АНУ, Висконсин, Мадисон. 2016.03.05 - Цас шөнөжин орсон учир юмс бүгд цав цагаан, агаар тунгалаг сайхад өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дийр Парк"-т хүрэлцэн ирэв. Ихэнх нь төвөд хүмүүс голлосон 300 гаруй хүмүүс түүнийг угтсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дийр Парк"-т хүрэлцэн ирэх үедээ
түүнийг угтсан хүмүүстэй мэндэлж байгаа нь. АНУ, Висконсин,
Мадисон. 2016.03.05. Гэрэл зургийг Жерреми Расселл (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дийр Парк"-т гэвш Ланри Танбагийн "Оюун судлахуйн найман бадаг" номыг тайлбарлан айлдах ба өнөөгийн дэлхий дахинд хэрхэн сайн хүнийг бий болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлэх болно.