Санкиса хотноо Дармападагийн тайлбар эхлэв
5-02-2015, 15:12 | Хэвлэх
2015 оны 2 дугаар сарын 1
Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса. 2015 оны 1 дүгээр сарын 31- Энэ удаагийн арга хэмжээний зохион байгуулагчид болох Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгийн төлөөлөгчид өглөө эрт Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахаар хүрэлцэн ирэхэд, тэрээр буддистуудын хувьд чухал ач холбогдолтой газарт урьсан тэдэнд эн тэргүүнд талархал илэрхийлэв.
"Буддизмын түүхэн дурсгалт газар хэдийгээр туурь төдий болсон ч Бурхан Багшийн сургааль мөнх оршсоор байна. Иймээс олон ухаалаг хүн өнөөдөр буддизмыг сонирхон судалж байна" хэмээн хэллээ.
1960 онд анх удаа Санкисад ирснээс хойш энд хэд хэдэн сүм хийд баригдсаныг тэрээр дурдав. Гэхдээ байнга хэлдэг үгээ давтан, сүм хийд хийгээд сэрэг дүрээс илүү буддын сургааль чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Залуу Буддистуудын Нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа шиг ном хэвлэж, номын сан байгуулах нь илүү үр өгөөжтэй. Наланда их сургуулийн их сэтгэгч нарын бүтээлийг багтаасан Данжуурын 220 боть номноос шинжлэх ухаан болон гүн ухааны тайлбарыг түүн нэгтгэх ажил хийгдээд эхэлсэн талаар Дээрхийн Гэгээнтэн мэдээлэв. Энэхүү бүтээл шашны гэхээсээ илүү шинжлэх ухааны судалгааны ажлын үндэс болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн байна.

Шечен хийдийн суваргад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам морилон
ирэхийн өмнө бэлтгэл ажлыг хангаж байгаа лам нар. Энэтхэг,
Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31. Гэрэл зургийг Тэнзин ЧоежорШечен хийд дэргэдээ суварга босгосныгоо арайвнайлахыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэний дагуу тэрээр өөрийн буусан буудлаас холгүйхэн орших Шечен хийдийг зорин хөдөллөө. Талийгаач Дилго Кенце ринбучигийн хүслийн дагуу буддизмын эргэл мөргөлийн газарт суварга бүтээсэн нь төслийн нэг хэсэг байсан байна. Дээрхийн Гэгээнтэн богино хэмжээний ёслол үйлдээд, дараа нь Кенце ринбучигийн одоогийн дүртэй хамт зургаа авахуулав.
Залуу Буддистуудын Нийгмэлэгийн талбай дахь зааны хошуу, их бие, сүүл бүхий Санкиса Ашокийн 40 орчим метр өндөр тулгуур баганыг адислахыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн байна. Хэдэн зуун лам, хэдэн мянган энгийн иргэд, нилээд хэдэн зуун төвөд хүн, цөөхөн гадаад хүмүүсээс бүрдсэн олны өмнө зассан индэр дээр Дээрхийн Гэгээнтэн суудлаа эзлээд,
"Энэ бол Бурхан Багш өөрийн ээждээ сургааль айлдсаныхаа дараа бууж ирсэн газар юм. Би урьд нь энд нэг удаа ирж байсан бөгөөд та бүхний урилгаар дахин ирж байна. Залуу Буддистуудын Нийгэмлэг энд номын сан байгуулжээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд гаргасан хүнд хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлмээр байна. Би Бурхан Багштай холбоотой ариун дагшин газар ийм дэвшил олон гараасай хэмээн залбирч байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.
"Эхлээд нутгийн лам хуврагууд пали хэл дээр Мангала судрыг уншиж, дараа нь Билгүүний зүрхэн судрын тарнийг уншина. Пали уламжлалын суурь нь хутагтын дөрвөн үнэний сургааль, арван хоёр шүтэн барилдага, гэгээрлийн 37 эв зүйл байдаг бол санскрит уламжлалын үндэс нь Билиг бармид судар байдаг."
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу Буддистуудын Нийгэмлэгийн
талбайд ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса,
2015.1.31. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОНагаржуна гэгээн Билиг бармид судар, хоосон чанарын тодорхой утгыг олон талаас нь тайлбарласан бол Майдар зам мөрийн тодорхой утгыг тайлбарласан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэ л шалтгаанаар тэрээр Нагаржуна гэгээний ‘Билгүүний Үндэс' судрын тахилын өгүүлэл, Майдар гэгээний ‘Илт Онохуйн Чимэг' зохиолын эхний шүлгээр айлдвараа эхлэх дуртай ажээ.
Дээрхийн Гэгээнтэн "Би Дармапада судрыг тайлбарлах болно" хэмээн зарлалаа. "Би энд тэнд нь тайлбар хийх замаар энэ номыг уншина. Пали хэл дээрх зохиол нь Дармапада, харин төвөд хэл дээрх хувилбар нь Уданаварга судар бөгөөд энэ нь гаадамба урсгалын 6 гол сэтгэгчийн нэгнийх нь бүтээл билээ. Жатакамалагаас гадна Шантидева гэгээний ‘Бодьсатвын Явдалд Орохуй', ‘Суртгаалаас Хураахуй', Асанга гэгээний ‘Бодьсадвын Газар' , Майдарын ‘Судрын Чимэг' зэрэг бүтээлүүд эдгээрт багтана."
Тэрээр Дармапада зохиолыг нээж, удиртгал болгон эхний хоёр шүлгийг уншлаа.
Оюун ухаан өөрийн тусагдахуунаас өмнө оршдог. Тэд оюун ухаанд захирагдаж, бас оюун ухаанаас бүтнэ. Бохирдсон оюун сэтгэлээр ярих, эсвэл үйл хөдлөл хийх нь амьтны хөлийн ард дугуй зүүх лугаа өөртөө өвчин дуудна.
“Оюун ухаан өөрийн тусагдахуунаас өмнө оршдог Тэд оюун ухаанд захирагдаж, бас оюун ухаанаас бүтнэ. Амар амгалан оюун сэтгэлээр ярих, эсвэл үйл хөдлөл хийхэд аз жаргал сүүдэр лугаа таныг дагана.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеийн дүр зураг.
Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОНом айлдаж, номын дуу сонсч байгаа багш шавийн аль аль нь зөв сэдэлтэй байхын чухлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Ном айлдаж байгаа багш алдар нэр, олохын тулд бус, харин шавь сонссон номынхоо тоог нэмэхийн тулд биш гэдгээ хянаж байх ёстой. Дээдийн ном гэж юу болох, өнөөдөр энэ ном ач холбогдолтой эсэх тухайд тэрээр айлдахдаа, энэ номын зорилго нь биднийг зовлонгоос хамгаалахад оршино хэмээв. Эхний шүлэгт өгүүлж байгаа шиг бидний сэтгэл амар бол бид жаргалтай байна. Энэ нь дотоод сөрөг хандлагаа засах шаардлагатайг өгүүлж байгаа юм.
Эд материалын хөгжил нь бидний мэдрэхүйн эрхтний түвшинд сэтгэл ханамжийг авчирдаг бол урт удаан аз жаргалыг олохын тулд бид сэтгэлээ хөгжүүлэх шаардлагатай. Бидэнд амар тайван сэтгэл хэрэгтэй.
"Таны шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран, оюун сэтгэл тань журамтай бол та аз жаргалтай байна. Таны сэтгэл амар тайван бол та илүү жаргалтай байж, таны гэр бүл нийцтэй байна гэдгийг өнөөдөр эрдэмтэд хүртэл олж тогтоогоод байна. Энэ бол иргэний ёс зүйн үндэс бөгөөд үүнийг шашин шүтлэггүй нэгэн ч мөрдөх боломжтой. Энд би иргэний гэдэг үгийг шашны бүх сүсэгтэн хийгээд шашингүй хүмүүсийн үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг Энэтхэгт хэрэглэдэг утгаар нь хэрэглэж байна."
Дэлхийн томохон шашнууд бүтээгч эзэнд итгэдэг ба итгэдэггүйгээрээ ялгардаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бүтээгч эзэнд итгэдэггүй шашны тоонд буддизм, жайнизм ба самхьяагийн зарим урсгал багтана. Сүүлийн хоёр шашин нь “Би “мөн чанараараа оршдог гэж үздэг бол буддизм өөр үзэл онолтой байдаг. Гэсэн ч бүхий л шашин сайн хүн болон төлөвшихөд нь хүмүүст туслах нэг л зорилгыг агуулдаг. Энэ утгаараа бүх шашин үр өгөөжтэй байдаг учраас өөр хоорондоо эв зохицолтой байх ёстой. Хэдэн зуун жилийн турш Энэтхэгт уламжлагдан ирсэн энэ эв зохицол нь цаашид ч хайрлан хамгаалах ёстой эрдэнэ мөн.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа
энэтхэг хүн. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОБуддизмын гурван дадал болох ёс суртахуун, төвлөрөл ба билиг билгүүн нь Энэтхэгийн сонгодог уламжлалд ч мөн байдаг. Тэдгээр уламжлал болон буддизмын ялгаа нь анатман буюу “Би”-г үгүйсгэх, атман буюу дотоод оршихуйг хүлээн зөвшөөрдөг эсэхэд оршино. “Би” үгүй гэдгийг олон хүн “Би” огтоос үгүй хэмээн ташаа ойлгодог бөгөөд энэ нь байнгын тогтвортой, тусдаа, бие даасан “Би”-г л үгүйсгэж байгаа билээ. Сэтгэл- бие махбодийн цогцсын үндсэн дээр хүн тодорхойлогддог гэдгийг тайлбарлаж байгаа зүйл юм.
Дээрхийн Гэгээнтэн 20 дугаар бүлгээс 3 шүлэг уншлаа.
Бүх үйл явц байнгын биш. Үүнийг ойлгож чадвал, та зовлонг жигшинэ. Энэ бол цэвэрлэгдэх зам мөр мөн 277
Бүх үйл явц төвөгтэй. Үүнийг ойлгож чадвал, та зовлонг жигшинэ. Энэ бол цэвэрлэгдэх зам мөр мөн. 278
Бүх үйл явц миний хяналтаас гадуур явагдана. Үүнийг ойлгож чадвал, та зовлонг жигшинэ. Энэ бол цэвэрлэгдэх зам мөр мөн. 279
Лам Гурван Эрдэнэд залбирах төдийд зовлонгоос ангижрах боломжгүй хэмээн тэр хэллээ. Хутагтын Дөрвөн Үнэний нэгд заасан мөнхийн бус, зүдэргээтэй, хоосон, бие даагаагүй гэсэн зовлонгийн дөрвөн чанарын үндсэн дээр бид үйл хөдлөл хийх шаардлагатай. Мунхгийн харанхуй гэдэг нь зүгээр нэг үл мэдэх бус, бодит байдлыг гажуудуулсан ташаа төсөөллийг мөн хэлнэ гэдгийг тэр тодруулан тайлбарлав.
Бурхан Багш гэгээрснийхээ дараа 49 хоногийн турш гэгээрч ойлгосныгоо тунгаан бодсон гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд сануулан хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдийн асуултад хариулж
байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОДээрхийн Гэгээнтэн үдийн зоог барихаар индрээс буусан даруйдаа сэтгүүлчдийн асуултад хариулахаар түр саатав. Шашин хоорондын эв зохицлыг хангаж ирсэн уламжлалаа хамгаалах тухай Обамагийн хэлсэн үгийг юу гэж бодож буйг нь түүнээс асуусан байна. Энэтхэг бол олон шашин эв нэгдэлтэйгээр, мөр зэрэгцэн оршиж болдгийн үлгэр жишээ орон хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав. Өнөөгийн эрчимтэй даяаршиж байгаа дэлхийд хэд хэдэн шашин, хэд хэдэн үнэн байгааг хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн нэмж хэллээ.
Ноён Обамагийн Энэтхэгт хийсэн айлчлалын тухайд, хамгийн их хүн амтай ардчилсан орон болох Энэтхэг, хамгийн их хөгжсөн, Азийн хамгийн их ардчилалтай орон болох Япон болон чөлөөт ертөнцийн тэргүүлэх орон АНУ-тай найрсаг харилцаатай байхын чухлыг тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Махатма Гандигийн амь насанд нь халдсан ойн өдөр өчигдөр болсон юм. Тиймээс нэгэн сэтгүүлч Махатма Гандигийн талаар юу хэлэх вэ хэмээн асуулаа. Ганди бол хүч үл хэрэглэх зарчим, шашин хоорондын хүлээцтэй байдал болон эв зохицлыг дэвшүүлэн гаргахад өөрийн амьдралыг зориулсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэтэхэг-Хятадын харилцааны тухайд тэрээр хэлэхдээ, энэ хоёр агуу гүрэн хамтдаа оршиж, сайн харилцаа тогтоон, харилцан итгэлцлийг бий болгох ёстой хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдаж байгаа индрийн
байдал. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОҮдээс хойш Дээрхийн Гэгээнтэн Хутагтын Дөрвөн Үнэний сургаалийг Бурхан Багш хэрхэн номлосон тухай тайлбарлан ярилаа. Эн тэргүүнд тэр зовлон, зовлонгийн шалтгаан, зовлонгоос ангижрах, зовлонгоос ангижрах зам мөрийг тодорхойлох шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Дараа нь тодорхойлсон зүйлээ хэрхэн гүйцэлдүүлэх тухай буюу зовлонг таних, зовлонгийн шалтгааныг давах, түүнээс ангижрах, зам мөрийг хэвшүүлэх шаардлагатай. Үүнийг нэгэнт хийсэн бол өөр таних зүйл үгүй, давах зүйл үгүй, хүрэх зүйл үгүй, хэвшүүлэх зүйл үгүй болно.
Дээрхийн Гэгээнтэн Дармападагийн тайлбар луу эргэн орж, 1 дүгээр бүлгийн 11 ба 12 дахь шүлгийг уншлаа.
Чухал бус зүйлийн мөн чанарыг олж харах ба мөн чанарыг чухал бус хэмээн харах нь буруу замаар будилан явах лугаа та мөн чанарт хэзээ ч хүрч үл чадна гэсэнтэй утга нэг. 11
Харин чухал зүйлийн мөн чанарыг олж харах ба чухал бус зүйлийг чухал бус хэмээн харах нь зөв замаар явах лугаа та мөн чанарт хүрч чадна гэсэнтэй утга нэг. 12
Тэрээр 1 дүгээр бүлгийг уншиж дуусаад, “хэдийгээр би зохих бүтээлээс эш татах дуртай. Гэвч ухаангүй хүн түүнийг амьдралд үл хэрэгжүүлэх бөгөөд энэ нь өөрийн биш, бусдын үхрийг тоолдог малчинтай адил хэрэг” хэмээн хэллээ.
Дээрхтэй холбогдуулан, Лам Гурван Эрдэнэ ямар утга учиртайг ойлгосны үндсэн зээр аврал одуулбал илүү үр дүнтэй болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн ахин айлдав. Учир шалтгаанаар дэмжигдсэн сүсэг бишрэл эрх чөлөөнд хөтлөх ба энэ нь өөрийн оюун тархийг бүрэн ашиглах ёстой гэсэнтэй агаар нэгэн буюу.
Номын айлдвар маргааш үргэлжилнэ.
Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса. 2015 оны 1 дүгээр сарын 31- Энэ удаагийн арга хэмжээний зохион байгуулагчид болох Энэтхэгийн Залуу Буддистуудын Нийгэмлэгийн төлөөлөгчид өглөө эрт Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахаар хүрэлцэн ирэхэд, тэрээр буддистуудын хувьд чухал ач холбогдолтой газарт урьсан тэдэнд эн тэргүүнд талархал илэрхийлэв.
"Буддизмын түүхэн дурсгалт газар хэдийгээр туурь төдий болсон ч Бурхан Багшийн сургааль мөнх оршсоор байна. Иймээс олон ухаалаг хүн өнөөдөр буддизмыг сонирхон судалж байна" хэмээн хэллээ.
1960 онд анх удаа Санкисад ирснээс хойш энд хэд хэдэн сүм хийд баригдсаныг тэрээр дурдав. Гэхдээ байнга хэлдэг үгээ давтан, сүм хийд хийгээд сэрэг дүрээс илүү буддын сургааль чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. Залуу Буддистуудын Нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа шиг ном хэвлэж, номын сан байгуулах нь илүү үр өгөөжтэй. Наланда их сургуулийн их сэтгэгч нарын бүтээлийг багтаасан Данжуурын 220 боть номноос шинжлэх ухаан болон гүн ухааны тайлбарыг түүн нэгтгэх ажил хийгдээд эхэлсэн талаар Дээрхийн Гэгээнтэн мэдээлэв. Энэхүү бүтээл шашны гэхээсээ илүү шинжлэх ухааны судалгааны ажлын үндэс болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн байна.

Шечен хийдийн суваргад Дээрхийн Гэгээнтэн Далай Лам морилон
ирэхийн өмнө бэлтгэл ажлыг хангаж байгаа лам нар. Энэтхэг,
Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Залуу Буддистуудын Нийгмэлэгийн талбай дахь зааны хошуу, их бие, сүүл бүхий Санкиса Ашокийн 40 орчим метр өндөр тулгуур баганыг адислахыг Дээрхийн Гэгээнтнээс хүссэн байна. Хэдэн зуун лам, хэдэн мянган энгийн иргэд, нилээд хэдэн зуун төвөд хүн, цөөхөн гадаад хүмүүсээс бүрдсэн олны өмнө зассан индэр дээр Дээрхийн Гэгээнтэн суудлаа эзлээд,
"Энэ бол Бурхан Багш өөрийн ээждээ сургааль айлдсаныхаа дараа бууж ирсэн газар юм. Би урьд нь энд нэг удаа ирж байсан бөгөөд та бүхний урилгаар дахин ирж байна. Залуу Буддистуудын Нийгэмлэг энд номын сан байгуулжээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд гаргасан хүнд хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлмээр байна. Би Бурхан Багштай холбоотой ариун дагшин газар ийм дэвшил олон гараасай хэмээн залбирч байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдав.
"Эхлээд нутгийн лам хуврагууд пали хэл дээр Мангала судрыг уншиж, дараа нь Билгүүний зүрхэн судрын тарнийг уншина. Пали уламжлалын суурь нь хутагтын дөрвөн үнэний сургааль, арван хоёр шүтэн барилдага, гэгээрлийн 37 эв зүйл байдаг бол санскрит уламжлалын үндэс нь Билиг бармид судар байдаг."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Залуу Буддистуудын Нийгэмлэгийн
талбайд ном айлдаж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса,
2015.1.31. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн "Би Дармапада судрыг тайлбарлах болно" хэмээн зарлалаа. "Би энд тэнд нь тайлбар хийх замаар энэ номыг уншина. Пали хэл дээрх зохиол нь Дармапада, харин төвөд хэл дээрх хувилбар нь Уданаварга судар бөгөөд энэ нь гаадамба урсгалын 6 гол сэтгэгчийн нэгнийх нь бүтээл билээ. Жатакамалагаас гадна Шантидева гэгээний ‘Бодьсатвын Явдалд Орохуй', ‘Суртгаалаас Хураахуй', Асанга гэгээний ‘Бодьсадвын Газар' , Майдарын ‘Судрын Чимэг' зэрэг бүтээлүүд эдгээрт багтана."
Тэрээр Дармапада зохиолыг нээж, удиртгал болгон эхний хоёр шүлгийг уншлаа.
Оюун ухаан өөрийн тусагдахуунаас өмнө оршдог. Тэд оюун ухаанд захирагдаж, бас оюун ухаанаас бүтнэ. Бохирдсон оюун сэтгэлээр ярих, эсвэл үйл хөдлөл хийх нь амьтны хөлийн ард дугуй зүүх лугаа өөртөө өвчин дуудна.
“Оюун ухаан өөрийн тусагдахуунаас өмнө оршдог Тэд оюун ухаанд захирагдаж, бас оюун ухаанаас бүтнэ. Амар амгалан оюун сэтгэлээр ярих, эсвэл үйл хөдлөл хийхэд аз жаргал сүүдэр лугаа таныг дагана.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын үеийн дүр зураг.
Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Эд материалын хөгжил нь бидний мэдрэхүйн эрхтний түвшинд сэтгэл ханамжийг авчирдаг бол урт удаан аз жаргалыг олохын тулд бид сэтгэлээ хөгжүүлэх шаардлагатай. Бидэнд амар тайван сэтгэл хэрэгтэй.
"Таны шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран, оюун сэтгэл тань журамтай бол та аз жаргалтай байна. Таны сэтгэл амар тайван бол та илүү жаргалтай байж, таны гэр бүл нийцтэй байна гэдгийг өнөөдөр эрдэмтэд хүртэл олж тогтоогоод байна. Энэ бол иргэний ёс зүйн үндэс бөгөөд үүнийг шашин шүтлэггүй нэгэн ч мөрдөх боломжтой. Энд би иргэний гэдэг үгийг шашны бүх сүсэгтэн хийгээд шашингүй хүмүүсийн үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг Энэтхэгт хэрэглэдэг утгаар нь хэрэглэж байна."
Дэлхийн томохон шашнууд бүтээгч эзэнд итгэдэг ба итгэдэггүйгээрээ ялгардаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Бүтээгч эзэнд итгэдэггүй шашны тоонд буддизм, жайнизм ба самхьяагийн зарим урсгал багтана. Сүүлийн хоёр шашин нь “Би “мөн чанараараа оршдог гэж үздэг бол буддизм өөр үзэл онолтой байдаг. Гэсэн ч бүхий л шашин сайн хүн болон төлөвшихөд нь хүмүүст туслах нэг л зорилгыг агуулдаг. Энэ утгаараа бүх шашин үр өгөөжтэй байдаг учраас өөр хоорондоо эв зохицолтой байх ёстой. Хэдэн зуун жилийн турш Энэтхэгт уламжлагдан ирсэн энэ эв зохицол нь цаашид ч хайрлан хамгаалах ёстой эрдэнэ мөн.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсч байгаа
энэтхэг хүн. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн 20 дугаар бүлгээс 3 шүлэг уншлаа.
Бүх үйл явц байнгын биш. Үүнийг ойлгож чадвал, та зовлонг жигшинэ. Энэ бол цэвэрлэгдэх зам мөр мөн 277
Бүх үйл явц төвөгтэй. Үүнийг ойлгож чадвал, та зовлонг жигшинэ. Энэ бол цэвэрлэгдэх зам мөр мөн. 278
Бүх үйл явц миний хяналтаас гадуур явагдана. Үүнийг ойлгож чадвал, та зовлонг жигшинэ. Энэ бол цэвэрлэгдэх зам мөр мөн. 279
Лам Гурван Эрдэнэд залбирах төдийд зовлонгоос ангижрах боломжгүй хэмээн тэр хэллээ. Хутагтын Дөрвөн Үнэний нэгд заасан мөнхийн бус, зүдэргээтэй, хоосон, бие даагаагүй гэсэн зовлонгийн дөрвөн чанарын үндсэн дээр бид үйл хөдлөл хийх шаардлагатай. Мунхгийн харанхуй гэдэг нь зүгээр нэг үл мэдэх бус, бодит байдлыг гажуудуулсан ташаа төсөөллийг мөн хэлнэ гэдгийг тэр тодруулан тайлбарлав.
Бурхан Багш гэгээрснийхээ дараа 49 хоногийн турш гэгээрч ойлгосныгоо тунгаан бодсон гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд сануулан хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчдийн асуултад хариулж
байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ноён Обамагийн Энэтхэгт хийсэн айлчлалын тухайд, хамгийн их хүн амтай ардчилсан орон болох Энэтхэг, хамгийн их хөгжсөн, Азийн хамгийн их ардчилалтай орон болох Япон болон чөлөөт ертөнцийн тэргүүлэх орон АНУ-тай найрсаг харилцаатай байхын чухлыг тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Махатма Гандигийн амь насанд нь халдсан ойн өдөр өчигдөр болсон юм. Тиймээс нэгэн сэтгүүлч Махатма Гандигийн талаар юу хэлэх вэ хэмээн асуулаа. Ганди бол хүч үл хэрэглэх зарчим, шашин хоорондын хүлээцтэй байдал болон эв зохицлыг дэвшүүлэн гаргахад өөрийн амьдралыг зориулсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Энэтэхэг-Хятадын харилцааны тухайд тэрээр хэлэхдээ, энэ хоёр агуу гүрэн хамтдаа оршиж, сайн харилцаа тогтоон, харилцан итгэлцлийг бий болгох ёстой хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдаж байгаа индрийн
байдал. Энэтхэг, Уттар Прадеш, Санкиса, 2015.1.31.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Дармападагийн тайлбар луу эргэн орж, 1 дүгээр бүлгийн 11 ба 12 дахь шүлгийг уншлаа.
Чухал бус зүйлийн мөн чанарыг олж харах ба мөн чанарыг чухал бус хэмээн харах нь буруу замаар будилан явах лугаа та мөн чанарт хэзээ ч хүрч үл чадна гэсэнтэй утга нэг. 11
Харин чухал зүйлийн мөн чанарыг олж харах ба чухал бус зүйлийг чухал бус хэмээн харах нь зөв замаар явах лугаа та мөн чанарт хүрч чадна гэсэнтэй утга нэг. 12
Тэрээр 1 дүгээр бүлгийг уншиж дуусаад, “хэдийгээр би зохих бүтээлээс эш татах дуртай. Гэвч ухаангүй хүн түүнийг амьдралд үл хэрэгжүүлэх бөгөөд энэ нь өөрийн биш, бусдын үхрийг тоолдог малчинтай адил хэрэг” хэмээн хэллээ.
Дээрхтэй холбогдуулан, Лам Гурван Эрдэнэ ямар утга учиртайг ойлгосны үндсэн зээр аврал одуулбал илүү үр дүнтэй болно хэмээн Дээрхийн Гэгээнтэн ахин айлдав. Учир шалтгаанаар дэмжигдсэн сүсэг бишрэл эрх чөлөөнд хөтлөх ба энэ нь өөрийн оюун тархийг бүрэн ашиглах ёстой гэсэнтэй агаар нэгэн буюу.
Номын айлдвар маргааш үргэлжилнэ.
Үзсэн: 2 008
Холбоотой мэдээ: