Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса. 2015 оны 2 дугаар сарын 1 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Дармапада судрын тайлбарыг хийж дуусгахаар Санкиса дахь Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгт дахин мориллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Санкиса хотноо айлдсан айлдварын
сүүлийн өдөр 20000 хүний өмнө сайн дурын ажилтнуудад гэрчилгээ
гардууллаа. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.2.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Айлдварын төгсгөлд Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, ноён Суреш Чандра Бауддха, Уттар Прадеш мужийн Техникийн Боловсролын төрийн сайд, ноён Алок Кумар Шакьяа, ламтан Тежвара нар морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэнд болон энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүнд талархаж үг хэллээ. Дараа нь ноён Ракеш Чандра Бауддха санхүүгийн тайланг уншив.
Залуу Буддистуудын Нийгэмлэгээс хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн энэхүү арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд гар бие оролцон, идэвх чармайлт гаргасан 20 сайн дурын ажилтанд өөрийн биеэр гэрчилгээ гардуулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Уттар Прадеш мужийн тэргүүн
сайдтай үдийн зоог хамт барилаа. Энэтхэг, Уттар Прадеш,
Санкиса, 2015.2.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Залуу Буддистуудын Нийгэмлэгийн төлөөлөгчид болон ноён Алок Кумар Шакьяа нар Дээрхийн Гэгээнтнийг Фаррухабад нисэх онгоцны буудал хүртэл дагалдан явсан ба Дээрхийн Гэгээнтэн Дели хотыг зорин нислээ. Маргааш өглөө үүрээр тэр Делигээс нисч, Герман, АНУ, Швейцарь, Норвеги, Дани зэрэг улсуудад айлчлах болно.