Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Японд хүрэлцэн ирлээ
17-04-2015, 09:47 | Хэвлэх
2015 оны 4 дүгээр сарын 2
Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 2. Делигээс хөөрсөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Японд газардав. Түүнийг онгоцноос буух мөчид Японы агаарын тээврийн компанийн ёслолын ажилтан болон Энэтхэгийн элчин сайдын яамны ажилтнууд угтан авчээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Токио хотноо газардсан даруйдаа
сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Япон, Токио, 2015.4.2.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛООнгоцны буудалд цугларсан сэтгүүлчдэд тэрээр ярилцлага өгөхдөө, хүмүүс бүгд адилхан гэдгийг, бидний аз жаргалын эх сурвалж бидний дотоодод байдаг гэдгийг таниулан мэдүүлэх өөрийн үндсэн үүргийн талаар ярьсан байна. Тэр мөн шашин хоорондын эв зохицлыг хангах өөр нэгэн үүргийнхээ тухай дурдаад, эцэст нь япон будаанд маш дуртай хэмээн хошигнон хэлэв. Түүнийг Зото Зэн урсгалын лам нар болон эртний анд нөхөд нь тосон угтлаа.
Японд айлчилж байгаа 21 дэх удаагийн энэ айлчлалынхаа үеэр Дээрхийн Гэгээнтэн маргааш Хоккайдо аралд анх удаа хөл тавина. Айлчлалын хүрээнд тэрээр олон нийтэд яриа хийхээс гадна ‘Билгүүний Зүрхэн’, Нагаржуна гэгээний ‘Бодь Сэтгэлийн Тайлбар’ болон Камалашилагийн ‘Бясалгалын Зэргэмж’ судрыг хөтлөн тайлбарлана.
Япон, Токио, 2015 оны 4 дүгээр сарын 2. Делигээс хөөрсөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөө өглөө Японд газардав. Түүнийг онгоцноос буух мөчид Японы агаарын тээврийн компанийн ёслолын ажилтан болон Энэтхэгийн элчин сайдын яамны ажилтнууд угтан авчээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Токио хотноо газардсан даруйдаа
сэтгүүлчдэд ярилцлага өглөө. Япон, Токио, 2015.4.2.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО

Үзсэн: 2 859