Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 2. Делигээс хөөрсөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Японд газардав. Түүнийг онгоцноос буух мөчид Японы агаарын тээврийн компанийн ёслолын ажилтан болон Энэтхэгийн элчин сайдын яамны ажилтнууд угтан авчээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Токио хотноо газардсан даруйдаа
сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Япон, Токио, 2015.4.2.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
Японд айлчилж байгаа 21 дэх удаагийн энэ айлчлалынхаа үеэр Дээрхийн Гэгээнтэн маргааш Хоккайдо аралд анх удаа хөл тавина. Айлчлалын хүрээнд тэрээр олон нийтэд яриа хийхээс гадна ‘Билгүүний Зүрхэн’, Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ болон Камалашилагийн ‘Бясалгалын Зэргэмж’ судрыг хөтлөн тайлбарлана.