Дээрхийн Гэгээнтэн Далай лам Уттараханд мужид байгалийн гамшигт өртсөн хүмүүст эмгэнэл илэрхийлэн, тусламжийн санд хандив өргөлөө
1-07-2013, 08:37 | Хэвлэх
2013 оны 6 дугаар сарын 24
Уттараханд мужид орсон их хэмжээний борооны улмаас үерийн болон хөрс нуралтын аюул учирч, улмаар хүний амь нас, эд хөрөнгө үрэгдсэн эмгэнэлт явдалд харамсаж, эмгэнэл илэрхийлж буйгаа Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх болон Уттараханд мужийн тэргүүн сайд Вижай Бахугуна нарт бичсэн захидалдаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв.
Дээрхийн Гэгээнтэн Шинэ Зеланд болон Австрали улсад хийсэн урт аяллынхаа дараа Энэтхэгт буцаж ирсэн даруйдаа энэхүү гамшигт өртөн, хайртай хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд гүн эмгэнэл илэрхийлсэн билээ. Сэтгэл санааны дэмжлэг болгон Далай ламын сангаас мужийн болон төв засгийн газрын тусламжийн үйл ажиллагаанд хандив өргөсөн байна.

Үзсэн: 2 595
Холбоотой мэдээ: