Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Балбун Шэйравлин хийдэд халуун дотноор угтан авлаа
17-03-2015, 17:23 | Хэвлэх
2015 оны 3 дугаар сарын 11
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015 оны 3 дугаар сарын 11 – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг замд үдэхээр төвөд болон гадаад хүмүүс түүний өргөөний үүдэнд цугларсан байлаа. Дарамсалагийн бартаат зам дагуу түүнийг харахыг хүссэн хүмүүс энд тэндгүй мөн зогсож байв. Жүдод нууц тарнийн коллежийн дэргэдүүр Дээрхийн Гэгээнтнийг өнгөрөхөд гартаа цагаан хадаг, арц хүж барьсан 100 гаруй лам түүнтэй мэндчилэхээр хүлээн зогссон байлаа. Гопалпурт TCV сургуулийн нийт хамт олон хэдэн зуун сурагчид болон багш ажилчид зам дагуу 200 метр газар эгнэн жагсч, нүүрэндээ инээмсэглэл тодруулан Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж гараа хавсран зогссон байв.

Палпун Шераблин хийдэд Дээрхийн Гэгээнтнийг Төвөдийн
уламжлал ёсоор угтан авч байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дээд Бхатту, 2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОЭмэгтэйчүүдийн Гацал Лин хийдийн хажуугаар өнгөрөхөд 30 гаруй гэлэнмаа нар гар өргөн мэндчилсэн бол Кампагар суурин хүрэх замын эцэст байх Таши Жонд 2000-3000 хөгшин залуу лам, хар хүн Дээрхийн Гэгээнтний өнгөрөхийг хүлээж байв. Гүн ой дундуур гаргасан замаар явсаар зорьсон газар Балпун Шэйравлинд хүрэлцэн ирэхэд тавтай морилохыг ерөөсөн нуман хаалга, арц хүжний анхилуун үнэр, цэцгийн дэлбээ, хуран цугласан олон хүн угтав.
Дээрхийн Гэгээнтнийг Шэйравлинд хүрэлцэн ирэхэд Тай Ситу ринбучи, Жамгон Контрул ринбучин нар угтан авлаа. Тэд хамтдаа хийдийн битүү хашаа болон архирсан дүр бүхий цасны арслангийн дэргэдүүр өнгөрөн хурлын танхимд оров. Орох хаалганы өмнө Дээрхийн Гэгээнтэн ёс болгон тууз хайчлаад, хаалгыг нээлээ. Танхимд өмнөх ба өнөөгийн калонууд, Төвөдийн Ардын Депататутын Хурлын төлөөлөгчид, Төвөдийн Төв Захиргааны ажилтнууд, Шераблин хийдийн лам, ажилтнууд хуран цугласан байв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майдар Бурханы өмнөх сэнтийд
залрахын өмнө. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту,
2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОМайдар Бурханы сэрэг дүрийн өмнө зассан сэнтийд Дээрхийн Гэгээнтэн суудлаа эзэлсний дараа мөргөлийн хурал ном эхэллээ. Хорвоо ертөнцийг билэгдсэн мандлыг Тай Ситу ринбучи өөрөө үр тариагаар бүтээсэн бөгөөд гэгээрсэн хүмүүсийн бие, хэл, сэтгэлийн билэгдэл бүхий тэрхүү мандлыг өргөсөн байна.
Ситу ринбучи арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Гэндэндүвээс эхлээд, Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө хариуцлага хүлээж байсан 5 дугаар Далай ламыг оруулан бүх Далай Лам нарын бодьсадвын үйл хэргийг магтан дурслаа. Тэрээр өөрийн өмнөх дүрийн 13 дугаар Далай Ламтай харьцаж байсан харьцааг мөн дурсан ярив. Өнөөгийн хүнд хэцүү үед одоогийн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашны урсгал чиглэлээр явцуурахгүй байх бодлогыг барьж байгаа хийгээд түүний ач тусаар дэлхий дахинд буддизмыг сонирхох явдал нэмэгдэж байгааг тэмдэглэн хэллээ. 1959 оноос хойш Дээрхийн Гэгээнтний алсын хараа, Энэтхэгийн ард түмэн, засгийн газрын сайхан сэтгэл, тусламж дэмжлэгийн үрээр мянга мянган төвөд хүн Энэтхэгт суурьшсан билээ. Дараа нь Үржин Принлэй Доржийг 17 дугаар Жалва Гармаба гэдэг дээр Дээрхийн Гэгээнтэн болон 16 дугаар Жалва Гармабагийн үзэл бодол нийлсэн хэмээн тэр хэлэв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Палпун Шераблин хийдэд морилон
ирснийг тохиолдуулан Тай Ситу ринбучи үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“1991 онд энэ хийдийг босгож, Майдар бурхныг бүтээсэн үедээ таныг урьж байсан маань өнөөдөр биеллээ олж, та морилон ирлээ. Бид таньд гүн талархлаа илэрхийлж, урт удаан наслахыг ерөөхийн хамт сэтгэлдээ биднийг болгоож байхыг хүсье” хэмээн Тай Ситу ринбучи яриагаа өндөрлөв.
Дараа нь хамба Жамьян Лодой ерөөл уншлаа. Хамба Жалцанпунцаг Балбун хийдийн талаар товч танилцуулахдаа 1 дүгээр Гармаба болон 5 дугаар Далай Лам нар Балбун хийд байгуулагдах талаар хэрхэн зөгнөн хэлснийг дурдсан байна. Балбун хийдийг Төвөдөд нураан устгасны дараа Шэйравлин хийдийг босгожээ. Хийдийн бүтцэд эрэгтэй эмэгтэй лам нарын дуган, сургууль болон даяаны газар багтдаг бөгөөд дэлхий дахинд тус хийдтэй холбоотой 180 гаруй төв, салбар байдаг байна.
Ловон Гармадагва судрын ёсны талаар танилцууллаа. Няти Занбу хааны үеэс хөгжиж ирсэн Төвөдийн анагаах ухааны уламжлалын талаар болон 11 дүгээр зуунд Ютогийн хийсэн үйлсийн талаар, Төвөдийн анагаах ухааны янз бүрийн тогтолцоог нэгтгэсэн Ситу ринбучигийн хүчин зүтгэлийн талаар лам Чоеин Гүнжав ярив. Ламтан Агваан энэхүү хийдэд хадгалагдан үлдсэн одон орны ухааны талаар, лам Шарав Димэд санскрит уламжлалыг судлах явцад буй болсон хэл бичгийн дүрмийн болон өнөөдөр ч бүтээл нь сонгодог хэмээн тооцогдож байгаа 8 дугаар Ситу буюу Ситу Банчингийн бичгийн дүрмийн талаар ярьсан байна. Тэр мөн Дэргээгийн хэвлэлийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Шашин, соёлын сайд Бадма Чинжор үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТөвөдийн Төв Захиргааны шашин, соёлын сайд Бадма Чинжор хэлсэн үгэндээ, Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн залуучуудын нэгдүгээр их хурал дээр Төвөдийн ард түмний зүгээс дэлхий дахинд өргөн барьж болох үнэт зүйлсийн талаар ярьж байсныг дурсан хэллээ. Тэрээр тэр үед залуу байсан болохоор энэ нь ямар утгатай болохыг ойлгоогүй боловч, хожим нь Дээрхийн Гэгээнтний зөв болохыг ухаарсан гэдгээ тэр хэлэв. Багш бүр сайн мэргэшиж, Төвөдийн буддизмын уламжлал бүр өвөрмөц үнэт шинж чанараа хадгалахын ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Шэйравлинд Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь тэмдэглүүштэй үйл явдал хэмээн Төвөдийн Ардын Депатутуудын хурлын дарга Бямбацэрэн хэллээ. Шашны сургалт, практик үйл ажиллагаа цаашид гандан буурахгүй байна гэдэгт тэрээр итгэж буйгаа илэрхийлээд, эрэгтэй эмэгтэй лам нарын хувьд тооноос илүү чанар чухал болохыг тэмдэглэв.
Үе үеийн Ситу ринбучи нар Дээдийн ном хийгээд хамаг амьтны тусын тулд үйлчилж байсныг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Сурч боловсрох, шашны зан үйлийг хэрэгжүүлэх боломжийг олгосон энэхүү хийдийг тэрээр байгуулсан явдал нь дээрхийн нотолгоо болно. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балбун Шэйравлин хийдэд үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Наландагийн тухай бодох үед Наланда бол шашны зан үйл гүйцэтгэдэг газар төдийгүй, сургалт судалгааны төв байсан гэх бодол төрдөг. Үүний нэгэн адил Тай Ситу ринбучи буддын 5 ухааныг судлахад дэмжлэг туслалцаа үзүүэлх талаар энд томоохон алхам хийж байна” хэмээв.
“Төвөдийн буддизм нь шашны хувьд хүн бүхэнд тохиромжтой биш байж болох ч, байгалийн зүйлсээр эм тангаа хийдэг, олон хүнд үр өгөөжөө өгөх боломжтой Төвөдийн анагаах ухаан зэрэг олон мэдлэг Төвөдийн соёлд агуулагдаж байдаг.
Буддизм бол мухар сүсэг биш. Буддизм бол дадал, бясалгалаар дамжуулан оюун ухааныг өөрчлөх ухаан мөн. Бид сэтгэл оюуныг бусниулж байдаг сөрөг сэтгэл хөдлөлийг мөнгөөр даван дийлэх болможгүй, харин бид оюун ухаан хэрхэн ажилладгийг, сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрч болохыг ойлгох ёстой. Тиймээс өнөөдөр Наландагийн уламжлалд хадгалагдан үлдсэн оюун ухаан, сэтгэлийн шинжлэх ухаан болох буддын сэтгэл судлал болон оюун ухааны тухай буддист ойлголтыг сонирхох хүний тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг лам, хар мянга мянган
хүн сонслоо. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОБурхан Багшийн сургааль хийгээд тэдгээрийн тайлбарыг нэгтгэсэн Ганжуур, Данжуураас гүн ухаан, шинжлэх ухаан хийгээд шашны зан үйлтэй холбоотой хэсгийг эмхэтгэн шүүх ажил хийгдэж байгаа талаар Дээрхийн Гэгээнтэн ярив. Гүн ухаан болон шинжлэх ухаантай холбоотой хэсгийг сонирхсон хэн боловч үзэж судлах боломжтойг тэр өгүүллээ. Тэрээр Чандракирти гэгээний илэрхийлснээр юмс бие даан бус, харин болзолтойгоор оршдог хэмээн үзэх Төв үзэл буюу Мадхьямика чиглэл хийгээд ямар ч юмыг бодитоор оршихыг олж харах боломжгүй хэмээн үздэг квантын физикийн хооронд төстэй зүйл байгаа талаар мөн хүүрнэсэн байна. Үүний нэгэн адил ажиглагч ба ажиглагдаж байгаа зүйл гагцхүү сэтгэлтэй холбоотой хэмээн үздэг Читтаматрин үзэл нь гадаад оршихуйг үгүйсгэдэг. Ийнхүү олон үзлийг харьцуулах үүднээс Дээдийн номыг үзэх төвүүдийг илүү сургалтын, судалгааны төв болгохыг Дээрхийн Гэгээнтэн уриалсан байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балбун Шэйравлин хийдийн номын
санг үзэж сонирхож байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дээд Бхатту, 2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛОДээрхийн Гэгээнтэн үдийн зоог барихын өмнө хурлын танхимын дээр байрлах номын сан болон мандалагийн өрөөнд зочилж, залбирал үйлдэн, будаа, цэцэг өргөлөө.
Үдээс хойш эрэгтэй эмэгтэй лам нар хэл, хэлний дүрэм, Билиг барамид судрын талаар ном хаялцсаныг Дээрхийн Гэгээнтэн ихэд сонирхон үзсэн байна. Арга хэмжээ талархлын үгсээр өндөрлөв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн насны авшиг өгч, Адиша гэгээний ‘Бодь мөрийн зул’ номын ван өгнө.
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015 оны 3 дугаар сарын 11 – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг замд үдэхээр төвөд болон гадаад хүмүүс түүний өргөөний үүдэнд цугларсан байлаа. Дарамсалагийн бартаат зам дагуу түүнийг харахыг хүссэн хүмүүс энд тэндгүй мөн зогсож байв. Жүдод нууц тарнийн коллежийн дэргэдүүр Дээрхийн Гэгээнтнийг өнгөрөхөд гартаа цагаан хадаг, арц хүж барьсан 100 гаруй лам түүнтэй мэндчилэхээр хүлээн зогссон байлаа. Гопалпурт TCV сургуулийн нийт хамт олон хэдэн зуун сурагчид болон багш ажилчид зам дагуу 200 метр газар эгнэн жагсч, нүүрэндээ инээмсэглэл тодруулан Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж гараа хавсран зогссон байв.

Палпун Шераблин хийдэд Дээрхийн Гэгээнтнийг Төвөдийн
уламжлал ёсоор угтан авч байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дээд Бхатту, 2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг Шэйравлинд хүрэлцэн ирэхэд Тай Ситу ринбучи, Жамгон Контрул ринбучин нар угтан авлаа. Тэд хамтдаа хийдийн битүү хашаа болон архирсан дүр бүхий цасны арслангийн дэргэдүүр өнгөрөн хурлын танхимд оров. Орох хаалганы өмнө Дээрхийн Гэгээнтэн ёс болгон тууз хайчлаад, хаалгыг нээлээ. Танхимд өмнөх ба өнөөгийн калонууд, Төвөдийн Ардын Депататутын Хурлын төлөөлөгчид, Төвөдийн Төв Захиргааны ажилтнууд, Шераблин хийдийн лам, ажилтнууд хуран цугласан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майдар Бурханы өмнөх сэнтийд
залрахын өмнө. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту,
2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ситу ринбучи арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Гэндэндүвээс эхлээд, Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө хариуцлага хүлээж байсан 5 дугаар Далай ламыг оруулан бүх Далай Лам нарын бодьсадвын үйл хэргийг магтан дурслаа. Тэрээр өөрийн өмнөх дүрийн 13 дугаар Далай Ламтай харьцаж байсан харьцааг мөн дурсан ярив. Өнөөгийн хүнд хэцүү үед одоогийн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашны урсгал чиглэлээр явцуурахгүй байх бодлогыг барьж байгаа хийгээд түүний ач тусаар дэлхий дахинд буддизмыг сонирхох явдал нэмэгдэж байгааг тэмдэглэн хэллээ. 1959 оноос хойш Дээрхийн Гэгээнтний алсын хараа, Энэтхэгийн ард түмэн, засгийн газрын сайхан сэтгэл, тусламж дэмжлэгийн үрээр мянга мянган төвөд хүн Энэтхэгт суурьшсан билээ. Дараа нь Үржин Принлэй Доржийг 17 дугаар Жалва Гармаба гэдэг дээр Дээрхийн Гэгээнтэн болон 16 дугаар Жалва Гармабагийн үзэл бодол нийлсэн хэмээн тэр хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Палпун Шераблин хийдэд морилон
ирснийг тохиолдуулан Тай Ситу ринбучи үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дараа нь хамба Жамьян Лодой ерөөл уншлаа. Хамба Жалцанпунцаг Балбун хийдийн талаар товч танилцуулахдаа 1 дүгээр Гармаба болон 5 дугаар Далай Лам нар Балбун хийд байгуулагдах талаар хэрхэн зөгнөн хэлснийг дурдсан байна. Балбун хийдийг Төвөдөд нураан устгасны дараа Шэйравлин хийдийг босгожээ. Хийдийн бүтцэд эрэгтэй эмэгтэй лам нарын дуган, сургууль болон даяаны газар багтдаг бөгөөд дэлхий дахинд тус хийдтэй холбоотой 180 гаруй төв, салбар байдаг байна.
Ловон Гармадагва судрын ёсны талаар танилцууллаа. Няти Занбу хааны үеэс хөгжиж ирсэн Төвөдийн анагаах ухааны уламжлалын талаар болон 11 дүгээр зуунд Ютогийн хийсэн үйлсийн талаар, Төвөдийн анагаах ухааны янз бүрийн тогтолцоог нэгтгэсэн Ситу ринбучигийн хүчин зүтгэлийн талаар лам Чоеин Гүнжав ярив. Ламтан Агваан энэхүү хийдэд хадгалагдан үлдсэн одон орны ухааны талаар, лам Шарав Димэд санскрит уламжлалыг судлах явцад буй болсон хэл бичгийн дүрмийн болон өнөөдөр ч бүтээл нь сонгодог хэмээн тооцогдож байгаа 8 дугаар Ситу буюу Ситу Банчингийн бичгийн дүрмийн талаар ярьсан байна. Тэр мөн Дэргээгийн хэвлэлийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Шашин, соёлын сайд Бадма Чинжор үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Шэйравлинд Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь тэмдэглүүштэй үйл явдал хэмээн Төвөдийн Ардын Депатутуудын хурлын дарга Бямбацэрэн хэллээ. Шашны сургалт, практик үйл ажиллагаа цаашид гандан буурахгүй байна гэдэгт тэрээр итгэж буйгаа илэрхийлээд, эрэгтэй эмэгтэй лам нарын хувьд тооноос илүү чанар чухал болохыг тэмдэглэв.
Үе үеийн Ситу ринбучи нар Дээдийн ном хийгээд хамаг амьтны тусын тулд үйлчилж байсныг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Сурч боловсрох, шашны зан үйлийг хэрэгжүүлэх боломжийг олгосон энэхүү хийдийг тэрээр байгуулсан явдал нь дээрхийн нотолгоо болно. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балбун Шэйравлин хийдэд үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Төвөдийн буддизм нь шашны хувьд хүн бүхэнд тохиромжтой биш байж болох ч, байгалийн зүйлсээр эм тангаа хийдэг, олон хүнд үр өгөөжөө өгөх боломжтой Төвөдийн анагаах ухаан зэрэг олон мэдлэг Төвөдийн соёлд агуулагдаж байдаг.
Буддизм бол мухар сүсэг биш. Буддизм бол дадал, бясалгалаар дамжуулан оюун ухааныг өөрчлөх ухаан мөн. Бид сэтгэл оюуныг бусниулж байдаг сөрөг сэтгэл хөдлөлийг мөнгөөр даван дийлэх болможгүй, харин бид оюун ухаан хэрхэн ажилладгийг, сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрч болохыг ойлгох ёстой. Тиймээс өнөөдөр Наландагийн уламжлалд хадгалагдан үлдсэн оюун ухаан, сэтгэлийн шинжлэх ухаан болох буддын сэтгэл судлал болон оюун ухааны тухай буддист ойлголтыг сонирхох хүний тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг лам, хар мянга мянган
хүн сонслоо. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балбун Шэйравлин хийдийн номын
санг үзэж сонирхож байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дээд Бхатту, 2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Үдээс хойш эрэгтэй эмэгтэй лам нар хэл, хэлний дүрэм, Билиг барамид судрын талаар ном хаялцсаныг Дээрхийн Гэгээнтэн ихэд сонирхон үзсэн байна. Арга хэмжээ талархлын үгсээр өндөрлөв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн насны авшиг өгч, Адиша гэгээний ‘Бодь мөрийн зул’ номын ван өгнө.
Үзсэн: 2 332
Холбоотой мэдээ: