Шэйравлин хийдэд Даншүг өргөв

22-03-2015, 03:50  |  Хэвлэх

2015 оны 03 дугаар сарын 12

Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015 оны 3 дугаар сарын 11 - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Балбун Шэйравлин дахь Лүнриг Жамбал Лин Хүрээлэнд морилох далимд эмэгтэй хуврагуудын анхны бясалгалын төвд зочилж, улмаар Нарогийн бясалгалын төвд айлчиллаа. Дээрх газруудад Далай Лам равнай өргөх ёслол үйлдсэн юм. Шинээр баригдсан Лүнриг Жамбал Лин хүрээлэнд Тай Ситу ринбочэтэй хүрэлцэн ирж, тууз хайчилмагц танхимын хойморт залран Марба лозава, Манзушри, Бурхан Багш, ловон Бадамжуннай, Ситү Банчин, Чойжи Жуннай нарын дүрийг залсан шүтээний өмнө заларч равнай өргөв.

Шэйравлин хийдэд Даншүг өргөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Багш Лүнриг Жамбал Лин Хүрээлэнгийн
Балбун Шэйравлин Хийдэд айлдвар айлдаж байгаа нь, Энэтхэг,
Химчал Прадеш, Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор/ДЛО/
Сэнтийд залармагц тэрээр “Бурханы шашинтан нар заримдаа Буддаг бүхнийг бүтээгч бурхан мэтээр төсөөлдөг нь ажиглагддаг. Энэ нь буруу юм. Бидний талархах ёстой зүйл бол тэрээр гэгээрэлд хүрэх замыг л өөрийн биеээр үлгэрлэн заасанд оршиж буй. Иймд өнөөдрийн насны авшиг өгөхөөс өмнө түүний сургаалиас өгүүлье. Будда аливаа нүгэл хилцэнцийг усаар угааж арилгадаггүй, зовлон шаналлыг өөрийн гараар авч хаядаггүй, өөрсдийн ухаарлыг бусдад тарьж ургуулдаггүй. Эдгээр үнэнийг зааснаар хүнийг гэгээрэлд хөтөлдөг” гэв.

Дээрхийн Гэгээнтэн насны авшиг айлдахад бага зэрэг бэлтгэх цаг хэрэгтэйг тайлбарлаад, тэр зуурт цугласан олныг Аюуш бурханы тарни уншиж байхыг хүслээ. Тэрээр номоо үргэлжлүүлэн айлдахдаа тэнд цугласан 9000 гаруй хүмүүс, тэр дундаа 2500 сургуулийн сурагчдад хандан Буддагийн гайхамшигт зарчим бол түүний сургааль ном мунхагийн харанхуйг үгүй хийхэд оршиж байсныг хэлэв. Түүний сургаалын өвөрмөц талыг Дээрхийн Гэгээнтэн онцлохдоо Будда өөрийн дагагч нартаа түүний хэлснийг сайн нягтлан, итгэх шалтгаан байвал л хүлээн аваарай гэсэн байдгийг дуулгав.

Шэйравлин хийдэд Даншүг өргөв
Сүсэгтэн олон, шашны зүтгэлнүүд болон хүндэт зочид Дээрхийн
Гэгээнтэн Далай Багшийн айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг,
Химчал Прадеш, Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор
Санскрит хэл дээрх сургаалыг дагагч нар, тухайлбал Наланда Их Сургуулийн шавь нар Буддагийн сургаалийг эхлээд сонсож дараа нь шинжилсний дараа өөрийн үзэл онолоо олдог байсан бөгөөд түүнийхээ зармыг нь илтэд ойлгожтой, зарим нь тодорхой нөхцөлтэй болохыг тайлбарлаж байлаа. Жишээлбэл Бурхан Багш бие-сэтгэлийн таван бүрдэл хэсгийг тайлбарлахдаа ачаа үүрэгтэй зүйрлэсэн байдаг. Ачаа тээж яваа хүн нь түүнийг үнэхээр байгааг мэдрэх шиг болдог. Нөгөө талаар ёс зүй, төвлөрөл, мэдлэгийн сургалттай холбоотой Бурхан Багшийн гурван суртгаалд хамааруулж тайлбарлахад, Пали, Санскрит уламжлалд төсөөтэй талууд бий.

Тэрээр хэлэхдээ Буддагийн анхны сургааль Хутагтын дөрвөн үнэн, 12 шүтэн барилдлагын шалтгааныг Сарнатад айлдаж байсан ба тэнд сургалтын гол газар байсныг онцоллоо. Хожмоо Тагшашила, Бригамашилагийн их хийд болон хамгийн алдартай Наланда хийдэд албан ёсны сургалтууд бий болжээ. Наландагийн оюутнууд хамгийн шилдэг нь байгаад зогсохгүй бүгдийг нь маш дэлгэрэнгүй бичиж байсан учир тэдний талаар бид өнөөдөр ч гэсэн мэдэж байна. Энэтхэгт тэд өөрсдийн үзлийг батжуулж тэднийг үгүйсгэгчдийн буруу болохыг хариу болгон нотолж байжээ. Нагаржуна болон түүний шавь нар хоосон чанар ба шунал тачаалын талаар бичиж, Асанга болон түүний шавь нар эдгээрийг гэтлэх арга замын талаар судалж байжээ. Шантаркшита дээрх 2 судлагдахууныг хоёуланг нь Төвөдөд авчирсан юм.

Шэйравлин хийдэд Даншүг өргөв
Дээрхийн Гэгээнтэн Далай Багш Лүнриг Жамбал Лин Хүрээлэнгийн
Балбун Шэйравлин Хийдэд айлдвар айлдаж байгаа нь, Энэтхэг,
Химчал Прадеш, Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор
Дээрхийн Гэгээнтэн 7 ламд сахил хүртээсний дараа Төвөдүүд уламжлалаа хэрхэн хадгалсныг үзүүлээд сүм хийдийн Винайн ёсыг танилцуулав. Тэрээр тун тааламжтай байгаа нь илт байлаа. Дээрхийн гэгээнтэн тайлбарлахдаа эмэгтэй хуврагууд хүртэх шаардлагатай байсан хэдий ч аль нь ч Төвөдөд ирж байгаагүй учир гэлэнмаа сахилын талаар мэдэж байсангүй. Гэсэн хэдий ч Төвөдөд хүмүүсийг 3 янзын сахилтан болох гэгээрэгсэд, бодьсадва нар болон тантрын ёсыг сахигсад хэмээн ангилдагаараа онцгойрдог байсныг хэллээ.

Дээрхийн гэгээнтэн цаашлаад “21 зууны эхэнд 7 тэрбумаараа амьдарч буй бид нийгмийн амьтад гэдгээ онцлох ёстой” хэмээсэн юм. “Бид бүхэн амьдран буй нийгмээсээ хамааралтай. Тиймээс бид бие биедээ тусалж байх нь зүйтэй. Хүн төрөлхтний сайн сайхан гэдэг бидний хариуцлага юм. Бидэнд тулгарч буй бэрхшээлийг бид л буй болгож байна. Зовлон бэрхшээл гарч ирж байгаагийн шалтгаан нь бидний оюун ухаан сахилга батгүй байгаанх юм. Хэдийгээр өдгөө цагт боловсролыг олон нийтэд түгээмэл олгож байгаа ч зөвхөн материаллаг дэвшлийг чухалчлах хандлагатай байна” гэлээ.

Мөн “Өнгөрсөн хугацаанд шашны зүтгэлтнүүд цорын ганц үнэнийг заадаг нэг л шашин байдаг гэж итгэдэг байсан байж магад. Гэсэн хэдий ч өнөө цагт олон шашин үнэний олон талт шинжийг зааж байна. Хэдий тийм боловч итгэл үнэмшлээсээ шалтгаалан бусдын амь насанд халдагч нар байсаар байгаа нь яав ч зөвтгөх аргагүй юм" гэв.

Шэйравлин хийдэд Даншүг өргөв
Цугласан 9000 сүсэгтэн тэр дундаа 2500 сургуулийн сурагчид
Дээрхийн Гэгээнтэн Далай Багшийн айлдварыг Лүнриг Жамбал Лин
Хүрээлэнгийн Балбун Шэйравлин хийдийн гаднах талбай дахь
дэлгэцээр үзэж байгаа нь, Энэтхэгийн Химчал Прадеш, Дээд Бхату.
2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор/ДЛО/
Саяхан бидний уламжлалд Жамяан Чэнзэ Ванбу нээлттэйгээр шашны бус байр сууринаас хэрхэн хандахыг сургаж байв. Миний өөрийн багш Дилго Чэнзэ Ванбу ринбочэ ч мөн ялгаагүй үүнтэй адил зүйлийг хийж байсан. Миний өөр нэг багш болох Дүлшиг ринбочэ шашны биш Винайн ёсны ёс зүйн зөв хэм хэмжээг өөртөө төлөвшүүлэгч нэгэн байлаа. Эдгээрийг бид цаашид олонд таниулах ёстой жишээнүүд юм” хэмээлээ.

Дээрхийн Гэгээнтэн Төвөд хэлийг Наланда уламжлыг зөв тайлбарласан хамгийн чухал бичгийн уламжлал гэв. Гэхдээ аливаа бичвэрийг ямар нэг биет шүтээн хэмээн хандахыг хэлээгүй бөгөөд эдгээр бичээсийг нээн уншихад зориулагдсан байдаг. Тиймээс мэдлэг л биднийг аливаа тулгарч буй бэрхшээлийг даван туулахад тусалдаг гэдгийг тэрээр онцоллоо.

Үүний дараагаар Дээрхийн Гэгээнтэн хүүхэд байхдаа өөрийн багш Дагдаг ринбочийн зааж байсан Aдиша гэгээний “Бодь Мөрийн Зул” номыг тайлбарлаж дараа нь урт нас хайрлагч Аюуш бурханы авшиг хүртээв. Авшиг айлдах үедээ тэрээр цугласан сүсэгтэн олныг бодь сэтгэл төрүүлэхэд чиглүүллээ. Авшиг айлдсаны дараагаар тэрээр:

Шэйравлин хийдэд Даншүг өргөв
Тай Ситү ринбочэ Дээрхийн Гэгээнтэн Далай Багшид урт наслах
даншүг өргөх ёслол үйлдэж байгаа нь, Лүнриг Жамбал Лин
Хүрээлэнгийн Палпунг Шаривлин Хийдэд, Энэтхэг, Химчал Прадеш,
Дээд Бхату. 2015.03.12. Зургийг Тэнзэн Чойжор/ДЛО/
“Өглөө сэрэх бүрийд бодь сэтгэлийг бодож бай. Өдрийн туршид үүнийгээ санахыг хичээгээрэй. Үдэш унтахын өмнө ч бас бодь сэтгэлийг бодож бай. Үүнийг хэвшүүлэхэд хичээл зүтгэл хэрэгтэй. Ингэснээр аажимдаа бодь сэтгэлийг өөртөө төлөвшүүлэх бөгөөд улам хөгжин байнга ундран гарч байх болно” гээд бурханы шашны ном сургаалын талаар гүнзгий ойлголттой байх хэрэгтэй санууллаа.

Улмаар Дээрхийн Гэгээнтэнд урт насыг бэлэгдсэн даншүг өргөх ёслол хүлээгдэж байсан тул тэрээр хэр удаан үргэлжлэхийг лавлаад, лам нарын үдийн цав үд дунд барихаас урьтаж дуусгахаар боллоо. Ингээд Тай Ситу ринбочэ тод томруун дуугаар түүнийг урт наслахыг хүссэн ёслол үйлдлээ.

Үдийн хоолны дараа Тай Ситу ринбочэ, Жамгон Хонтүл ринбочэ болон цугласан Түвдүүд, Гималай нутгийн зон олон Дээрхийн Гэгээнтнийг Дарамсала руу хаврын наранд үдэн гаргалаа.
Үзсэн: 2 176
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц