Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015 оны 3 дугаар сарын 11 - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Балбун Шэйравлин дахь Лүнриг Жамбал Лин Хүрээлэнд морилох далимд эмэгтэй хуврагуудын анхны бясалгалын төвд зочилж, улмаар Нарогийн бясалгалын төвд айлчиллаа. Дээрх газруудад Далай Лам равнай өргөх ёслол үйлдсэн юм. Шинээр баригдсан Лүнриг Жамбал Лин хүрээлэнд Тай Ситу ринбочэтэй хүрэлцэн ирж, тууз хайчилмагц танхимын хойморт залран Марба лозава, Манзушри, Бурхан Багш, ловон Бадамжуннай, Ситү Банчин, Чойжи Жуннай нарын дүрийг залсан шүтээний өмнө заларч равнай өргөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Багш Лүнриг Жамбал Лин Хүрээлэнгийн
Балбун Шэйравлин Хийдэд айлдвар айлдаж байгаа нь, Энэтхэг,
Химчал Прадеш, Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор/ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн насны авшиг айлдахад бага зэрэг бэлтгэх цаг хэрэгтэйг тайлбарлаад, тэр зуурт цугласан олныг Аюуш бурханы тарни уншиж байхыг хүслээ. Тэрээр номоо үргэлжлүүлэн айлдахдаа тэнд цугласан 9000 гаруй хүмүүс, тэр дундаа 2500 сургуулийн сурагчдад хандан Буддагийн гайхамшигт зарчим бол түүний сургааль ном мунхагийн харанхуйг үгүй хийхэд оршиж байсныг хэлэв. Түүний сургаалын өвөрмөц талыг Дээрхийн Гэгээнтэн онцлохдоо Будда өөрийн дагагч нартаа түүний хэлснийг сайн нягтлан, итгэх шалтгаан байвал л хүлээн аваарай гэсэн байдгийг дуулгав.

Сүсэгтэн олон, шашны зүтгэлнүүд болон хүндэт зочид Дээрхийн
Гэгээнтэн Далай Багшийн айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг,
Химчал Прадеш, Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор
Тэрээр хэлэхдээ Буддагийн анхны сургааль Хутагтын дөрвөн үнэн, 12 шүтэн барилдлагын шалтгааныг Сарнатад айлдаж байсан ба тэнд сургалтын гол газар байсныг онцоллоо. Хожмоо Тагшашила, Бригамашилагийн их хийд болон хамгийн алдартай Наланда хийдэд албан ёсны сургалтууд бий болжээ. Наландагийн оюутнууд хамгийн шилдэг нь байгаад зогсохгүй бүгдийг нь маш дэлгэрэнгүй бичиж байсан учир тэдний талаар бид өнөөдөр ч гэсэн мэдэж байна. Энэтхэгт тэд өөрсдийн үзлийг батжуулж тэднийг үгүйсгэгчдийн буруу болохыг хариу болгон нотолж байжээ. Нагаржуна болон түүний шавь нар хоосон чанар ба шунал тачаалын талаар бичиж, Асанга болон түүний шавь нар эдгээрийг гэтлэх арга замын талаар судалж байжээ. Шантаркшита дээрх 2 судлагдахууныг хоёуланг нь Төвөдөд авчирсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Багш Лүнриг Жамбал Лин Хүрээлэнгийн
Балбун Шэйравлин Хийдэд айлдвар айлдаж байгаа нь, Энэтхэг,
Химчал Прадеш, Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор
Дээрхийн гэгээнтэн цаашлаад “21 зууны эхэнд 7 тэрбумаараа амьдарч буй бид нийгмийн амьтад гэдгээ онцлох ёстой” хэмээсэн юм. “Бид бүхэн амьдран буй нийгмээсээ хамааралтай. Тиймээс бид бие биедээ тусалж байх нь зүйтэй. Хүн төрөлхтний сайн сайхан гэдэг бидний хариуцлага юм. Бидэнд тулгарч буй бэрхшээлийг бид л буй болгож байна. Зовлон бэрхшээл гарч ирж байгаагийн шалтгаан нь бидний оюун ухаан сахилга батгүй байгаанх юм. Хэдийгээр өдгөө цагт боловсролыг олон нийтэд түгээмэл олгож байгаа ч зөвхөн материаллаг дэвшлийг чухалчлах хандлагатай байна” гэлээ.
Мөн “Өнгөрсөн хугацаанд шашны зүтгэлтнүүд цорын ганц үнэнийг заадаг нэг л шашин байдаг гэж итгэдэг байсан байж магад. Гэсэн хэдий ч өнөө цагт олон шашин үнэний олон талт шинжийг зааж байна. Хэдий тийм боловч итгэл үнэмшлээсээ шалтгаалан бусдын амь насанд халдагч нар байсаар байгаа нь яав ч зөвтгөх аргагүй юм" гэв.

Цугласан 9000 сүсэгтэн тэр дундаа 2500 сургуулийн сурагчид
Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн айлдварыг Лүнриг Жамбал Лин
Хүрээлэнгийн Балбун Шэйравлин хийдийн гаднах талбай дахь
дэлгэцээр үзэж байгаа нь, Энэтхэгийн Химчал Прадеш, Дээд Бхату.
2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор/ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн Төвөд хэлийг Наланда уламжлыг зөв тайлбарласан хамгийн чухал бичгийн уламжлал гэв. Гэхдээ аливаа бичвэрийг ямар нэг биет шүтээн хэмээн хандахыг хэлээгүй бөгөөд эдгээр бичээсийг нээн уншихад зориулагдсан байдаг. Тиймээс мэдлэг л биднийг аливаа тулгарч буй бэрхшээлийг даван туулахад тусалдаг гэдгийг тэрээр онцоллоо.
Үүний дараагаар Дээрхийн Гэгээнтэн хүүхэд байхдаа өөрийн багш Дагдаг ринбочийн зааж байсан Aдиша гэгээний “Бодь Мөрийн Зул” номыг тайлбарлаж дараа нь урт нас хайрлагч Аюуш бурханы авшиг хүртээв. Авшиг айлдах үедээ тэрээр цугласан сүсэгтэн олныг бодь сэтгэл төрүүлэхэд чиглүүллээ. Авшиг айлдсаны дараагаар тэрээр:

Тай Ситү ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Багшид урт наслах
даншүг өргөх ёслол үйлдэж байгаа нь, Лүнриг Жамбал Лин
Хүрээлэнгийн Палпунг Шаривлин Хийдэд, Энэтхэг, Химчал Прадеш,
Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор/ДЛО/
Улмаар Дээрхийн Гэгээнтэнд урт насыг бэлэгдсэн даншүг өргөх ёслол хүлээгдэж байсан тул тэрээр хэр удаан үргэлжлэхийг лавлаад, лам нарын үдийн цав үд дунд барихаас урьтаж дуусгахаар боллоо. Ингээд Тай Ситу ринбочэ тод томруун дуугаар түүнийг урт наслахыг хүссэн ёслол үйлдлээ.
Үдийн хоолны дараа Тай Ситу ринбочэ, Жамгон Хонтүл ринбочэ болон цугласан Түвдүүд, Гималай нутгийн зон олон Дээрхийн Гэгээнтнийг Дарамсала руу хаврын наранд үдэн гаргалаа.