илрэл хэмээн харж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Энэтхэг болон Пакистан, эрэгтэй болон эмэгтэй хүнд Нобелийн Энхтайвны шагналыг хамтад нь өгөхөөр шийдсэн шийдвэр нь хүмүүний адил төрөл бүхий ахан дүүс бид л илүү амар амгалан, аз жаргалтай дэлхий ертөнцийг бүтээх болно гэдгийг илтгэж байна хэмээн үзэж буйгаа тэрээр шагналтнуудад хандан илэрхийлсэн байна. Нийгэм дэх хамгийн гэм зэмгүй, эмзэг бүлэг боловч, ирээдүйн үр төл болсон хүүхдүүдийг дэмжиж хамгаалах талаар тэдний хийж гүйцэтгэсэн ажлыг Дээрхийн Гэгээнтэн өндрөөр үнэлээд, хүүхдүүд бүрэн бөгөөд тэгш эрхтэйгээр боловсрол эзэмшиж чадсан тохиолдолд л тэдний ирээдүй баталгаатай болно гэдгийг дурдав.

Тэрээр шагналтнуудад хандан,

“Хэрвээ бид өөрсдийгөө хөгжүүлж, илүү сайхан дэлхий ертөнцийг бий болгохыг хүсч байгаа бол Нобелийн Энхтайвны энэхүү шагнал боловсрол хэрхэн ач холбогдолтой болохыг сануулж болно. Энэ бол газар газрын хүүхдүүдэд, охид хөвгүүдэд өгсөн урам зориг мөн” гэсэн үгээр захидлаа өндөрлөсөн байна.
Үзсэн: 2 066
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц