Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мянмарын бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан Аунг Сан Сү Чид баяр хүргэв

16-11-2015, 05:21  |  Хэвлэх

2015 он 11 дүгээр сар 14

2015.11.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мянмарын бүх нийтийн сонгуульд түүхэн ялалт байгуулсан Аунг Сан Сү Чид баяр хүргэж захидал илгээв. Тэрээр захидалдаа:

“Энэ бол ард иргэдийн итгэл найдвар, хүсэл тэмүүлэлийг биелүүлэх боломж юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мянмарын бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан Аунг Сан Сү Чид баяр хүргэв
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Аунг Санг Сү Чи нар
Лондонд уулзах үеэр. Англи, Лондон. 2012.06.19.
Гэрэл зургийг Жерреми Расселл (ДЛО)
“Энэ удаагийн бүх нийтийн сонгууль нь Мянмар улсын түүхэн сонголт байлаа. Цэцэглэн хөгжиж буй Мянмарын ардчилалд дэлхий нийтээр анхаарал хандуулах нь дамжиггүй. Улс төрийн бүх намууд энэхүү боломжийг эв зохицолтойгоор хүлээн авна гэдэгт би бүрэн итгэлтэй байна.” гэх зэргийг дурьсан юм.

Мөн тэрээр Аунг Санг Сү Читэй уулзсан тухайгаа дурсаад уулзалтын үед яригдсан Мянмарт нүүрлэж буй асуудлууд, ялангуяа муслимын шашинтнуудтай холбоотой асуудлыг ярьснаа онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр:

“Нийгмийн бүх салбарт хүрч ажиллахыг бурханы шашинт хүнийхээ хувьд би ахин сануулах хэрэгтэй болов уу. Шашин хоорондын эв зохицол, харилцаа холбоо нь бүх нийтэд зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр дэлхий нийтээс хүндэтгэл хүлээгээд зогсохгүй улс орны цаашдын хөгжилд илүү дээр бөгөөд бодит арга зам болох болно. Үүнийг би Мянмар улсын эрх ашигт нийцэх хамгийн зөв арга гэж бодож байна.” гэжээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам захидлынхаа төгсгөлд хоорондын дотно нөхөрлөлд сэтгэл хангалуун байдгаа дурьдаад Мянмар улсын хөгжил дэвшлийн төлөө тууштай байхын зэрэгцээ эрүүл энх, эрч хүчээр дүүрэн байхыг хүсэн ерөөжээ.
Үзсэн: 1 747
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц