Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Санкиса хотноо Дармапада номын тайлбараа өндөрлөлөө
5-02-2015, 15:26 | Хэвлэх
2015 оны 2 дугаар сарын 1
Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса. 2015 оны 2 дугаар сарын 1 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Дармапада судрын тайлбарыг хийж дуусгахаар Санкиса дахь Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгт дахин мориллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Санкиса хотноо айлдсан айлдварын
сүүлийн өдөр 20000 хүний өмнө сайн дурын ажилтнуудад гэрчилгээ
гардууллаа. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.2.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО20,000 орчим хүн түүний айлдварыг анхаарал тавин сонссон байна. Тэдний дотор орон нутгийн 500 энэтхэг лам, Делигээс Дээрхийн Гэгээнтний айлдварыг сонсохоор зорин ирсэн 1000 орчим төвөд хүн, гадаадаас Зүүн Ази, Европ, Хойд Америк болон бусад газраас ирсэн 50 орчим хүн багтсан байв.
Айлдварын төгсгөлд Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, ноён Суреш Чандра Бауддха, Уттар Прадеш мужийн Техникийн Боловсролын төрийн сайд, ноён Алок Кумар Шакьяа, ламтан Тежвара нар морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэнд болон энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүнд талархаж үг хэллээ. Дараа нь ноён Ракеш Чандра Бауддха санхүүгийн тайланг уншив.
Залуу Буддистуудын Нийгэмлэгээс хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн энэхүү арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд гар бие оролцон, идэвх чармайлт гаргасан 20 сайн дурын ажилтанд өөрийн биеэр гэрчилгээ гардуулсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Уттар Прадеш мужийн тэргүүн
сайдтай үдийн зоог хамт барилаа. Энэтхэг, Уттар Прадеш,
Санкиса, 2015.2.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДээрхийн Гэгээнтэн зочид буудалдаа буцаж ирээд, Уттар Прадеш мужийн тэргүүн сайд, ноён Акиееш Ядавтай уулзсан бөгөөд ноён Ядав хөрш Этавах хотод төрж, түүний сонгуулийн тойрог Каннауж нь ч мужийн энэ хэсэгт харьяалагддаг ажээ. Тэд үдийн зоог хамт барив. Бус нутгийн эвдэгдээгүй онгон байгаль, цэвэр агаар, Делид харьцангуй ойр байршил зэрэг тэргүүн сайдын төрөлх нутгийн давуу талыг Дээрхийн Гэгээнтэн үнэлж, тэргүүн сайдад талархал илэрхийлсэн байна. Товчхондоо тэрээр энэ бүс нутгийг эргэл мөргөлийн газар болгон хөгжүүлэх боломж байгааг онцоллоо. Түүнчлэн Залуу Буддистуудын Нийгэмлэгийн байгуулахаар төлөвлөж байгаа сургалтын төвийн талаар өөдрөг бодолтой байгаагаа, энэ төв нь судалгаа шинжилгээний ажил хийх боломжийг олгоно гэдэгт найдаж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Тэргүүн сайд энэ санал санаачилгыг дэмжихээ амласан байна.
Залуу Буддистуудын Нийгэмлэгийн төлөөлөгчид болон ноён Алок Кумар Шакьяа нар Дээрхийн Гэгээнтнийг Фаррухабад нисэх онгоцны буудал хүртэл дагалдан явсан ба Дээрхийн Гэгээнтэн Дели хотыг зорин нислээ. Маргааш өглөө үүрээр тэр Делигээс нисч, Герман, АНУ, Швейцарь, Норвеги, Дани зэрэг улсуудад айлчлах болно.
Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса. 2015 оны 2 дугаар сарын 1 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Дармапада судрын тайлбарыг хийж дуусгахаар Санкиса дахь Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгт дахин мориллоо.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Санкиса хотноо айлдсан айлдварын
сүүлийн өдөр 20000 хүний өмнө сайн дурын ажилтнуудад гэрчилгээ
гардууллаа. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.2.1.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Айлдварын төгсгөлд Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, ноён Суреш Чандра Бауддха, Уттар Прадеш мужийн Техникийн Боловсролын төрийн сайд, ноён Алок Кумар Шакьяа, ламтан Тежвара нар морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэнд болон энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүнд талархаж үг хэллээ. Дараа нь ноён Ракеш Чандра Бауддха санхүүгийн тайланг уншив.
Залуу Буддистуудын Нийгэмлэгээс хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн энэхүү арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд гар бие оролцон, идэвх чармайлт гаргасан 20 сайн дурын ажилтанд өөрийн биеэр гэрчилгээ гардуулсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Уттар Прадеш мужийн тэргүүн
сайдтай үдийн зоог хамт барилаа. Энэтхэг, Уттар Прадеш,
Санкиса, 2015.2.1. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Залуу Буддистуудын Нийгэмлэгийн төлөөлөгчид болон ноён Алок Кумар Шакьяа нар Дээрхийн Гэгээнтнийг Фаррухабад нисэх онгоцны буудал хүртэл дагалдан явсан ба Дээрхийн Гэгээнтэн Дели хотыг зорин нислээ. Маргааш өглөө үүрээр тэр Делигээс нисч, Герман, АНУ, Швейцарь, Норвеги, Дани зэрэг улсуудад айлчлах болно.
Үзсэн: 2 112
Холбоотой мэдээ: