Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ченнай хотод тохиосон үерийн аюулд өртөгсөдөд эмгэнэл илэрхийлэв
6-12-2015, 07:17 | Хэвлэх
2015 оны 12 дугаар сар 4
2015.12.04 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам саяхан болж өнгөрсөн үерийн аюулд нэрвэгдсэн иргэдэд эмгэнэл илэрхийлж Тамил Наду мужийн ерөнхий сайд Жаяалалидхад захидал илгээсэн байна. Тэрээр захидалдаа:
“Би 1956 онд Бурхан Багшийн их дүйчэнд оролцохоор Энэтхэгт анх ирэхдээ Ченнай хотод ирж байсан. Сүүлийн он жилүүдэд уг сайхан хотод хэд хэдэн удаа очиж байлаа. Намайг байх үед үнэхээр их бороо ордог байсан.” гэж дурьджээ.
Тэрээр үерийн аюулд нэрвэгдсэн энгийн ардуудад “Далай Лам сан”-аас 1,500,000 рупи хандивласан байна. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:
“Би үерийн аюулд нэрвэгдэж амь нас болон амжиргаагаа алдсан ард иргэдийн төлөө залбирах болно” гэж захидлаа өндөрлөсөн байна.

Үзсэн: 1 896
Холбоотой мэдээ: