Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначал Прадеш мужийн Бомдила хотод ирлээ

11-04-2017, 04:08  |  Хэвлэх

2017 оны 4 дүгээр сар 4

Энэтхэг, Аруначал Прадеш, Бомдила – Тасралтгүй орох бороо Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Аруначал Прадеш мужид айлчлах ажлыг ахин төлөвлөхөд хүргэв. Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө нисдэг тэргээр Таваны зүг хөдлөх байсан төлөвлөгөөг өөрчилж машинаар Аруначал мужийн зүг хөдөлсөн юм. Түүнтэй хамт Аруначал мужийн захирагч Пема Хандү явлаа.

Хүчтэй аадар бороо бага зэрэг намдсан тул зам чөлөөтэй болсон байв. Ажлын төлөвлөгөөг бага зэрэг өөрчилсөн нь тэр даруй Таванд тарсан байлаа. Замын цэргүүд зам хэвийн байгааг байнга илтгэж байв. Тосгодоор дамжин өнгөрөхөд нутгийн сүсэгтэн олон нэгэн дор цуглаж, үнэрт хүж, алд цагаан хадаг барин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг баяр хөөртэйгээр угтаж байсан юм. Олон тосгонд сан уугиулж, уламжлалт арвайн гурил барин угтсан бөгөөд зарим үед Дээрхийн Гэгээнтэн түр саатаж байв. Тэрээр түр саатах үедээ тосгоны төлөөлөл бүхий хүмүүст аяга дүүрэн будаа адислан өгч тосгодын иргэдэд тараахыг хүсэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ассам болон Аруначал мужийн хил дээр байрлах Энэтхэгийн засгийн газрын амралтын газарт түр саатан цай уух зуураа мужийн захирагч Пема Кандү болон Баруун Каменгийн дарга доктор Сонал Сварууп нартай ярилцаж байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Аруначал Прадеш мужийн Бомдила хотод ирлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тэнзин Ганг дахь төвөдийн
суурингийн хүмүүстэй уулзаж ярилцаж байгаа нь. Энэтхэг,
Аруначал Прадаеш. 2017.04.04. Фотог Жерреми Рассел (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Тэнзин Ганг хэмээх газарт хүрэлцэн ирж энд байрлах Жүдод дацанд саатав. Тэрээр Жүдод дацанд мөргөл хийсний дараа цугласан хүмүүстэй мэндэлж, мөн түүнийг харахаар цугласан сургуулийн хүүхдүүдтэй уулзлаа. Төвөдүүд бид сүүлийн 58 жилийн турш цагаачлан амьдарч байгаа бөгөөд Төвөдийн Төв Захиргаа маш хүнд ажиллаж байгаа талаар товч ярьлаа. Тэрээр төвөдийн ард иргэдийн мятрашгүй чин зоригийг магтаад өөрсдийн шашин, соёлоо хадгалан авч үлдэхийн төлөө хичээн чармайж байгаа төвөдийн сүм хийдүүдийг магтан сайшаав. Мөн цагаачлан амьдарч байгаа нь нэг талаасаа гунигтай боловч нөгөөтэйгүүр энд байх үедээ олж авсан мэдлэг туршлагаа төвөд нутагтаа эргэж очсон хойноо бусдад түгээж, илүү өргөн хүрээнд харж сэтгэх боломж бүрдсэн талаар ярив.

Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам аялалаа цааш үргэлжлүүлж Бомдила хотод хүрэлцэн ирлээ. Ахин бороо орж эхэлсэн боловч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг харахыг хүссэн олон хүн үүнийг үл ажран байв. Тэрээр Тхүвчок Гацел Лин хийдэд морилон ирээд мөргөл үйлдэж, хүндэтгэлийн цай, будаа зооглоод амрахаар өөрийн өргөөндөө морилов.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Бомдила хотын Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэнд Цагаад Дарь Эхийн насны авшиг хайрлаж, үдээс хойш ахлах сургуулийн талбайд олон нийттэй уулзаж ярилцана.
Үзсэн: 2 085
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц