Ли Куан Ю-гийн таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв

4-04-2015, 11:06  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 23

Сингапурын удирдагч Ли Куан Ю таалал төгссөн мэдээг авсан даруй Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний гэр бүл, Сингапурын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн захидлыг түүний хүү, өнөөгийн ерөнхий сайд Ли Сянь Лүнд илгээсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн захидалдаа Ли Куан Ю-г үндэсний үлгэр жишээч удирдагч хэмээн тодорхойлоод, тэрээр алсын хараатай, эрс шийдэмгий бодлого явуулсны үрээр Сингапурыг өндөр хөгжилтэй, цэцэглэн мандсан улс болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн дурджээ.

Иргэд нь эх орноороо бахархдаг, боловсрол, амар амгалан, олон төрлийн соёл оршихуйн үлгэр дууриалыг дэлхийд харуулсан Сингапур улсын төлөө түүний хийсэн үйл хэргийг Сингапурын ард иргэд залгамжлах нь агуу удирдагчдаа үзүүлэх дээд хүндэтгэл болохыг тэрээр захидалдаа тэмдэглэсэн байна.

Үзсэн: 1 737

Холбоотой мэдээ:
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Италид болсон газар хөдлөлтөнд эмгэнэл илэрхийлэв
  • Елие Визелийг таалал төгссөнтэй холбогдуулан Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийллээ
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ченнай хотод тохиосон үерийн аюулд өртөгсөдөд эмгэнэл илэрхийлэв
  • Ама Вагер таалал төгссөнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмгэнэл илэрхийлэв
  • Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Вьетнамын хамба Тич Три Тин таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц