Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нарендра Модид баяр хүргэлээ

17-05-2014, 20:02  |  Хэвлэх

2014 оны 5 дугаар сарын 17

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014.5.17 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нарендра Модид түүний нам үндэсний сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан явдлыг тохиолдуулан баяр хүргэв. Шинээр сонгогдсон ерөнхий сайдад илгээсэн захидалдаа тэрээр, Энэтхэг улс нь Ахимсагийн гүн гүнзгий уламжлал бүхий дэлхийн хамгийн том ардчилсан орон, Өмнөд Азийн хамгийн тогтвортой улс хэмээн тэмдэглэлээ. Дэлхийн томоохон шашнууд зэрэгцэн оршиж, цэцэглэж байдаг эртний орон, олон янзын онцлог шинжийн нэгдэл болсон Энэтхэгийг амьд жишээ болгон дурдахдаа би бахархдаг гээд, дэлхийн бусад орнууд үлгэр жишээ авах ёстой хэмээн хэлсэн байна. Модигийн хүчин чармайлтаар Гужарат муж хөгжил цэцэглэлтэд хүрсэн лугаа одоо түүний удирдлаган дор Энэтхэг орон цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлжээ. Тэрээр шинэ ерөнхий сайдын өмнө цаашид тулгарах олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх үйл хэрэгт нь, энэтхэгийн агуу ард түмний итгэл найдвар, эрмэлзлийг биелүүлэх үйлст нь амжилт хүслээ.
Үзсэн: 2 388
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц